| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2017/0144/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 34
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Б.Батаа, шүүгч Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч П.Болормаа,
Иргэдийн төлөөлөгч Б.Оюунбилэг, Н.Адъяа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Жын өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо,
Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр /ҮД:0552/, Д.Пүрэвбаатар /ҮД:1127/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...овогт Лгийн Бт холбогдох 1708000000069 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектурч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...оршин суух,
2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1193 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ...овогт Лгийн Б /РД: .../
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Шүүгдэгч Л.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 23 цаг өнгөрч байхад өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хустайн задгай тоотод байрлах гэртээ байж байтал гаднаас талийгаач Сүхбаатар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Талийгаач Сүхбаатарыг манай гэрт орж ирэхэд эхнэр Сандагдорж бид 2 унтаагүй, харин 3 хүүхэд унтаж байсан. Талийгаач Сүхбаатар манай гэрт орж ирээд “танай банзал янхан эгч чинь гэртээ байхгүй байна, хаана байна, би маргааш ажилтай орон нутаг руу явна, уулзах гэж ирсэн чинь алга болчихлоо, танай эгч чинь доороосоо хүүхэд гаргаж үзээгүй” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би уурандаа “та нарын явдал надад ямар хамаатай юм бэ?” гээд орноосоо босоод талийгаач Сүхбаатарын хажууд яваад очсон чинь миний уруул хэсэг рүү гараараа хальт цохиод авсан, тэр үед хүүхдүүд сэрээд уйлахаар нь би гэрээсээ гар гэж хэлээд гэрийн хаалгаар гаргасан. Тэгээд би хүүхдүүдээ унтуулах гээд унтлагын орон дээр байж байсан чинь гэрийн хаалганы хажууд талийгаач Сүхбаатар “муу гичий, пизда нараа гараад ир гээд орилж хашгираад байсан. Би гэрээсээ таавчигаа өмсөөд гартал талийгаач Сүхбаатар хашааны хаалганы наахан талд зогсож байсан. Би талийгаач Сүхбаатарыг согтуу юм даа гэж бодоод унтуулах гээд урдаас нь явж байсан чинь ээж Ж гарч ирээд талийгаач Сүхбаатарыг “гэртээ орж унт” гэж хэлээд гарнаас татсан. Талийгаач Сүхбаатар ээж Ж гарнаас нь барьж байхад цааш нь гараараа түлхсэн, тэгээд би очоод өөрөөсөө холдуулах гээд цээж хэсэг рүү нь 2 удаа гараараа түлхсэн. Намайг түлхэх үед талийгаач Сүхбаатар хашааны шороон гадаргуутай газар толгойгоороо унасан. Талийгаач Сүхбаатар газар унаад босохгүй байсан. Тэгэхээр нь очоод сэрээх гэснээ “дахиад сэрэх юм бол агсам согтуу тавиад унана” гэж бодоод очилгүй шууд гэртээ орсон. Намайг гэртээ ороход талийгаач Сүхбаатар дээшээ харсан байдалтай хашаан дотор хэвтэж байсан. Би гэртээ байж байгаад гэрээсээ 10-20 орчим минутын дараа гарч ирээд талийгаач Сүхбаатарыг сэрээх гээд хажууд нь очоод хацар руу нь зөөлөн алгадаж үзсэн чинь сэрэхгүй байсан. Би талийгаач Сүхбаатарыг сэрэхгүй болохоор нь хоёр суга хэсгээс нь гараараа барьж байгаад өндийлгөсөн чинь хамраас нь цус гараад эхэлсэн. Би ганцаараа өргөж дийлэхгүй байсан болохоор ах Гийн гэрийн хаалгыг нүдсэн ах гарч ирээд бид хоёр гэрт оруулах гэж байгаад болиод түргэн тусламж дуудсан. Хэсэг хугацааны дараа түргэн тусламж ирээд эмч талийгаач Сүхбаатарын биеийг нь үзээд “Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явах хэрэгтэй байна” гэж хэлээд түргэн тусламжийн машинаар аваад явсан. Би хамт эмнэлэг дээр очоод эм, тариа авах ажлыг нь хийж байсан. Талийгаач Сүхбаатар гэмтлийн сэхээн амьдруулах тасагт ухаангүй очоод эмчилгээ хийгэсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч надад тухайн үед хэлэхдээ тархиндаа цус харвалт үүссэн байна, эмчилгээ хийлгэх мөн хагалгаанд орно гэж хэлсэн. ...Талийгаач Сүхбаатар нь ээжийг түлхээд урдаас хүрээд ирэхээр нь холдуулах зорилгоор цээж хэсэг рүү нь 2 гараараа түлхээд газар хойш нь саваад унагаасан. Би өөр зодож гэмтээсэн зүйл байхгүй ганцхан хойш нь түлхэж унагаасан. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 74-75, 76-78, 2 хх 11-12 х/
1.2.Шүүгдэгч Л.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай эгчийг хаана байна гээд орилоод хүүхдүүд сэрээгээд байснаас болж түүнийг гадаа түлхэж унагаасан, гэм буруугаа хүлээж байна, хохиролд нийт 14,000,000 сая төгрөг төлсөн” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Талийгаач Сүхбаатар нь миний төрсөн дүү байгаа юм. ...Сүхбаатар эхнэр хүүхэдгүй байсан ба ... гэх хүүхэнтэй ирж, очин хамтран амьдарч байсан юм. ...2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатарын найз Рэнцэн над руу залгаад “Сүхбаатар гэмтлийн эмнэлэгт ухаангүй байна яаралтай ирэхгүй бол болохгүй байна, тархины үхжилт явагдаж байна” гэж хэлсэн. ...Сүхбаатарын ангийн хүүхэд болох Дашзэвэг нь хэлэхдээ “...гийн дүү нь боогоод унагачихсан юм биш үү, боолт орсноос болоод хүчилтөрөгчийн дутагдалд орсон байна” гэж эмч хэлж байсан гэж хэлсэн. Би ирээд 1 хоногийн дараа ...гаас юу болсон талаар асуухад ... хэлэхдээ “Би гэртээ байхгүй байсан чинь гадаа такси ирээд буулгачихаад явчихсан байсан” гэж хэлж байсан. Сүхбаатар нь ажилдаа хөдөө явчихаад 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ирээд найз Рэнцэнгийн гэрт хоносон гэсэн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр компанийнхаа офисс дээр ажиллаж байхад нь ангийн хүүхэд Дашзэвэг очиж авсан гэж байх шиг байсан. Сүхбаатарыг хадам талаас нь дээрэлхдэг байсан талаар найз Рэнцэн, Дашзэвэг нар нь ярьж байсан. ...Би гомдолтой байна, ажил явдалд гарсан зардал, өмгөөлөгч авахад гарсан зардал зэргийг нэхэмжилнэ. Би яг одоо хэдэн төгрөг гэж хэлж мэдэхгүй байна . ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 18-19 х/
1.4.Гэрч Л....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 04 дүгээр сараас Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Хустайн задгай тоотод нүүж ирсэн. Хамт амьдарч байх хугацаанд талийгаач Сүхбаатар архи дарс нэлээн хэрэглэдэг байсан ба архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ надад агсам тавьж хааяаа гар хүрдэг байсан. ...2017 оны 05 дугаар сард уулзалдаад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Хустайн задгай тоотод гэрээ бариад дахин хамт амьдарч эхэлсэн. ...2017 оны 08 дугаар сарын 26-ны шөнө 03 цагийн үед төрсөн эгч Отгонсүрэнгийн гэрт унтаж байхад хүн яриад Сүхбаатар ухаангүй гэмтлийн эмнэлэгт эрчимт эмчилгээнд хэвтэж байна гэж мэдэгдсэн. Намайг очиход Сүхбаатарын аманд амьсгалын аппарат зүүчихсэн, судсаар нь дусал хийж байсан. Тухайн үед ухаангүй байсан. Миний харснаар хоолойн баруун хэсэгт бага зэрэг улайчихсан, духны баруун хэсэгт жижиг хэмжээний зулгаралт гэхээр зүйл харагдаж байсан. Өөр шарх гэмтэл харагдаагүй. ...бид 2 уг хороонд бүртгэлгүй байсан. Гэрлэлт батлуулаагүй. ...гэрийнхнээс асуухад Сүхбаатар согтуу ирээд манай дүү Бын гэрт ороод агсам тавиад байхаар нь түлхээд унгасан чинь босч ирэхгүй байхаар нь түргэн дуудаж үзүүлсэн гэсэн. Түлхэхэд нь хойшоо унасан гэж Б хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 20, 21-22, 23-24, 25-26 х/
