| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0035/Э |
| Дугаар | 103 |
| Огноо | 2018-01-25 |
| Зүйл хэсэг | 12.1.2.3., |
| Улсын яллагч | Б.Чинбилиг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 103
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Мөнхзул, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Отгонбаяр,
иргэдийн төлөөлөгч Ч.Дэмчиг,
улсын яллагч Б.Чинбилиг,
насанд хүрээгүй хохирогч Х.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Р.Х
шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч Ж.Ганболд /ҮД:2352/, Д.Даваа /ҮД:0178/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дгийн Өт холбогдох 201626011644 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехник, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сум ...тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй,
1992 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Сүхбаатарын районы ардын шүүхийн 63 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар,
1998 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231-р зүйлийн 2-т зааснаар 06 жилийн хорих ялаар,
1999 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Сум дундын шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25,000 төгрөгийн торгуулийн ялаар,
2003 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 150,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигон овогт Дгийн Ө, /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Насанд хүрээгүй хохирогч Х.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 06 дугаар сарын 09-ний өглөө ээж 07 цагийн орчим ээж ажилдаа гараад явсан. Тухайн үед би ээжийн хамтран амьдрагч Өын хамт хоёулаа үлдсэн. Би гэртээ унтаж байтал манай гэрт хоносон ээжийн найз Ө хөнжил дотор орж ирээд учир зүггүй дайраад байхаар нь би болиочээ гээд гар утсаа аваад ээжрүүгээ залгах гэтэл миний утсыг булааж аваад эхлээд би дээгүүрээ футболктой, доогуураа дотоожтой байсан. Тэгтэл бүгдийг хүчээр тайлаад дараа нь Ө ах бүх хувцсаа тайлаад бэлэг эрхтэнээ гаргаж ирээд наадахаа наашаа, цаашаа хөдөлгө, тэгээд наадахаа бариад өөрийнх рүүгээ хий гээд байсан. Тэгээд миний бэлэг эрхтэн рүү гараа хийгээд байсан. Тэгээд надтай үнсэлцээд хөх болон бөгснөөс бариад байсан. ... Надтай 1 удаа бэлгийн харьцаанд орсон. Нэлээн удаан надтай бэлгийн харьцаанд орсон. Тэгээд Ө ах босож хувцсаа өмсөөд чамайг ийм зүйл болсон талаар хүн амьтанд хэлээд, ээж чинь мэдсэн байвал чамайг би өөрөө биш өөр хүнээр алуулна шүү гэж хэлээд гараад яваад өгсөн. Би тэгээд түүнээс хойш айгаад хүнд хэлж чадахгүй байж байгаад нагац эгч Ад болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгтэл А өөрийн эгч Ат дамжуулж хэлснийг А эгч манай ээжид хэлсэн байсан. Тэгээд манай ээж өчигдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянхошууны цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн байсан. Ө сая 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр надтай хүчээр 1 удаа бэлгийн харьцаанд орсон. Би урьд өмнө хэнтэй ч бэлгийн харьцаанд орж байгаагүй. Бэлгэвч хэрэглээгүй. Ө ахаас архи үнэртээгүй, эрүүл байсан. . ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 81-82, х/,
1.2.Насанд хүрээгүй хохирогч Х.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 06 дугаар сарын 09-ний өглөө манай дүү хөдөө эмээ, өвөө хоёрынд очино гээд ээж шууданд суулгаж өгөөд ажилдаа явахаар болоод Ө бид хоёр үлдсэн. Намайг баруун талын орон дээр унтаж байсан чинь хөнжил доороос 1 гар ороод ирсэн. Тэгтэл чиний хөл чинь даарч байна уу, ах нь дулаацуулаад бариад өгье гээд байсан. Тэгэхээр нь даараагүй, зүгээр гээд хөнжлөө татаад хэвтсэн чинь, өөрөө хувцсаа тайлаад над руу дайрсан, миний подвольк болон дотоожийг тайлсан, тэгээд өөрийнхөө хургуу миний эрхтэн рүү хийсэн, тэгээд бас өөрийнхөө эрхтэнг 1, 2 удаа хийсэн, мөн дээр гараад уруулаас хазсан, хэлнээс сорсон, хөх болон бөгснөөс базалсан. Тэгээд миний гарыг хүчээр өөрийнхөө эрхтэнг бариулаад наадахаа өөрийнх рүүгээ хийгээд нааш нь цааш нь хөдөлгө гээд байсан, нэлээн удаан тэр байдал үргэлжилсний дараа босож хувцсаа өмчихөөд “чи энэ талаар ээждээ юм уу, дотны хүндээ хэлээд ээж чинь мэдсэн байвал би чамайг ална шүү, би өөрөө чадахгүй ч гэсэн хүнээр алуулж чадна шүү” гээд байсан. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
1.3.Гэрч Р.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр намайг ажилдаа явсан хойгуур миний охин Дийг хамтран амьдрагч Ө хүчиндсэн талаар манай төрсөн дүү Ад хэлснийг А мэдээд надад энэ талаар хэлсний дагуу охин Дтэй уулзаж асуухад ийм зүйл болсон, үнэн гэж хэлсэн. Тэгээд би Дийг эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгөхөд манай охинд бэлгийн замын халдварт өвчин байхгүй, охин хальс нь урагдалттай байна гэж хэлсэн. Харин хуучин шинэ урагдал байсан талаар надад хэлээгүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өргөдөл өгсөн. ...Ө дараа нь дарамтлаад байхаар нь би Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Э гэдэг хүнд өргөдөл өгсөн. Тэгсэн чинь Өлий-Очир тэр чигтээ чимээ сураггүй алга болсон. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 20-21, 167-170 х/,
1.4.Гэрч Р.Хгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүүгээ хөдөөний шууданд суулгаж өгөөд ажилдаа очсон. Тэгээд нэлээн байж байгаад Ө руу 1 залгаад, дахиад залгахад утсаа авахаар нь чи яагаад яваагүй байгаа юм бэ гэхэд би толгойгой угаагаад одоо гарах гэж байна гэж хэлсэн. Яг цагийг нь санахгүй байна. Цайны цагийн дараа Ө над руу өөрөө залгаад юм ярьж байхад нь би “чи яагаад өглөө орой гарсан юм бэ” гэж асуухад чи юу гэж муу санаалаад байгаа юм гээд сонин юм ярихаар нь би тухайн үедээ ойлгоогүй. Тэгээд 2, 3 хоногийн дараа манай хүүхэд миний хамтран амьдрагч Өийг хүчиндсэн талаар манай төрсөн дүү Ад хэлснийг Ариунтуяа Ат хэлээд, А намайг хүрээд гэхээр нь би очсон. Тэгсэн чинь чиний хамтран амьдаргч чинь Дийг оролдсон байна гэсэн, тэгээд би Дийг хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхэд урагдалттай байна гэхээр нь одоо яах вэ гэж эмчээс асуухад цагдаагийн байгууллагад ханд гэсэн. Би 1 өдөр бодоод, өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Өын ажилтай байсан гэдэг нь шал худлаа, Ө 2016 оны 2 сараас хойш манайд тасралтгүй байсан. Би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
1.5.Гэрч Э.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр манай дүү Д манай гэрт ирсэн. Тэгэхээр нь би Дээс чи өнөөдөр гэртээ харих уу гэж асуутал манай гэрт байгаа ах намайг оролдоод байгаа гэхээр нь би юу болсон талаар асуутал ээжийн найз өглөө ээжийг байхгүй байхад миний хувцсыг тайлсан гэхээр нь би ямар нэгэн юм болсон уу гэтэл болсон гэхээр нь би ээждээ хэлсэн үү гэтэл би ээжид хэлээгүй, хэрэв ээжид хэлбэл намайг ална гээд байсан гэхээр нь би өөрийн төрсөн эгч Аийн 99136341 дугаарын утас руу өөрийн 99131842 дугаарын утсаар залгаад ярих юм байна эрт ирэх боломж байна уу гэтэл эгч за гээд гэрт ирэхээр нь эгч Аийн хамт Дээс болсон зүйлийн талаар асуутал юм ярихгүй нөгөө өрөөрүү орсон, тэгээд А эгч Х эгч рүү утсаар ярьсан. . ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 17 х/
1.6.Гэрч Э.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр манай дүү А гар утсаар залгаад ярих юм байна эрт ирэх боломж байна уу гэхээр нь би гэрт ирсэн. Тэгээд Агаас юу болсон талаар асуутал Д жижиг өрөөрүү яваад орсон, тэгтэл А надад Х эгчийн хамтран амьдрагч залуу Дийг оролдоод байгаа талаар хэлсэн. Тэгэхээр нь би лавшруулж асуутал Дийг олигтой зүйл ярихгүй байна гэж хэлсэн. Тэгээд би тэр орой Х эгчийн гар утас руу залгаад ярих зүйл байна орой ажлаа тараад ирээрэй гэсэн, тэгтэл орой Х эгч манай гэрт ирсэн, тэгээд Х эгчтэй гэрийн ойролцоо 1 газар орж нөгөө хамтран амьдрагч хүнийх нь талаар асуутал яахав дээ нэг хүн байгаа, гайгүй л юм шиг байдаг, нэрийг нь Өлзий гэдэг гэж байсан. Тэгэхээр нь би Д тэр хүнтэй чинь ямар харилцаатай байдаг юм бэ гэхэд манай охин Өлзийд их муу байдаг гэхээр нь таныг хэд хоногийн өмнө ажилдаа явсан хойгуур Дийг тэр Өлзий чинь оролдсон байна гэтэл дуугүй байж байснаа тийм байхаа 2-3 хоногийн өмнө өглөө 09 цагт Өлзий рүү залгахад утсаа авахгүй байсан, тэгээд хэсэг хугацааны дараа Өлзий гар утсаа аваад би толгойгоо угаагаад ажилдаа явах гэж байна гэж хэлсэн. Тэгээд өдөр Өлзий залгаад чи яана гэж бодоод өглөө залгаад байгаа юм гээд уурлаад байсан гэсэн. Бид хоёр тэр хүнээс одоо яаж салах вэ гэж ярилцаад маргааш нь Дтэй болсон зүйлийн талаар үнэн зөв ярь, цагдаад хэлэх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгтэл Д ярихдаа “2016 оны 06 дугаар сарын 09-ны өглөө ээж ажилдаа явсан хойгуур би унтаж байтал хөнжил дотор гар орж ирэхээр нь яах гээд байгаа юм бэ гэтэл, хөл чинь даарч байна уу гээд Өлзий гэх хүн хөлийг бариад байсан, тэгэхээр нь үгүй гээд хөлөө татаад автал Өлзий шууд хувцсаа тайлаад дараа нь миний хувцсыг тайлаад гээд дуугүй байгаад байсан. Тэгэхээр нь би үнэхээр та 2-ын дунд юм болсон уу, чиний дээр гарсан уу гэж асуутал тийм гэж хэлсэн. Тэгэхээр нь би өвдсөн үү, цус гарсан уу гэтэл өвдсөн, цус гарсан би ариун цэврийн хэрэглэл хийсэн гэж хэлж байсан. Би хүчиндүүлсэн үү гэж асууж чадаагүй. Харин Д надад хэлэхдээ зүгээр оролдоогүй ээ, юм болсон, цус гарсан, өвдсөн гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 18-19 х/
1.7.Гэрч Н.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 06 сарын хорин хэдний орчим би СХД-ийн 24, 25 дугаар хороог хариуцан ажиллаж байсан, тэгэхэд Х гэх эмэгтэй над дээр ирээд уулзаад манай хамтран амьдрагч /нэрийг нь санахгүй байна/ ажил дээр ирээд дарамтлаад байна, манай охиныг хүчиндсэн талаар би цагдаад бас өргөдөл өгсөн байгаа, одоо манай гэрээр байгаад би гэртээ очиж чадахгүй байна гэхээр нь Хгийн өгсөн гар утсаар залгахад нэг эрэгтэй хүн аваад Ө биш гэсэн хариу өгсөн, ... Хгийн охиныг хамтран амьдрагч нь хүчиндсэн гэх хэргийг манай Цагдаагийн хэлтэс дээр шалгаж байгааг мэдсэн ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 189 х/,
1.8.Шинжээчийн 8719 тоот дүгнэлт
1.Х.Дийн охин хальс хуучин урагдалттай байссан.
