| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 319/2025/00397/И |
| Дугаар | 319/ШШ2025/00354 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 319/ШШ2025/00354
2025 05 26 319/ШШ2025/00354
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* банкны төв байр, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, 1-27 тоотод оршин суух, *******гийн *******ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 12,302,539.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: зээлийн төлбөрт хариуцагч П.*******аас 12,302,539.17 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч П.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие П.******* нь ******* банк ХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 12,302,539.17 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага болох 12,302,539.17 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйл байхгүй. Тухайн мөнгийг 6 сарын хугацаанд хувааж төлөх саналтай байна гэжээ.
3. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч П.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 12,302,539.17 төгрөгийг нэхэмжлэгч ******* банк ХК д төлөхийг хүлээн зөвшөөрлөө. Хариуцагч П.******* нь 12,302,539.17 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь хүлээн зөвшөөрлөө. Үүнд
2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 302,539.17 төгрөг
2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг
2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг
2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг
2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг
2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 4,000,000 төгрөг гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч П.*******ад холбогдуулан Зээлийн төлбөр 12,302,539.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу зохигч /нэхэмжлэгч, хариуцагч/ нь эвлэрэх эрхтэй. Уг эрхийн хүрээнд талууд эвлэрсэн байна. Хариуцагч П.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн төлбөр 12,302,539.17 төгрөгөөс 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 302,539.17 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 4,000,000 төгрөгөөр тус тус төлөх санал гаргасныг нэхэмжлэгч ******* банк ХК нь хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрчээ.
3. Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан зохигч эвлэрсэн үндэслэлээр ******* банк ХК -ийн нэхэмжлэлтэй П.*******ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ. Учир нь, хариуцагч П.******* нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ЗГ5605121916 дугаартай зээлийн гэрээг байгуулж 15,000,000 төгрөгийн зээл авсан байх бөгөөд зээлийн үлдэгдлийн талаар маргаагүй болно.
4. Нэхэмжлэгч ******* банк ХК нь 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн итгэмжлэлээр Б.*******д шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгосон байх бөгөөд уг итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь хариуцагчтай эвлэрэх эрхтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцдог хуулийн зохицуулалттай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.-т зохигч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэхээр заажээ. Зохигч эвлэрлийн гэрээнд улсын тэмдэгтийн хураамжийн талаар тохиролцоогүй бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн үндэслэлээр талууд эвлэрснээр хариуцагчид улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг бүрэн хариуцуулах нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгч ******* банк ХК ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,790.62 төгрөгийн тал нь болох 105,895.31 төгрөгийг төрийн сангаас, 105,895.31 төгрөгийг хариуцагч П.*******аас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК -д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
6. Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр зохигчид энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, гомдол гаргах эрхгүй эрх зүйн үр дагаврыг тайлбарлан, гарын үсэг зуруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.*******ад холбогдох 12,302,539.17 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн төлбөр 12,302,539.17 төгрөгөөс 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 302,539.17 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 4,000,000 төгрөгөөр тус тус ******* банк ХК -д төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,790.62 төгрөгийн тал нь болох 105,895.31 төгрөгийг төрийн сангаас, 105,895.31 төгрөгийг хариуцагч П.*******аас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК -д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.РАУШАН