1.5.Гэрч Ж.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр манай хүргэн Сүхбаатар гэртээ байж байгаад даргатайгаа уулзана гээд гарсан. Тэгээд шөнө гэртээ ирж хоноогүй 2017 оны 08 дугаар сарын 25-ны үдээс хойш 15 цагийн орчим намайг гэрээс гарах гээд байж байхад согтуу ирсэн. Тэгээд шөнө 1 цаг өнгөрч байхад ирээд хашгичаад агсам тавиад байсан. Манай хүү Б бид нарыг өмөөрч Сүхбаатартай зодолдсон. Тэгээд байж байтал Сүхбаатар ухаан алдаж унахаар нь бид 103 дуудсан. Тэгээд эмч нар гэмтлийн эмнэлэг рүү авч яваад сэхээн амьдруулах тасагт хэвтсэн. Сүхбаатар архи уухаараа ...гаа зодож, хэл амаар доромжилдог учраас манай хүү Б өмөөрч зодолдсон. Тэрнээс өөр юм байхгүй. ...Б Сүхбаатарыг гэртээ ор гээд байхад орохгүй юм гэж хэлээд цааш нь түлхсэн Сүхбаатар чанх арагшаа газар унасан, тэрнээс хойш Сүхбаатар огт босч ирэхгүй байсан. Хэсэг хугацааны дараа хурхираад унтаад өгсөн. ...түргэн тусламж дуудсан. ...Сүхбаатар цохих гэж байгаа бололтой гараа Бын зүгт болгоход Б гарыг нь барьж аваад түлхэхэд арагшаа унасан. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 27-28, 29-30, 31-32 х/
1.6.Гэрч Л.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б Сүхээ ах уначихаад сэрэхгүй байна, 2-лаа босгоод гэрт нь оруулаадах уу гэсэн, тэгээд яваад очтол Бын гэрийн баруун талд талийгаач газар дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Дөхөж очоод утасныхаа гэрлийг тусгаад хартал хамарнаас нь цус гарсан байхаар нь түргэн дууд гэхэд Б 103-руу залгаж дуудлага өгсөн. ...Сүхбаатар яагаад унасан болон маргалдаж зодолдсон талаар надад тухайн үед хэн ч юу ч хэлээгүй, уначихаад босохгүй байна гэж хэлсэн. ...Б гарсан чинь Сүхбаатар цохих гэхээр нь түлхсэн гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 33-35, 235-236 х/
1.7.Гэрч Х.Сандагдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...орой 23 цаг 30 минут орчим байх манай нөхөр Л.Бын хүргэн ах болох Сүхбаатар нь гаднаас архи уучихсан согтуу манай гэрт орж ирээд манай нөхөрт “танай эгч ... банзал эгч чинь гэртээ байхгүй байна, танайх олон хүүхэдтэй байхад танай эгч ... доошоогоо улаан мах гаргаж үзээгүй” гээд орилж хашгираад байсан. ...манай гэрээс Сүхбаатар ах өөрөө гараад явсан. ...Манай нөхөр гарч яваад удалгүй буцаад гэртээ орж ирээд хэлэхдээ хашаан дотор байхдаа Сүхбаатар манай нөхрийг цохих гээд байхаар нь гарыг нь бариад цааш нь түлхсэн чинь унаад босгох гэсэн чинь хурхираад босохгүй унтаад байгаа юм шиг байна гэж хэлсэн. ...шөнө 1 цаг өнгөрч байсан байх, манайх зурагтаа унтраагаад унтаж байсан учир гэрийн гадаа хашаанд хүний хурхирах чимээ сонсогдоод байсан. ...хэл яриа нь орооцолдоод байгаа нь анзаарагдаад мөн ярьж байгаа үгээ чанга чанга хэлж байсан. ...Сүхбаатар ах манайд орж ирэхэд ил харагдахаар гэмтэл шарх гэх зүйл байгаагүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 36-37, 38-39, 233, 234 х/
1.8.Гэрч Г.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаач Сүхбаатар нь миний багын найз байгаа юм. Бид цэцэрлэгт байхаасаа л найзалсан. ...архи дарс хэрэглэсэн ч элдэв зан гаргаад бусадтай маргалдаад байдаггүй, агсам согтуу тавьдаггүй. ...хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй. Найз нарын ярьж байгаагаар хэрэг гардгийн өмнөх өдөр Дашзэвэг Сүхбаатарыг ажил дээрээс нь очиж аваад гэртээ аваачаад хоол хийж өгөөд тэндээ байж байгаад орой нь Сүхбаатар ганцаараа Дгийн гэр рүү очиж тэндээ хоносон гэж байсан. Тэднийд байж байхдаа эхнэртэйгээ утсаар яриад маргалдсан гэж байсан. Тэгээд хэрэг болдог өдөр Сүхбаатар өглөө гарч яваад Домбор гэж дууддаг их сургуулийнхаа найзтай уулзаад гэртээ очсон талаараа тар өдөр 18 цагийн орчимд Дтэй утсаар ярьж хэлсэн байсан. Д Сүхбаатарыг чи манайд ирээд хоно хоол унд идээд усанд ороод маргааш ажилдаа яв гэхэд Сүхбаатар би энд ...