2.Х.Дийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
3.Х.Д бэлгийн замын халдварт өвчингүй байна.
4.Х.Дийн гэх үтрээний арчдас, наалдацнаас үрийн шингэн эр бэлгийн эс илрээгүй.
5. Х.Дийн цус нь АВО системээр /1/ бүлгийн харьяалалтай байна. ...” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 25 х/,
1.9.Шинжээчийн 4125 тоот дүгнэлт
1.Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн дотоожинд уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна. Ягаан өнгийн хээтэй хөх өнгийн даавуу уранхайгүй байна. гэх дүгнэлт /1 хх 29 х/,
1.10.Шинжээч эмч Ц.Бадралын “...үзлэгээр Дийн охин хальс хуучин урагдалтай байсан. ... шинэ урагдал нь охин хальсны урагдлын түвшингээр цус хуралтууд үүсч, цус шүүрч гарч байдаг юм. Х.Дийг тухайн үед үзэхэд охин хальс 4, 6, 9 цагийн түвшинд урагдал үүсч, цус хуралтгүй, шимэгдэл арилсан байсан, цочрооход агшилтгүй байсан учир хуучин урагдал гэж үзсэн.Ер нь охин хальсны урагдал /цус хуралт/ нь 7-10 хоногоос дотогш хугацаанд эдгэрч арилдаг учир уг урагдлыг шинэ, 7-10 хоногоос дээш охин хальсны урагдлыг хуучин урагдал гэж үзнэ.Х.Дийн охин хальс нь хэрэг болсноос хойш 12 хоногийн дараа үзүүлсэн нь хуучин урагдалтай гэх дүгнэлтийг гаргасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 197-198 х/
1.11.Х.Дийн төрсний гэрчилгээ /хх-ийн 07 х/
1.12.Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 08 х/
Хоёр:Цагаатгах талын нотлох баримтууд:
2.1.Шүүгдэгч Д.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2009 оны сүүлчээр Х гэх эмэгтэйтэй танилцаж байсан. Тухайн үед Х нь манай Насанжаргал эгчтэй зочин бууз нэртэй газарт хамт ажиллаж байсан. Тэгтэл нэг өдөр Х миний 88373701 гэсэн дугаар руу залгаад танилцаад хамт амьдрахаар болсон. Намайг Хтай хамт амьдарч эхлэхэд Х бага насны 2 хүүхэдтэй байсан. Тухайн үед Х бид 2 Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 21-113 тоотод хамт амьдарч ирсэн. Хамт амьдрах хугацаанд Хгийн том охин болох Д нь надтай юу ч ярьдаггүй, ойр дотно харилцдаггүй байсан. Харин бага хүүхэд болох Хүсэлэрдэнэ нь надтай ойр дотно харьцдаг, намайг ааваа гэж дууддаг байсан. Х бид нарын амьдрал ийм байдлаар үргэлжилж байсан. ...Би 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 21-113 тоот хашаанд байгаагүй, би тэр өдөр Дамбадаржаад байдаг 1 айлд очиж гал тогооны болон сангийн бохир цэвэрлээд гадуур ажилтай явсан учраас би Хгийн том охин болох Дийг хүчиндсэн зүйл байхгүй. Би гэмт хэрэг хийгээгүй. 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Хтай хамт амьдарч байсан. Энэ үед Д болон түүний дүү Хүсэл-Эрдэнэ нар хамт байсан. Харин 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс хойш Х бид хоёр эр, эмийн асуудлаас болж салсан. Би Хгаас салснаас хойш 10-р хорооллын Голден парк хотхонд ажиллаж байсан, мөн энэ газраа амьдарч байсан. ...Би 2016 оны 01 дүгээр сарын 08-наас хойш 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Хтай хамт амьдарч байгаа, би энэ амьдарсан хугацаагаа яагаад сайн санаад байна гэвэл би наадмаар Дархан руу өөрийн үндсэн гэрээ эргэхээр 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр яваад орой нь Улаанбаатар хотод буцаж ирсэн. Би Хг өөр хүнтэй яваад байгааг мэдэх гэж тэр орой Дарханаас буцаж ирсэн. Тэгээд шөнө зүүн салаанд Хгийн гэрт 2016 оны 07 дугаар сарын 23-ны орой 23 цагт ирэхэд Х 1 танихгүй залуу сүүлд нь надад нэрийг нь хэлэхдээ Зоригоо билүү Ганбаа гэх нэр хэлж байсан. Надтай хамт амьдрах хугацаандаа Х ханын материалын автобус баазад ажилладаг байсан Билгээ гэх жижиг биетэй залуутай явалддаг байсан. Х 2010 оноос хойш надтай гэрлэнэ, архи уудаг нөхрөөсөө салаад чамтай амьдрана гэж хэлдэг байсан. Ингээд 2016 оны 01 сараас Хтай хамт амьдарсан. Үүнээс өмнө Х хуучин нөхөр Ц үхчихээсээ гэж дандаа надад ярьдаг байсан. Х өөр хүнтэй явалдаад нөхөр Ц нь хардаж явж байгаад хүн алуулсан юм шиг байна гэж би ойлгосон. Х надтай хамт явж байхдаа нөхөр Цдоо худлаа хэлээд би ажилдаа явж байна гэдэг байсан. Х 2016 оны 07 дугаар сарын 24-ний өглөө гэрээсээ хөдөө явлаа гэж гараад алга болсон. ...