2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/04148

 

 

 

 

2025 05   22

192/ШШ2025/04148

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

 Гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Өлзийсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, хариуцагч Ж.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Өлзийсайхан хариуцагч Ж.Энхбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Ж.Энхбаатартай 2008 онд танилцаж гэр бүл болсон. 2011 онд Э.Бадамцэцэг төрсөн. Ж.Энхбаатар нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн. Хамт амьдрахгүй боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Мөн хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж, тэмдэгтийн хураамж төлсөн. Шүүх хуралдаан болохоос өмнө Ж.Энхбаатартай дундын эд хөрөнгө болох 50,000,000 төгрөг дээр эвлэрлийн гэрээ байгуулсан. гэж тайлбарласан.

2. Хариуцагч Ж.Энхбаатарт 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулах, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа. Хүүхдийн асрамжид маргаан байхгүй. Дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 50,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэв.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа, 670 дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 0000759105 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх ӨЭМТ-ийн тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн суралцдаг нь үнэн гэх тодорхойлолт, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 00100 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2023/02528 дугаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж.

 

4. Шүүхээс дараах баримтуудыг цуглуулж, бүрдүүлсэн. Үүнд: 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 15 дугаар Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5/4814 дугаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

1. Нэхэмжлэгч П.Өлзийсайхан хариуцагч Ж.Энхбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч П.Өлзийсайхан болон хариуцагч Ж.Энхбаатар нар нь 2006 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байх ба хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2011 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр охин Э.Бадамцэцэг төрсөн болох нь зохигчдын тайлбар, 0000759105 дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 670 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 6,7 дугаар тал/

 

3. Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол, зан байдлын зөрчлийн улмаас 2021 оноос тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ. /хавтаст хэргийн 1 дүгээр тал/

 

4. Гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхэд болох Э.Бадамцэцэг нь өнгөрсөн хугацаанд эхийн асрамжид түүнтэй хамт өсөж хүмүүжсэн, хамтдаа ээнэгшин дассан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Хүүхдийн ээнэгшин дассан орчныг солих, амьдралын хэв маяг, ахуйн нөхцөл байдлыг өөрчлөх хангалттай үндэслэл баримтаар тогтоогдоогүй. Мөн талууд хэн аль нь Э.Бадамцэцэгийг эх П.Өлзийсайханы асрамжид үлдээхэд татгалзахгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан тул хүүхдийн нас, хүйс, эрх, ашиг сонирхлын үүднээс Э.Бадамцэцэгийг эх П.Өлзийсайханы асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

5. Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан нь насанд хүрээгүй хүүхдүүдээ тэжээн тэтгэх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эцэг, эхийн үүргээс тэднийг чөлөөлөх үндэслэл болохгүй ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийг тэжээн тэтгэх, асарч хүмүүжүүлэхэд эцэг, эх тэгш оролцох үүрэгтэй.

6. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Ж.Энхбаатараас тэтгэлгийг гаргуулан насанд хүрээгүй хүүхэд болох охин Э.Бадамцэцэгийг сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

7. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож эвлэрсэн. Тодруулбал, хариуцагч Ж.Энхбаатар нь нэхэмжлэгч П.Өлзийсайхан болон охин Э.Бадамцэцэг нарт дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 50,000,000 төгрөгийг төлөх ба тус мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон байна.

 

9. Гэрлэгчдийн дээрх эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

10. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах нэхэмжлэл нь гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй, эдийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг төлөхөөр хуульчилсан тул нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нь зөв байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан гэрлэгчдийн дундаас 2011 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Э.Бадамцэцэгийг эх П.Өлзийсайханы асрамжид хэвээр үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар  16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ж.Энхбаатараас тэтгэлгийг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Ж.Энхбаатарт, энэхүү үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх П.Өлзийсайхан нарт тус тус даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ж.Энхбаатар нь нэхэмжлэгч П.Өлзийсайхан болон охин Э.Бадамцэцэг нарт дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 50,000,000 төгрөгийг төлөхдөө, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Энхбаатараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Өлзийсайханд олгосугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ХИШИГБААТАР