г хүлээж байгаад цаашид амьдрах, салах эсэхээ шийдчихээд явна гэж хэлж байсан. Гэмтлийн эмнэлэг дээр Сүхбаатар ухаангүй очсон өдөр нь би найз Дашзэвэг, Д нарын хамт очсон. Тэгээд харахад Сүхбаатарын хүзүүний хоёр талд нь боолгуулсан юм уу гэмээр улайчихсан байсан. Бид нар Сүхбаатарын эхнэр ...гаас гэмтэл дээр байхад юу болсон талаар асуухад ... хэлэхдээ “08 цагийн үед машины хаалга дуугарахаар нь хэн ирж байгаа юм бол гээд манай 2 дүү гараад харсан чинь Сүхбаатар гадаа хашааны үүдэнд ухаангүй хэвтэж байсан” гэж хэлсэн. Тэгээд бид нар юу яриад байгаа юм бэ наад хүн чинь 18 цагийн үед манай найзтай ярихад зүв зүгээр байсан гээд ...гийн ээжээс юу болсон талаар асуугаад та нар зодчихсон юм уу гэхэд ...гийн ээж нь “харин тиймээ манай хүүтэй зодолдоод байсан би гэртээ ганцаараа байсан болохоор салгаж чадаагүй” гэж хэлээд уйлаад эхэлсэн. Тэгэхээр нь яаж зодолдсон юм бэ гэхэд зодолдоод хашааны гадаа гарсан гэж хэлж байсан. Тэгээд бид нар ер нь ойлгомжтой боллоо, дүү нь зодсон юм байна, гэхдээ одоо энэ талаар яриад яах вэ энэ хүнээ л босгох арга хэмжээ авъя гээд тэр талаар дахин яриагүй. Миний мэдэхээр ...гийн дүү нар нь Сүхбаатарыг зодож байгаа нь анхны удаа биш. Өмнө нь 2013 оны өвөл цагаан сарын үеэр эхнэрийнх нь дүү нар нь зодоод хадам ээж нь хашгичаад гэрт нь ч оруулахгүй байна гээд хувцсаа ч сольж чадаагүй Дтэй уулзаад Өвөрхангай руу явсан байсан. Дараа нь Баруун салаанд авсан хашаагаа барьж байхдаа мөн эхнэрийнхээ дүү нарт зодуулсан гээд цустайгаа холилдсон байдалтай Дгийн гэрт орсон байсан. Ер нь л эхнэрийнхээ дүү нартай таарамжгүй харилцаатай байдаг байсан, энэ талаараа ихэнхдээ л Дд хэлдэг байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 40-41, 237 х/
1.9.Гэрч Э.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаач Сүхбаатар нь миний багын найз байгаа юм. Бид нар нэг гудамжинд өссөн. Сүхбаатар нь зан байдлын хувьд нийтэч хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, зодоон цохион хийгээд байдаггүй, сүүлийн үед жаахан архи уух болсон. Бид олуулаа найзалж нөхөрлөдөг ч гэсэн Сүхбаатар надад илүү дотно амьдралаа ярьдаг зовлон жаргал болсон асуудал гээд бүх зүйлээ ярьдаг байсан. Сүхбаатар 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ажлаасаа ирсэн байсан. Маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр намайг гэрт байж байтал 19 цагийн орчимд ирсэн. Сүхбаатар хэлэхдээ Дашзэвэгийн гэрт байж байгаад намайг ажлаас тарахыг хүлээж байгаад ирж байна гэж байсан. Манайд хоноход Сүхбаатар эхнэртэйгээ яриад маргалдаад байх шиг байсан. Маргааш өглөө нь буюу 2017 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 08 цаг 40 минутын орчимд Сүхбаатар манайхаас гарч явсан. Гарч явахдаа Дамбын эцэс дээр байдаг их сургуулийнхаа ангийн хүүхэдтэй уулзана гэж ярьж байсан. ...манайхаас гарч яваад орой нь 18 цаг өнгөрч байхад Сүхбаатар над руу залгахаар нь хаагуур явав гэхэд “танайхаас гараад Домбор гэх залуутай уулзаад тэрэнтэй 1 шил архи уугаад 11 цагийн орчимд такси бариад баруун салаанд ирсэн чинь гэрийн тэнд хадам ээж алхаад байхаар нь нөгөө таксиндаа хадам ээжийгээ суулгаад явж байтал такси нь шаварт суугаад хадам ээжтэйгээ алхаад гэртээ ирсэн. Гэртээ ирээд унтаж байгаад бослоо” гэж ярьж байсан. Тэгээд тэрнээс хойш яриагүй. Тэгтэл маргааш нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 13 цаг өнгөрч байхад ... над руу залгаад Сүхбаатар гэмтлийн эмнэлэгт ухаангүй байна гэхээр нь би юу болсон юм гэхэд өчигдөр орой хашааны гадаа машины хаалга дуугарахаар нь гараад харсан чинь Сүхбаатар хашааны гадаа