тэгээд би оройдоо Хгийн гэрт ирж хонодог байсан, түлхүүр нь надад байдаг байсан. 2016 оны 08 дугаар сарын 18-ны орой очиход Хгийн гэр байхгүй байсан бөгөөд нүүрсний амбаараас өөр зүйл байхгүй байсан. Ингээд би Хгийн нүүрсний амбаарт 2016 оны 08 дугаар сарын 20 хүртэл амьдарч байхад тэр хооронд Төв аймгийн 27-28 дугаартай Портер машинтай хамаатны өвгөн хөгшин хоёр /одоо нас барсан/ Х сайн мэдэж байгаа, хэдэн залуучуудтай ирээд ачаад явсан, би тэр Портерийг баруун салаанд айлын хашаанд байхыг харсан. Би тэр хашаанаас илүү гэрийг ачиж явснаас хойш 1-2 хоногийн дараа Дархан руу явсан, дахин би Хгийн хашаанд очоогүй. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 27-ны орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр Хтай таарсан. Би Хгаас чамд шинээр авч өгсөн гэрийн бүрээсээ авъя гэж хэлтэл манай гэр хол байгаа ирэхээрээ өгнө гэж хэлээд яваад өгсөн. Х үүнээс өмнө 2016 оны 09-с 10 сарын орчим надтай утсаар яриад ханиа хүрээд ирээ хоёулаа буцаад эвлэрээд амьдаръя гэсэн, тэгэхэд нь би таарч тохирохгүй гэдгээ хэлсэн. 2017 оны 07 дугаар сард Улаанбаатар хотын төв гандангийн арын гудамжинд Х Д 2 хоёр хамт явж байсан. Би дуугараагүй зөрөөд явсан. Ер нь энд тэнд явж байгаа харагддаг би дуугардаггүй. ...Би бэлгийн чадваргүй, анх 2008 оноос хойш миний бэлгийн чадвар муудаж эхлээд 2012 оноос хойш эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орж чадахгүй болсон. Миний бэлэг эрхтэн хөвчирөхөө больж, боов босохгүй болсон. Би дээр ярьсанчлан Х надтай 2010 оноос хойш гэрлэнэ сууна гэж ярьдаг байсан, мөн олон жил хайрлаж, би хайртай болохорр хамт байдаг байсан. Би одоо ч тэр хүнийг хайрлаж явдаг юм. Х миний бэлгийн чадваргүйг мэднэ. Өөр хүн мэдэхгүй. Би эмнэлэг болон өөр ямар нэгэн газар үзүүлж харуулж байгаагүй. Би Хг хайртай болохоор ийм хэрэг хийгээгүй, намайг бэлгийн чадваргүй болохоор надаас Х салъя гэж бодоод ингэсэн байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 218-219, 222-223, 224-226 х/,
2.2.Шүүгдэгч Д.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр намайг хүчиндсэн гэж ярьж байна. Ийм зүйл болоогүй, энэ хүн 08 цаг гээд ажилдаа явдаг, манай ажил 08 цагаас ажил ордог би болохоор өглөө 6 цаг 45 минут, 07 цаг гээд явсан. Тэр өдөр ажил дээрээ байж байгаад Дамбад 1 айлд сантехникийн ажил давхар хийдэг байсан, тэр айл утасдаад манай бохир бөглөрчихлөө, засаж өгөөч гэсэн. Тэгээд би үдээс хойш даргаасаа чөлөө аваад 16 цагийн үед Хгийнх руу яваад 17 цагийн үед очиж багажаа авсан. Тэгээд би Хд утсаар би ийм ажилтай болчихлоо оройтох юм шиг байна гэж хэлсэн. Намайг Хгийнд 16-17 цагийн үед очиход Д гал тогооны шкабны хажууд аяга тавгаа угаагаад зогсож байсан. Дүү Хүслээ нь тоглоод байж байхад нь би багажаа аваад гарсан. Хаягийг нь санахгүй байна, уул нь мэддэг байсан. Дамбадаржаад айлд очиж бохирыг нь янзлаж хоносон. ...тэгээд намайг очиход Х гэртээ гар чийдэн асаагаад хаалгаа цоожилсон байсан, би хаалга тогшоод сэрэхгүй байхаар нь гар утсаар нь залгаад би ирчлээ гэхэд хаалгаа тайлсан. Тэгээд орсон чинь унтаж байсан. ...Х мэдүүлэгтээ 2016 оны 06 дугаар 09-ний өдөр уулзаад зугатасан гэсэн зүйл хэлсэн байсан, наадмын үе байсан, бороо ороод гоожоод байсан 07 сарын 07, 08-ны өдөр Хтай цуг гэрээ буулгаж зөөж шинэ бүрээсээр барьж байхад Хгийн хамаатангийн эгч, хөл муутай дүү нар нь ирж бид 2-т тусалсан. Би энэ хэргийг үйлдээгүй. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
2.3.Шинжээчийн 14788 тоот дүгнэлт /шүүгдэгчийн хүсэлтээр шинжлэн судалсан/
Эрэгтэйчүүдийн үзлэгт: Умдаг үсжилттэй. Бэлэг эрхтний хэлбэр зөв. Шодой 9 см урттай, тээрхийн арьс бүрэн шамлагдана. Бэлэг эрхтэнд эмгэг тууралтгүй. Төмсөг хуйхнагтай. Баруун төмсөг зүүнээс бага зэрэг жижиг. ... Бэлэг эрхтэнд 10 минут массаж хийсний дараа бэлэг эрхтэн хөвчирнө, массаж хийсний дараа бэлэг эрхтэн 10 см урттай, 2 хацар ягаан туяатай, духны хэсгээр хөлс гарна.
