| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 319/2025/00424/И |
| Дугаар | 319/ШШ2025/00373 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 319/ШШ2025/00373
2025 05 28 319/ШШ2025/00373
2025 05 28 319/ШШ2025/00373
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би,
Нэхэмжлэгч: Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүх*******ын нэрэмжит талбай 5, Голомт банкны төв байр, Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, 9 дүгээр баг, 17-4 тоотод оршин суух, Баатарын Болдхуягт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 10,081,988.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Голомт банк” ХК нь нэхэмжлэлдээ: “Хариуцагч Б.Болдхуягаас зээлийн төлбөр 10,081,988.10 төгрөг төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Б.Болдхуяг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие нь “Голомт банк” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 10,081,988.10 төгрөгөөс 1,208,637.42 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 8,873,350.68 төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэжээ.
3. Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Хариуцагч Б.Болдхуяг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн төлбөр 10,081,988.10 төгрөгөөс 1,208,637.42 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 8,873,350.68 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь хариуцагч Б.Болдхуягт холбогдуулан зээлийн төлбөр 10,081,988.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Болдхуяг нь нэхэмжлэлийн шаардлага 10,081,988.10 төгрөгөөс 1,208,637.42 төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд үлдэгдэл 8,873,350.68 төгрөгийг нэхэмжлэгч “Голомт банк” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Хариуцагч Б.Болдхуяг нь “Голомт банк” ХК-тай 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр цахим зээлийн гэрээг байгуулж нийт 17,750,000 төгрөгийн зээлийг авсан байх бөгөөд зээлийн үлдэгдэлийн талаар маргахгүй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцдог хуулийн зохицуулалттай.
Нэхэмжлэгч “Голомт банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,261.81 төгрөгийн тал нь болох 88,130.905 төгрөгийг төрийн сангаас, 88,130.905 төгрөгийг хариуцагч Б.Болдхуягаас тус тус гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХК-д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Голомт банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Болдхуягт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.Болдхуяг нь зээлийн үлдэгдэл 8,873,350.68 (найман сая найман зуун далан гурван мянга гурван зуун тавин төгрөг жаран найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч “Голомт банк” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Голомт банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,261.81 төгрөгийн тал нь болох 88,130.905 төгрөгийг төрийн сангаас, 88,130.905 төгрөгийг хариуцагч Б.Болдхуягаас тус тус гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХК-д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.РАУШАН