ухаангүй хэвтэж байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би наадах чинь яахаараа ухаангүй байдаг юм бэ над руу 18 цаг өнгөрч байхад зүгээр ярьж байсан хүн яахаараа ухаангүй хашааны гадаа байж байдаг билээ гэхэд манайд хүрч ирээд хоно гэхэд чамтай уулзана гээд ирээгүй гэж хэлсэн чинь ... утсаа салгачихсан. Тэгэхээр нь би 16 цаг өнгөрч байхад найз Дашзэвэг, Э, Ариунболд нарын хамт гэмтлийн эмнэлэг дээр очсон. Би Дашзэвэгийн хамт эмчтэй нь уулзсан чинь “боолгуулаад удсан байна, согтолттой ирсэн, одоо наад хүн чинь сэхэхгүй ухаан орохгүй ар гэрийн хүмүүст нь хэл дуулга” гэж хэлсэн. Тэгээд бид нар Сүхбаатарыг орж харахад хүзүү нь улайчихсан байдалтай байсан. Би бодохдоо цамцаар нь боосон юм болов уу гэж бодсон. Тэгээд гарч ирээд ...гийн ээжтэй нь уулзаад та нар зодож нүдсэн юм бол түргэнд эрт хандахгүй гэхэд “мэдэхгүй ээ зодолдоод байх шиг байсан надаас өөр салгах хүн байхгүй байсан” гэж хэлээд уйлаад байсан. ... болохоор нэг бол гадаа ухаангүй байсан гэж яриад эсвэл би байхгүй байсан эгчийндээ байсан гэж яриад байсан. Тэгэхээр нь би ...д “танай дүү чинь зодчихсон юм биш үү, танай дүү чинь өмнө нь зодож байсныг мэднэ шүү” гэхэд дахин тэр талаар яриагүй. ...Гэмтэл дээр очиход Сүхбаатар ухаангүй байсан ба гавал тархины тасагт хэвтэж байхад нь бид нар орж харахад хүзүү нь улайгаад боолгуулсан юм уу гэмээр харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 238-239 х/
1.10.Гэрч Ө.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сүхбаатар нь 2017.08.25-наас 26-нд шилжих шөнө ГССҮТ-д ухаангүй байдалтай ирээд хэвтэж эмчлүүлсэн. Биеийн байдал нь маш хүнд ухаангүй байдалтай байсан. ...тархины томографикт тархины эдийн зүүн талдаа хальсны доор их хэмжээний цус хуралттай гэсэн онош гарсан учир яаралтай хагалгаанд 2017.08.27-ны өдөр орсон. ...Өвчтний ард хүзүүний урд хэсгийг хамарсан улайсан зураас хүзүүнд нь байсан. Анх хүлээн авах эмчийн үзлэгт боосон байх магадлалтай гэсэн онош тавьсан байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 41-42 х/
1.11.Гэрч Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017.08.25-наас 26-нд шилжих шөнө 04 цаг 05 минутанд өвчтөн Сүхбаатар нь сэхээний тасагт шилжин ирсэн. ...Уг хүн амьсгалын дутагдалд ороод амьсгалын аппарат зүүсэн байсан тул зөөвөрлөх боломжгүй байсан, мөн эмнэлгийн томографийн аппарат ажиллахгүй байсан тул эмчилгээ хийж чадаагүй, тухайн үед манайх зөөвөрлөх боломжгүй хүмүүсийг өөр эмнэлэгт зөөвөрлөн эмчилгээ хийж байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 242-243 х/
1.12.Гэрч Ц.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...амбаартай гэрийн баруун урд талд 10м орчим зайд эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан. Уг хүн ухаангүй, биеийн ерөнхий байдал хүнд, ухаан санаа бүдэг, орчиндоо харьцаагүй байсан. ...хамар ам нь цус болсон байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 46-48 х/
1.13.Шинжээч Чулуунсүхийн: “...Талийгаачийн авсан гэмтлийн байдал ГССҮТ-д хүргэгдэн ирсэн үеийн байдлаас үзэхэд гэмтлийг авсан дариудаа идэвхитэй хөдөлгөөн хийх боломжгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 49-51 х/
1.14.Шинжээчийн 1744 тоот дүгнэлт
1.Талийгаач Ж.Сүхбаатарын цогцост зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, тархи дарагдлыг чөлөөлсөн мэс ажилбарын дараах байдал, зүүн чамархайн булчинд цус хуралт, зүүн дух, зулайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайлбал цохигдох, мөргөгдөх, унах үед үүсэх боломжтой.
3.Талийгаач нь дээрхи гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.
4.Талийгаач нь АВО системээр О /1/ бүлгийн цустай байна.
