Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 312/ШШ2025/00527

 

           

     2025      03          27                                                    312/ШШ2025/00527

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, үйлдвэрийн өөрийн байранд байрлах, “******* *******” ХХК *******,*******-ийн хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:        

                    Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“******* *******” ХХК нь “******* *******” ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 06/2021 дугаартай “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан болно. Гэрээний дагуу тус компани нь “******* *******” ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн бетон зуурмагийг өөрийн тээврийн хэрэгслүүдийг ашиглан тээвэрлэн, автопомпоор гэрээний үүргээ биелүүлж ажилласан. Үүнээс хойш “******* *******” ХХК нь бетон зуурмагийг хоёр байгууллагад бүртгэгдэж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй болон хураангуй бүртгэлтийн бичилтээр барааг нийлүүлж тооцооны тулгалтыг тухай бүр хийж ажиллаад төлбөрийн үлдэгдэл 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 20,998,000 /хорин сая есөн зуун ерөн найман мянган/ төгрөгийн төлбөр тооцоог хийгээгүй байна. “******* *******” ХХК-иас талбөрийн үлдэгдэл 20,998,000 /хорин сая есен зуун ерөн найман мянган/ төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч хариуагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй, гэрээнд дурдагдсан хаягтаа байхгүй учраас нэхэмжлэл гаргах боломжгүй байна. Мөн өөрийн утас гэх дугаартай гар утсыг авдаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байна. Иймд ИХШХШТХ-ийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасны дагуу хариуцагч “******* *******” ХХК-ийн захирал овогтой ,-ыг эрэг сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. Гэрээг “******* *******” ХХК-ийн захирал С.тай байгуулсан учраас энэ хүнийг эрэн сурвалжлуулж хаягийг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

2. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “******* *******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022.11.15-ны өдрийн итгэмжлэл, 2021 оны “******* ” ХХК-ийн өглөг, авлагын тооцоо гэх баримт, 20,998,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх “******* *******” ХХК-ийн санхүүгийн баримт, “******* ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С.ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.09.08-ны өдрийн 06/2021 дугаартай “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно. (хх 2-13 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК нь ******* шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг олж тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байх тул шүүх хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нэхэмжлэгч “******* *******” ХХК болон “******* ” ХХК /төлөөлж С./-ийн хооронд 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 06/2021 дугаартай “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байх ба “******* ” ХХК нь тус гэрээнд зааснаар бетон зуурмагийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүйтэй холбогдуулан “******* *******” ХХК нь “******* ” ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан захирал С.т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл түүний оршин суух хаягийг мэдэхгүй байгаа болох нь тогтоогдож байна.

Иймд С. /“******* ” ХХК-ийн захирал гэх/-ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт гийн регистрийн дугаар , утасны дугаар нь бөгөөд тэрээр хотод байх магадлалтай болно.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлэж, ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 155 дугаар зүйлийн 155.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, овогт гийн /“******* ” ХХК-ийн захирал гэх/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар ******* эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай нэхэмжлэгч “******* *******” ХХК -д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА