Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 157/ШШ2025/00135

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “М************* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.*************д холбогдох “1,383,168 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “М************* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.************* нь "М************* ББСБ"-тай 2021 оны 02 сарын 04-ний өдөр 140000605120 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ****************** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Л.************* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 07 сарын 03-ны өдөр 900,000 төгрөгийг сарын 2,3%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. М************* ББСБ-ын зүгээс Л.*************аас зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардахад өнгөрсөн хугацаанд 19,661 төгрөг төлсөн ба түүнээс хойш огт төлж барагдуулаагүй байна. 2025.03.18-ны өдрийн байдлаар Л.*************ын үндсэн зээлийн үлдэгдэл 900,000 төгрөг, 2023 оны 07 сарын 03-ны өдрөөс 2025.03.18-ны өдрийг хүртэлх 593 хоногийн зээлийн хүү 404,726 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,442 төгрөг нийт 1,383,168 төгрөг байна. Л.************* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "М************* ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,383,168 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.” гэжээ.

 

Хариуцагч Б  овогт Л-ийн ************* шүүхэд гаргсан тайлбартаа: “Л.************* миний бие М************* ББСБ-ын нэхэмжилж буй нэг сая гурван зуун наян гурван мянга нэг зуун жаран найман төгрөгийг 3 сарын дотор буюу 2025 оны 08 сарын 23-ны дотор төлж барагдуулахад маргах зүйлгүй.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М************* ББСБ” ХХК нь хариуцагч Л.*************д холбогдуулан 1,383,168 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Л.************* нь 1,383,168 төгрөгийг “М************* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 140000605120 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ, Л.*************ын зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,383,168 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,383,168 (нэг сая гурван зуун наян гурван мянга нэг зуун жаран найм) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,081 төгрөгийн тавин хувь 18,540.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 18,540.5 төгрөгийг, хариуцагч Л.*************аас улсын тэмдэгтийн хураамж 18,540.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М************* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М************* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,383,168 (нэг сая гурван зуун наян гурван мянга нэг зуун жаран найм) төгрөгийг хариуцагч Л.************* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,081 төгрөгийн тавин хувь 18,540.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 18,540.5 төгрөгийг, хариуцагч Л.*************аас улсын тэмдэгтийн хураамж 18,540.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М************* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Л.************* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                   ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР