| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 319/2025/00434/И |
| Дугаар | 319/ШШ2025/00372 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 319/ШШ2025/00372
2025 05 28 319/ШШ2025/00372
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сусм, Бичигт багийн 2-70 тоотод оршин суух, Лхагвасүрэнгийн Ариунчимэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Бичигт багийн 8-63 тоотод оршин суух, Ганболдын Оюунзаяад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 8,058,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ариунчимэг нь нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Оюунзаяагаас зээлийн төлбөрт 8,058,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Оюунзаяа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Л.Ариунчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 8,058,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ариунчимэг нь хариуцагч Г.Оюунзаяад холбогдуулан зээлийн төлбөрт 8,058,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Оюунзаяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,058,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Ариунчимэгт төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Хариуцагч Г.Оюунзаяа нь нэхэмжлэгч Л.Ариунчимэгээс машин худалдаж авах зорилгоор мөнгө зээлсэн болох нь хэрэгт авагдсан Г.Оюунзаяагийн гарын үсэг бүхий баримтаар нотлогдож байх бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцдог хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгч Л.Ариунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,878 төгрөгийн тал нь болох 71,939 төгрөгийг төрийн сангаас, 71,939 төгрөгийг хариуцагч Г.Оюунзаяагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Ариунчимэгт олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Ариунчимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Оюунзаяад холбогдох иргэний хэрэгт хариуцагч Г.Оюунзаяа нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 8,058,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Ариунчимэгт төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Ариунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,878 төгрөгийн тал нь болох 71,939 төгрөгийг төрийн сангаас, 71,939 төгрөгийг хариуцагч Г.Оюунзаяагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Ариунчимэгт олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.РАУШАН