5.Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн тул согтууруулах болон мансууруулах ундаанй зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй.
6.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. гэх дүгнэлт / 1 хх 53-55 х/
1.15.Шинжээжийн 4694 тоот дүгнэлт
1.Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн гадуур хүрмэнд 40мм, хар алаг өнгийн дотоожинд 11мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзралтууд гарсан байна.
2.Бусад хувцаснууд гэмтэлгүй. гэх дүгнэлт /1 хх 60 х/
Хоёр:Шүүгдэгч Л.Бын хувийн байдлын талаарх болон бусад баримтууд.
2.1.Шүүх сэтгэц эмгэг судлалын 871 тоот дүгнэлт
1.Л.Б нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
2.Л.Б нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
3.Л.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
4.Л.Б нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна.
5.Л.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. гэх дүгнэлт /1 хх 173-175
2.1.Л.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 80 х/
2.2.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 81 х/
2.3.Яллагдагчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /2 хх 37-38 х/
2.4.Прокурор, яллагдагч нарын ялын талаарх тохиролцоо /2 хх 51 х/
Гурав:Хохирлын талаарх баримтууд.
3.1.Хохирлын баримтууд /1 хх 179-195, 197-202, 2 хх 1 х/
3.2.Хохирол төлсөн баримт /2 хх 2, 43 х/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч Л.Бын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн задгай тоот хашаанд гэртээ байж байхад хохирогч Ж.Сүхбаатар согтуурсан үедээ өөрийн хамтран амьдрагч Л.... /шүүгдэгчийн төрсөн эгч/-г сураглаж гэрт нь орж ирэхдээ түүний талаар “танай эгч ... доошоогоо улаан мах гаргаж үзээгүй” гэж хэлсэн гэх асуудлаас болж маргалдан түүнийг хувцсаар нь боосны улмаас толгойн хэсгээрээ газарт савж унахдаа хүнд гэмтэл авч эмчлэгдэж байгаад 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Л.Бын “...2017 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 23 цаг өнгөрч байхад өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хустайн задгай тоотод байрлах гэртээ байж байтал гаднаас талийгаач Сүхбаатар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. ... Талийгаач Сүхбаатар манай гэрт орж ирээд “танай банзал янхан эгч чинь гэртээ байхгүй байна, хаана байна, би маргааш ажилтай орон нутаг руу явна, уулзах гэж ирсэн чинь алга болчихлоо, танай эгч чинь доороосоо хүүхэд гаргаж үзээгүй” гээд орилоод байсан. ...Талийгаач Сүхбаатар нь ээжийг түлхээд урдаас хүрээд ирэхээр нь холдуулах зорилгоор цээж хэсэг рүү нь 2 гараараа түлхээд газар хойш нь саваад унагаасан. Би өөр зодож гэмтээсэн зүйл байхгүй ганцхан хойш нь түлхэж унагаасан. ... гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг /1 хх-ийн 74-75, 76-78, 2 хх 11-12 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Жын “... Сүхбаатарын ангийн хүүхэд болох Дашзэвэг нь хэлэхдээ “...гийн дүү нь боогоод унагачихсан юм биш үү, боолт орсноос болоод хүчилтөрөгчийн дутагдалд орсон байна” гэж эмч хэлж байсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 18-19 х/
Гэрч Л....гийн “... Миний харснаар хоолойн баруун хэсэгт бага зэрэг улайчихсан, духны баруун хэсэгт жижиг хэмжээний зулгаралт гэхээр зүйл харагдаж байсан. Өөр шарх гэмтэл харагдаагүй. ... гэрийнхнээс асуухад Сүхбаатар согтуу ирээд манай дүү Бын гэрт ороод агсам тавиад байхаар нь түлхээд унгасан чинь босч ирэхгүй байхаар нь түргэн дуудаж үзүүлсэн гэсэн. Түлхэхэд нь хойшоо унасан гэж Б хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 20, 21-22, 23-24, 25-26 х/
Гэрч Ж.Жийн “... Сүхбаатар архи уухаараа ...гаа зодож, хэл амаар доромжилдог учраас манай хүү Б өмөөрч зодолдсон. ... Сүхбаатар цохих гэж байгаа бололтой гараа Бын зүгт болгоход Б гарыг нь барьж аваад түлхэхэд арагшаа унасан. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 27-28, 29-30, 31-32 х/