Дүгнэлт:
1.Д.Ө нь трихомониаз өвчтэй байна. Уг өвчин нь архаг үе шатандаа байна.
2.Д.Ө нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна. Шинжээч эмч М.Золжаргал гэх дүгнэлт /1 хх 201 х/,
Гурав:Хувийн байдлын талаарх нотлох баримтууд.
3.1.Гэрч Х.Дашжавзмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ө нь миний төрсөн ах байгаа юм, миний хоёр дахь ах, манай ах бага насаа Булган суманд гэртээ ээж гэр бүлийнхнийхээ хамт өнгөрөөсөн, Булган Суманд 10-н жилийн сургуульд суралцаж байгаад 8-р анги төгсөөд Өмнөговь аймгийн 031-р цэргийн ангид алба хаасан. Манай ах Өмнөговь аймагтаа мал дээр хөдөө байж байгаад Дархан-Уул аймагт 1990-ээд оноос гэр бүлтэй болоод 5-6 жил амьдарсан, тэгээд 1992 оноос хойш хэрэг түвэгт холбогдоод ял шийтгэл эдлээд өдийг хүрсэн, сүүлд Дархан-Уул аймагт байж байгаад Улаанбаатар хотод л байгаад байгаа гэсэн, яг тогтсон хаяг гэх зүйл байхгүй, уг нь Дархан-Уул аймагт байж байхдаа эхнэр хүүхдээсээ салаад барилга дээр ажиллаж байсан. Зан аашны хувьд дөлгөөн, хааяа нэг түргэн зан гаргадаг, уг нь бол гайгүй л дээ. ... ” гэх мэдүүлэг /1 хх 181-182 х/
3.2.Гэрч А.Ренчиндоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би нагац ахыгаа ямар хэрэгт холбогдсоныг мэдэхгүй байна. Ө ахыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс дээр ирсэн байхад нь эргэж ирээд хоол унд өгсөн юм, би бөө хүн байгаа, тэгээд Ө ахын бузар дэвийг нь арилгах гээд гэрээсээ авчирсан байсан 100 грам ерөөл архийг хар шаколадны хамт өгсөн юм. Ө миний төрсөн эх Дашпагмын төрсөн хүү байгаа, би Ө ахыг сайн мэдэхгүй, намайг бүр жоохон байхад л шорон оронгоор явсан хүн, сая хэрэгт холбогдохоор нь хотод ганцхан би байдаг болохоор эргэж ирсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 183-184 х/
3.3.Д.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 35 х/
3.4..Д.Өын овог, нэр өөрчилсөн тухай лавлагаа /1 хх 41, 125-128 х/
3.5.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 47, 67 х/
3.6.Шийтгэх тогтоолын хуулбарууд /1 хх-ийн 51, 92-98 х/
Дөрөв:Бусад нотлох баримтууд:
4.1.Шинжээчийн 5495 тоот дүгнэлт
4.2.Шинжээчийн 5496 тоот дүгнэлт
1.Х.Дийн гэх үтрээний арчдас наалдацнаас үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй. гэх дүгнэлт /1 хх 27 х/,
4.3.Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /1 хх-ийн 01 х/,
4.4.Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /1 хх-ийн 221 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Насанд хүрээгүй хохирогч Х.Дээс мөрдөн байцаалтын шатанд авсан хавтаст хэргийн 15-16 дугаар хуудсан дахь мэдүүлэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145, 148 дугаар зүйлүүдийг, мөн хавтаст хэргийн 165-166 дугаар хуудсанд авагдсан мэдүүлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчиж авсан, хуульд заасан журмын дагуу цуглуулаагүй учраас нотлох баримтаар тооцож үнэлээгүй болно.
Хэргийн зүйлчлэлийн талаар.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Д.Өыг “2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 21-113 тоотод хамтран амьдрагч Р.Хгийн охин 14 нас 9 сар 13 хоногтой Х.Дийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /1 хх-ийн 01 х/-р Д.Өыг насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж байсан.
2017 оны 11 сарын 02-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /1 хх-ийн 221 х/-р Д.Өыг гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.
Д.Өыг “... хүч хэрэглэхээр заналхийлж бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан... мөн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, ...” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд тусгагдаагүй гэмт хэргийн шинжүүдээр хэргийн товч агуулга яллах дүгнэлтэнд бичигдэж, улсын яллагч дээрх шинжүүдээр шүүхийн дүгнэлтийн шатанд гэм буруугийн дүгнэлтээ танилцуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
Мөн Д.Өын хэргийн зүйлчлэлийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, 2017 оны 07 дугаар сарын 01-нээс мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн” гэж хэргийг зүйлчилж ирүүлсэн, дээрх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн хэрэгт хамааралтай тул мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.
Д.Өт холбогдох гэмт хэрэг нь 2016 оны 06 сарын 09-ний өдөр үйлдэгдсэн, уг хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Уг зүйл анги нь таваас дээш арван жил хүртэл хорих ялтай, харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хорих ял оногдуулахаар заасан.
Дээрх байдлаас дүгнэхэд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн ... хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан, 2015 оны Эрүүгийн хуулиар уг гэмт хэргийн хорих ялын дээд, доод хэмжээний аль аль нь багассан тул Д.Өын хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэхээр тогтоосон.
