Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 319/ШШ2025/00358

 

 

 

 

 

2025 05 27 319/ШШ2025/00358

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би 

Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор, Мобиком корпораци ХХК /2072572/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн 5-21 тоотод оршин суух, *******ын *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 343,819 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Мобиком корпораци ХХК нь нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.*******гөөс үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 343,819 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь Мобиком ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 343,819 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 343,819 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 343,819 төгрөгийг нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Хэрэглэгч Б.******* нь Мобиком корпораци ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дараа төлбөрт үйлчилгээний гэрээг байгуулсан байх бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 343,819 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан харилцагчийн гүйлгээ баримтаар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцдог хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,966 төгрөгийн тал нь болох 5,483 төгрөгийг төрийн сангаас, 5,483 төгрөгийг хариуцагч Б.*******гөөс тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 343,819 төгрөгийг нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,966 төгрөгийн тал нь болох 5,483 төгрөгийг төрийн сангаас, 5,483 төгрөгийг хариуцагч Б.*******гөөс тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээрүлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.РАУШАН