| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2025/00314/И |
| Дугаар | 319/ШШ2025/00342 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 319/ШШ2025/00342
2025 05 22 3*******/ШШ2025/0032
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* банкны байранд оршин байрлах, “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* *******д холбогдох
Зээл ,,, төгрөг, үндсэн хүү , төгрөг, нэмэгдүүлсэн хүү ,8*******1.92 төгрөг, нийт ,, төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Н.******* нь 202 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “******* банк” ХК-тай цалингийн зээлийн гэрээ байгуулж ,, төгрөгийг жилийн 1. хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан.
Н.******* нь зээлийн эргэн төлөлтийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаанд төлөөгүй 73 хоног хугацаа хэтрүүлсэн тул зээл ,,, төгрөг, үндсэн хүү , төгрөг, нэмэгдүүлсэн хүү ,8*******1.92 төгрөг, нийт ,, төгрөг гаргуулж, өгнө үү.
2. Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга: Н.*******гийн охин нь зээлийг төлөхөөр өргөдөл гаргасан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Н.*******д холбогдох зээл ,,, төгрөг, үндсэн хүү , төгрөг, нэмэгдүүлсэн хүү ,8*******1.92 төгрөг, нийт ,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа бичгээр мэдэгдсэн.
“Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан” үндэслэл тогтоогдсон тул “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй Н.*******д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн хариуцагч Н.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******3,95******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 9*******,978 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Н.*******д холбогдох зээл ,,, төгрөг, үндсэн хүү , төгрөг, нэмэгдүүлсэн хүү ,8*******1.92 төгрөг, нийт ,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн хариуцагч Н.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******3,95******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 9*******,978 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7. дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