Гэрч Л.Гийн “...Б Сүхээ ах уначихаад сэрэхгүй байна, 2-лаа босгоод гэрт нь оруулаадах уу гэсэн, тэгээд яваад очтол Бын гэрийн баруун талд талийгаач газар дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Дөхөж очоод утасныхаа гэрлийг тусгаад хартал хамарнаас нь цус гарсан байхаар нь түргэн дууд гэхэд Б 103-руу залгаж дуудлага өгсөн. ... Б гарсан чинь Сүхбаатар цохих гэхээр нь түлхсэн гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 33-35, 235-236 х/
Гэрч Х.Сандагдоржийн “...орой 23 цаг 30 минут орчим байх манай нөхөр Л.Бын хүргэн ах болох Сүхбаатар нь гаднаас архи уучихсан согтуу манай гэрт орж ирээд манай нөхөрт “танай эгч ... банзал эгч чинь гэртээ байхгүй байна, танайх олон хүүхэдтэй байхад танай эгч ... доошоогоо улаан мах гаргаж үзээгүй” гээд орилж хашгираад байсан. ...манай гэрээс Сүхбаатар ах өөрөө гараад явсан. ...Манай нөхөр гарч яваад удалгүй буцаад гэртээ орж ирээд хэлэхдээ хашаан дотор байхдаа Сүхбаатар манай нөхрийг цохих гээд байхаар гарыг нь бариад цааш түлхсэн чинь унаад босгох гэсэн чинь хурхираад босохгүй унтаад байгаа юм шиг байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 36-37, 38-39, 233, 234 х/
Гэрч Г.Эын “... ...гийн ээжээс юу болсон талаар асуугаад та нар зодчихсон юм уу гэхэд ...гийн ээж нь “харин тиймээ манай хүүтэй зодолдоод байсан би гэртээ ганцаараа байсан болохоор салгаж чадаагүй” гэж хэлээд уйлаад эхэлсэн. Тэгэхээр нь яаж зодолдсон юм бэ гэхэд зодолдоод хашааны гадаа гарсан гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 40-41, 237 х/
Гэрч Э.Дгийн “... Би Дашзэвэгийн хамт эмчтэй нь уулзсан чинь “боолгуулаад удсан байна, согтолттой ирсэн, одоо наад хүн чинь сэхэхгүй ухаан орохгүй ар гэрийн хүмүүст нь хэл дуулга” гэж хэлсэн. Тэгээд бид нар Сүхбаатарыг орж харахад хүзүү нь улайчихсан байдалтай байсан. Би бодохдоо цамцаар нь боосон юм болов уу гэж бодсон. Тэгээд гарч ирээд ...гийн ээжтэй нь уулзаад та нар зодож нүдсэн юм бол түргэнд эрт хандахгүй гэхэд “мэдэхгүй ээ зодолдоод байх шиг байсан надаас өөр салгах хүн байхгүй байсан” гэж хэлээд уйлаад байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 238-239 х/
Гэрч Ө.Бгийн “...Сүхбаатар нь 2017.08.25-наас 26-нд шилжих шөнө ГССҮТ-д ухаангүй байдалтай ирээд хэвтэж эмчлүүлсэн. Биеийн байдал нь маш хүнд ухаангүй байдалтай байсан. ...тархины томографикт тархины эдийн зүүн талдаа хальсны доор их хэмжээний цус хуралттай гэсэн онош гарсан учир яаралтай хагалгаанд 2017.08.27-ны өдөр орсон. ...Өвчтний ард хүзүүний урд хэсгийг хамарсан улайсан зураас хүзүүнд нь байсан. Анх хүлээн авах эмчийн үзлэгт боосон байх магадлалтай гэсэн онош тавьсан байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 41-42 х/
Гэрч Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017.08.25-наас 26-нд шилжих шөнө 04 цаг 05 минутанд өвчтөн Сүхбаатар нь сэхээний тасагт шилжин ирсэн. ...Уг хүн амьсгалын дутагдалд ороод амьсгалын аппарат зүүсэн байсан тул зөөвөрлөх боломжгүй байсан, мөн эмнэлгийн томографийн аппарат ажиллахгүй байсан тул эмчилгээ хийж чадаагүй, тухайн үед манайх зөөвөрлөх боломжгүй хүмүүсийг өөр эмнэлэгт зөөвөрлөн эмчилгээ хийж байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 242-243 х/
Гэрч Ц.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...амбаартай гэрийн баруун урд талд 10м орчим зайд эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан. Уг хүн ухаангүй, биеийн ерөнхий байдал хүнд, ухаан санаа бүдэг, орчиндоо харьцаагүй байсан. ...хамар ам нь цус болсон байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 46-48 х/
Шинжээч Чулуунсүхийн: “...Талийгаачийн авсан гэмтлийн байдал ГССҮТ-д хүргэгдэн ирсэн үеийн байдлаас үзэхэд гэмтлийг авсан дариудаа идэвхитэй хөдөлгөөн хийх боломжгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 49-51 х/
Шинжээчийн 1744 тоот дүгнэлт
1.Талийгаач Ж.Сүхбаатарын цогцост зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, тархи дарагдлыг чөлөөлсөн мэс ажилбарын дараах байдал, зүүн чамархайн булчинд цус хуралт, зүүн дух, зулайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайлбал цохигдох, мөргөгдөх, унах үед үүсэх боломжтой.