Д.Өт холбогдох хэргээс “хүч хэрэглэхээр заналхийлж бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн” гэх үйлдлүүдээс Тухайлбал: “хүч хэрэглэхээр заналхийлж бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэх шинжүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй, Д.Ө нь бэлгийн харьцаанд орохдоо хүч хэрэглэсэн харин хүч хэрэглэхээр заналхийлээгүй болох нь хохирогчийн “Ө ах босож хувцсаа өмсөөд чамайг ийм зүйл болсон талаар хүн амьтанд хэлээд, ээж чинь мэдсэн байвал чамайг би өөрөө биш өөр хүнээр алуулна шүү гэж хэлээд гараад яваад өгсөн” гэх мэдүүлгээр тогтоогдож байгаа. Хохирогчийн дээрх мэдүүлгээр хэрэг үйлдэгдсэний дараа хохирогчийг заналхийлсэн асуудал гаргасан, хохирогч нь насанд хүрээгүй хүүхэд бөгөөд түүний биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн гэх байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогчид хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэргийг үйлдэх явцдаа “бэлэг эрхтнээ бариулсан, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийсэн” талаар хохирогч мэдүүлсэн хэдий ч уг үйлдлийг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл /бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг/ хийсэн гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлд “бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан” гэж “ёс бус” үйлдэл /бэлэг эрхтэнээ бариулсан, хуруугаа хийсэн/-ийн улмаас бэлгийн дур хүслээ хангасан байхаар хуульчлагдсан бөгөөд шүүгдэгчийг дээрх ёс бус үйлдлийн улмаас бэлгийн дур хүслээ хангасан гэдгийг нотлосон баримтууд хэрэгт авагдаагүй.
2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн тайлбараар “Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан; хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд “хохирогчийн бэлэг эрхтэн рүү хуруугаа оруулсныг” 2015 оны Эрүүгийн хуулийн дээрх тайлбараар хүндрүүлэн зүйлчилж хэргийг шийдвэрлэх нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.2, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтуудтай нийцэхгүй.
Иймд Д.Өт холбогдох гэмт хэргээс “... хүч хэрэглэхээр заналхийлж бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан... мөн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, ...” гэх үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Гэм буруугийн талаар.
Д.Ө нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 08 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 21-113 тоотод Р.Х болон түүний охин 14 нас 9 сар 13 хоногтой /2016.06.09-ний өдрийн байдлаар/ Х.Д нарын хамт гэрт нь хоночихоод өглөө ээжийг нь ажилдаа явсан хойгуур Х.Дийг орондоо унтаж байхад нь түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж үйлдсэн болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Х.Дийн “...2016 оны 06 дугаар сарын 09-ний өглөө ээж 07 цагийн орчим ажилдаа гараад явсан. Би гэртээ унтаж байтал манай гэрт хоносон ээжийн найз Ө хөнжил дотор орж ирээд учир зүггүй дайраад байхаар нь би болиочээ гээд гар утсаа аваад ээжрүүгээ залгах гэтэл миний утсыг булааж аваад эхлээд би дээгүүрээ футболктой, доогуураа дотоожтой байсан. Тэгтэл бүгдийг хүчээр тайлаад дараа нь Ө ах бүх хувцсаа тайлаад бэлэг эрхтэнээ гаргаж ирээд наадахаа наашаа, цаашаа хөдөлгө, тэгээд наадахаа бариад өөрийнх рүүгээ хий гээд байсан. Тэгээд миний бэлэг эрхтэн рүү гараа хийгээд байсан. Тэгээд надтай үнсэлцээд хөх болон бөгснөөс бариад байсан. Надтай 1 удаа бэлгийн харьцаанд орсон. Нэлээн удаан надтай бэлгийн харьцаанд орсон. Тэгээд Ө ах босож хувцсаа өмсөөд чамайг ийм зүйл болсон талаар хүн амьтанд хэлээд, ээж чинь мэдсэн байвал чамайг би өөрөө биш өөр хүнээр алуулна шүү гэж хэлээд гараад яваад өгсөн. Би тэгээд түүнээс хойш айгаад хүнд хэлж чадахгүй байж байгаад нагац эгч Ад болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгтэл А өөрийн эгч Ат дамжуулж хэлснийг А эгч манай ээжид хэлсэн байсан. ... Ө 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр надтай хүчээр 1 удаа бэлгийн харьцаанд орсон. Би урьд өмнө хэнтэй ч бэлгийн харьцаанд орж байгаагүй. Бэлгэвч хэрэглээгүй. Ө ахаас архи үнэртээгүй, эрүүл байсан. . ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 81-82 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Э.Агийн “...2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр манай дүү Д манай гэрт ирсэн. Тэгэхээр нь би Дээс чи өнөөдөр гэртээ харих уу гэж асуутал манай гэрт байгаа ах намайг оролдоод байгаа гэхээр нь би юу болсон талаар асуутал ээжийн найз өглөө ээжийг байхгүй байхад миний хувцсыг тайлсан гэхээр нь би ямар нэгэн юм болсон уу гэтэл болсон гэхээр нь би ээждээ хэлсэн үү гэтэл би ээжид хэлээгүй, хэрэв ээжид хэлбэл намайг ална гээд байсан гэхээр нь би өөрийн төрсөн эгч Аийн 99136341 дугаарын утас руу өөрийн 99131842 дугаарын утсаар залгаад ярих юм байна эрт ирэх боломж байна уу гэтэл эгч за гээд гэрт ирэхээр нь эгч Аийн хамт Дээс болсон зүйлийн талаар асуутал юм ярихгүй нөгөө өрөөрүү орсон, тэгээд А эгч Х эгч рүү утсаар ярьсан. . ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 17 х/,
Гэрч Э.Аийн “...2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр манай дүү А гар утсаар залгаад ярих юм байна эрт ирэх боломж байна уу гэхээр нь би гэрт ирсэн. Тэгээд Агаас юу болсон талаар асуутал Д жижиг өрөө рүү яваад орсон, тэгтэл А надад Х эгчийн хамтран амьдрагч залуу Дийг оролдоод байгаа талаар хэлсэн. Тэгэхээр нь би лавшруулж асуутал Дийг олигтой зүйл ярихгүй байна гэж хэлсэн. Тэгээд би тэр орой Х эгчийн гар утас руу залгаад ярих зүйл байна орой ажлаа тараад ирээрэй гэсэн, тэгтэл орой Х эгч манай гэрт ирсэн, тэгээд Х эгчтэй гэрийн ойролцоо 1 газар орж нөгөө хамтран амьдрагч хүнийх нь талаар асуутал яахав дээ нэг хүн байгаа, гайгүй л юм шиг байдаг, нэрийг нь Өлзий гэдэг гэж байсан. Тэгэхээр нь би Д тэр хүнтэй чинь ямар харилцаатай байдаг юм бэ гэхэд манай охин Өлзийд их муу байдаг гэхээр нь таныг хэд хоногийн өмнө ажилдаа явсан хойгуур Дийг тэр Өлзий чинь оролдсон байна гэтэл дуугүй байж байснаа тийм байхаа 2-3 хоногийн өмнө өглөө 09 цагт Өлзий рүү залгахад утсаа авахгүй байсан, тэгээд хэсэг хугацааны дараа Өлзий гар утсаа аваад би толгойгоо угаагаад ажилдаа явах гэж байна гэж хэлсэн. Тэгээд өдөр Өлзий залгаад чи яана гэж бодоод өглөө залгаад байгаа юм гээд уурлаад байсан гэсэн. ... Тэгтэл Д ярихдаа “2016 оны 06 дугаар сарын 09-ны өглөө ээж ажилдаа явсан хойгуур би унтаж байтал хөнжил дотор гар орж ирэхээр нь яах гээд байгаа юм бэ гэтэл, хөл чинь даарч байна уу гээд Өлзий гэх хүн хөлийг бариад байсан, тэгэхээр нь үгүй гээд хөлөө татаад автал Өлзий шууд хувцсаа тайлаад дараа нь миний хувцсыг тайлаад гээд дуугүй байгаад байсан. Тэгэхээр нь би үнэхээр та 2-ын дунд юм болсон уу, чиний дээр гарсан уу гэж асуутал тийм гэж хэлсэн. Тэгэхээр нь би өвдсөн үү, цус гарсан уу гэтэл өвдсөн, цус гарсан би ариун цэврийн хэрэглэл хийсэн гэж хэлж байсан. Би хүчиндүүлсэн үү гэж асууж чадаагүй. Харин Д надад хэлэхдээ зүгээр оролдоогүй ээ, юм болсон, цус гарсан, өвдсөн гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 18-19 х/,
Гэрч Р.Хгийн “...2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр намайг ажилдаа явсан хойгуур миний охин Дийг хамтран амьдрагч Ө хүчиндсэн талаар манай төрсөн дүү Ад хэлснийг А мэдээд надад энэ талаар хэлсний дагуу охин Дтэй уулзаж асуухад ийм зүйл болсон, үнэн гэж хэлсэн. Тэгээд би Дийг эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгөхөд манай охинд бэлгийн замын халдварт өвчин байхгүй, охин хальс нь урагдалттай байна гэж хэлсэн. Харин хуучин шинэ урагдал байсан талаар надад хэлээгүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өргөдөл өгсөн. ...Ө дараа нь дарамтлаад байхаар нь би Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Э гэдэг хүнд өргөдөл өгсөн. Тэгсэн чинь Өлий-Очир тэр чигтээ чимээ сураггүй алга болсон. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 20-21 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шинжээчийн 8719 тоот дүгнэлт
1.Х.Дийн охин хальс хуучин урагдалттай байссан.
2.Х.Дийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
3.Х.Д бэлгийн замын халдварт өвчингүй байна.
4.Х.Дийн гэх үтрээний арчдас, наалдацнаас үрийн шингэн эр бэлгийн эс илрээгүй.
5. Х.Дийн цус нь АВО системээр /1/ бүлгийн харьяалалтай байна. ...” Шинжээч эмч Ц.Бадрал гэсэн дүгнэлт /1 хх-ийн 25 х/,
Шинжээч эмч Ц.Бадралын “...үзлэгээр Дийн хохин хальс хуучин урагдалтай байсан. ... шинэ урагдал нь охин хальсны урагдлын түвшингээр цус хуралтууд үүсч, цус шүүрч гарч байдаг юм. Х.Дийг тухайн үед үзэхэд охин хальс 4, 6, 9 цагийн түвшинд урагдал үүсч, цус хуралтгүй, шимэгдэл арилсан байсан, цочрооход агшилтгүй байсан учир хуучин урагдал гэж үзсэн.Ер нь охин хальсны урагдал /цус хуралт/ нь 7-10 хоногоос дотогш хугацаанд эдгэрч арилдаг учир уг урагдлыг шинэ, 7-10 хоногоос дээш охин хальсны урагдлыг хуучин урагдал гэж үзнэ.Х.Дийн охин хальс нь хэрэг болсноос хойш 12 хоногийн дараа үзүүлсэн нь хуучин урагдалтай гэж дүгнэлтийг гаргасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 197-198 х/,
Шинжээчийн 4125 тоот дүгнэлт
1.Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн дотоожинд уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна. Ягаан өнгийн хээтэй хөх өнгийн даавуу уранхайгүй байна. гэх дүгнэлт /1 хх 29 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хохирогч Х.Д нь гэмт хэрэг гарах тэр цаг хугацаанд 14 настай байсан болох нь түүний төрсний гэрчилгээ, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 08 х/ зэргээр тогтоогдсон тул Д.Өыг хүчиндэх гэмт хэргийг 14-өөс дээш 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн.
Шүүгдэгч Д.Өын өөрийгөө цагаатгах үндэслэл болгосон тайлбар, нотлох баримтууд: “...намайг бэлгийн чадваргүй болохоор надаас Х салъя гэж бодоод ингэсэн байх гэж бодож байна, ... би Х.Дийг хүчиндээгүй, ... намайг бэлгийн чадвартай гэж шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан эмч үзлэг хийгээгүй байж дүгнэлт гаргасан, ... хэрэв би хүчиндсэн юм бол надаас илэрсэн Трихомониаз өвчин яагаад Х.Дээс илрээгүй байдаг юм бэ ...” гэх тайлбар, нотлох баримтууд нь дараахь байдлаар няцаагдаж байгаа болно. Үүнд:
Шүүгдэгчийн өөрийнх нь хүсэлтээр шинжлэн судлагдсан доорхи нотлох баримт болох Шинжээчийн 14788 тоот дүгнэлт: Эрэгтэйчүүдийн үзлэгт: “Умдаг үсжилттэй. Бэлэг эрхтний хэлбэр зөв. Шодой 9 см урттай, тээрхийн арьс бүрэн шамлагдана. Бэлэг эрхтэнд эмгэг тууралтгүй. Төмсөг хуйхнагтай. Баруун төмсөг зүүнээс бага зэрэг жижиг. ... Бэлэг эрхтэнд 10 минут массаж хийсний дараа бэлэг эрхтэн хөвчирнө, массаж хийсний дараа бэлэг эрхтэн 10 см урттай, 2 хацар ягаан туяатай, духны хэсгээр хөлс гарна” гэснээс үзэхэд Д.Өт эмч үзлэг хийж дүгнэлт гаргасан болох нь тогтоогдож байгаа.
Мөн дүгнэлтээр “Д.Ө нь трихомониаз өвчтэй байна. Уг өвчин нь архаг үе шатандаа байна. Д.Ө нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна” гэх дүгнэлт /1 хх 202 х/-ээр Д.Өоос бэлгийн замын өвчин болох “Трихомониаз” илэрсэн болох нь тогтоогдсон. Харин Х.Дээс Шинжээчийн 5495 тоот дүгнэлт “Х.Д бэлгийн замын халдварт өвчингүй байна” /1 хх 26 х/-р бэлгийн замын өвчин илрээгүй болох нь тогтоогдсон.
Шүүгдэгч Д.Өын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2016 оны 06 сарын 09-ний өдөр бөгөөд шүүгдэгч нь дээрх хугацаанаас хойш 1 жил 4 сар гаруй хугацааны дараа баригдаж, 2017 оны 12 сард шинжилгээнд орж бэлгийн замын өвчтэй болох нь тогтоогдсон.
Дээрх байдлаас дүгнэлт хийхэд шүүгдэгч оргон зайлсан байсан учраас тухайн үед түүнд шинжилгээ хийлгэх боломжгүй байснаас шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх тэр цаг хугацаанд бэлгийн замын өвчтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй болсон, хохирогчоос уг өвчин илрээгүй нь шүүгдэгч тухайн үед дээрх бэлгийн замын өвчингүй байсан гэж үзэх, өөрөөр хэлбэл уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш авсан байх ч магадлал илүү бөгөөд уг өвчтэй байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй, мөн шүүгдэгчийн “намайг бэлгийн чадваргүй болохоор Х надаас салах гэж ийм арга хэрэглэсэн” гэх тайлбар нь шүүх эмнэлгийн Шинжээчийн 14788 тоот “Д.Ө нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна” гэх дүгнэлтээр няцаагдаж байгаа болно.
Хохирогч Х.Дийн охин хальсны урагдлыг хуучин урагдал гэж үзсэн үндэслэлээ шинжээч эмч “... 12 хоногийн дараа надад ирж үзүүлсэн учраас хуучин урагдал гэсэн, 7-12 хоног, түүнээс дээш бол хуучин урагдалд тооцдог ...” гэж тайлбарласан, хохирогч нь шүүх эмнэлэгт 12 хоногийн дараа үзүүлсэн учраас шинжээчийн дээрх тайлбар үндэслэл бүхий гэж үзэх боломжтой.
Хохирогчийн хэрэг гарсан нөхцөл байдал, болсон асуудлын талаарх мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдон тогтоогдсон.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон гэж шүүх үзсэн.
Иймд Д.Өын насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан яллах талын нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон тул түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлгүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх санал гаргасан бөгөөд уг зүйлчлэл хөнгөрүүлсэн үндэслэлийн талаар дээр дурьдсан, иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хохирлын талаар.
Насанд хүрээгүй хохирогчийн биеийн эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан хохирлын талаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэл гараагүй боловч уг гэмт хэргийн хохирогч нь насанд хүрээгүй хүүхэд байгаа бөгөөд сэтгэл зүй болон эрүүл мэндтэй холбоотой хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.
Энэ гэмт хэргийн хохирогч нь насанд хүрээгүй хүүхэд бөгөөд түүний биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй тул дээрх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар.
Д.Өт холбогдох гэмт хэрэгт түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдсон тул түүнд 08 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хувийн байдлын хувьд урьд нь удаа дараа шүүхээр ял шийтгүүлж, ялаа биечлэн эдэлж байсныг харгалзан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн.
Цагдан хоригдсон хугацааны талаар.
Д.Ө нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр цагдан хоригдсон бөгөөд шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 48 цаг буюу 2 хоног нэмэгдэж, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 87 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсон.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бамбарууш, үхэр гэх мэт амьтны зурагтай хөх цэнхэр өнгийн дэвсгэр даавуу 1 ширхэг, улаан өнгийн эмэгтэй хүний /хүүхдийн/ дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Д.Өт холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Д.Өт холбогдох гэмт хэргээс “хүч хэрэглэхээр заналхийлж бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан... мөн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн” гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Боржигон овогт Дгийн Өыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Өыг 08 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Өын эдлэх 08 /найман/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Д.Өын урьдчилан цагдан хоригдсон 87 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
7.Ялтан Д.Өын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардал байхгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах зардлын нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бамбарууш, үхэр гэх мэт амьтны зурагтай хөх цэнхэр өнгийн дэвсгэр даавуу 1 ширхэг, улаан өнгийн эмэгтэй хүний /хүүхдийн/ дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Өт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
ШҮҮГЧИД Г.МӨНХЗУЛ
Г.ГАНБААТАР