3.Талийгаач нь дээрхи гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.
4.Талийгаач нь АВО системээр О /1/ бүлгийн цустай байна.
5.Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн тул согтууруулах болон мансууруулах зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй.
6.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. гэх дүгнэлт / 1 хх 53-55 х/
Шинжээжийн 4694 тоот дүгнэлт
1.Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн гадуур хүрмэнд 40мм, хар алаг өнгийн дотоожинд 11мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзралтууд гарсан байна.
2.Бусад хувцаснууд гэмтэлгүй. гэх дүгнэлт /1 хх 60 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч нь түлхэж унагаасан гэх боловч хохирогчийг хувцсаар нь боосны улмаас толгойн хэсгээрээ газарт унаж амь насандаа аюултай хүнд гэмтэл авсан болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Жын “... Сүхбаатарын ангийн хүүхэд болох Дашзэвэг нь хэлэхдээ “...гийн дүү нь боогоод унагачихсан юм биш үү, боолт орсноос болоод хүчилтөрөгчийн дутагдалд орсон байна” гэж эмч хэлж байсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 18-19 х/
Гэрч Л....гийн “... Миний харснаар хоолойн баруун хэсэгт бага зэрэг улайчихсан, духны баруун хэсэгт жижиг хэмжээний зулгаралт гэхээр зүйл харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 20, 21-22, 23-24, 25-26 х/
Гэрч Э.Дгийн “... Тэгээд бид нар Сүхбаатарыг орж харахад хүзүү нь улайчихсан байдалтай байсан. Би бодохдоо цамцаар нь боосон юм болов уу гэж бодсон. ...” гэх мэдүүлэг /1 хх 238-239 х/
Гэрч Ө.Бгийн “...Өвчтөний хүзүүний урд хэсгийг хамарсан улайсан зураас хүзүүнд нь байсан. Анх хүлээн авах эмчийн үзлэгт боосон байх магадлалтай гэсэн онош тавьсан байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 41-42 х/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байгаа.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч Л.Б нь хохирогчийг боож унагаасан талаараа мэдүүлдэггүй ч гэсэн өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хүнд гэмтэл авч эмчлүүлж байгаад нас барсан талаар маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн тул түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Л.Бын хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсгүүд, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д заасан шаардлагуудад нийцэж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирлын талаар.
Талийгаачийн оршуулгын болон бусад зардалд нийт 14,000,000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдолгүй, хохирол төлөгдсөн гэж үзэж байгаа болох нь 2 дугаар хавтаст хэргийн 2 дугаар хуудсанд авагдсан хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт, 43 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Жын бичгээр гаргасан хүсэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирлыг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.
Шүүгдэгч нь хохиролд нийт 14 сая төгрөг төлсөн нь хохирлыг өөрийн сайн дураар бүрэн төлсөн гэх Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар.
Шүүгдэгч Л.Б нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогчийн архидан согтуурсан үедээ гэрт нь ирж эгчийг нь зүй бусаар хэлсэн байдал уг гэмт хэрэг үйлдэгдэхэд зохих хэмжээнд нөлөөлсөн, хохирогч нас барсантай холбогдуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн мөнгийг бүрэн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “... гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ... ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан шаардлагыг хангасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан прокурорын санал болгосон ялыг оногдуулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хохиролд 14,000,000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн урьдчилан цагдан хоригдсон 02 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг цэнхэр өнгийн куртка, 1 ширхэг шоотой цагаан эрээн цамц, 1 ширхэг хар өнгийн тэлээтэй хөх жинсэн өмд, 1 ширхэг хар алаг даавуун дотоож, цагаан хар алаг ултай хар өнгийн пүүзэн хос зэрэг эд зүйлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буцаан авах хүсэлт гаргасан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Жд буцаан олгохоор тус тус шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1....овогт Лгийн Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Л.Быг 03 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Л.Бын эдлэх 03 жил 04 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Л.Бын урьдчилан цагдан хоригдсон 02 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5.Л.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохиролд 14,000,000 төгрөг төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг цэнхэр өнгийн куртка, 1 ширхэг шоотой цагаан эрээн цамц, 1 ширхэг хар өнгийн тэлээтэй хөх жинсэн өмд, 1 ширхэг хар алаг даавуун дотоож, цагаан хар алаг ултай хар өнгийн пүүзэн хос зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Жд буцаан олгосугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Л.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
ШҮҮГЧИД Г.АЛТАНЦЭЦЭГ
Б.БАТАА