Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/29

 

 

                              *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

архан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч .Азжаргал лж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

                        Прокурор

                        Шүүгдэгч*******

                        Шүүгдэгч*******ы өмгөөлөгч *******, *******

                       Нарийн бичгийн Н.Нинжбадгар нарыг оролцуулан

архан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир лж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч архан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор******* бичсэн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 31 тоот эсэргүүцэл, шүүгдэгч*******ы өмгөөлөгч , ******* нарын тус бүр гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгдэгч*******, ******* нарт холбогдох эрүүгийн 2318000000175 дугаар хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан байсан, , регистрийн дугаар: 

Монгол Улсын иргэн,  регистрийн дугаар: 

.******* нь архан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын ар ажиллаж байхдаа 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр архан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Вагон вокзалын авто зогсоол дээр архан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын архан сумын газрын даамлаар ажиллаж байсан, эрүүгийн 2118003540149 дугаартай хэргийн гэрч уулзаж түүний Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн архан-Уул аймаг дахь цагдаагийн газрын 212 тоот өрөөнд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 10 цаг 34 минутаас 10 цаг 54 минутын хооронд “...гэхдээ би дур мэдэж Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Газрын зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурал”-аар хэлэлцүүлээгүй материалыг захирамжийн төсөлд нэмж өөрчилж оруулах эрх байхгүй, тэгэх боломж ч байхгүй...” гэрчээр мэдүүлснийг “Тэгэхээр захирамж дээр нэмэх боломжгүй гэдгийг чи ч мэдэж байгаа, би ч мэдэж байгаа. Чамаас яах ёстой вэ гэхээр чи над руу файлаар excel-ийн хүснэгтээ боловсруулж байгаад өгдөг тийм үү. Би материал нь байхгүй юмыг өөрөө нэмэх боломж байхгүй, чамаас тэгж асууна, одоо ******* дээр асуудал тооцъё гэхээр аль хэзээний түр хүний оронд ажиллаж байсан хүн, одоо ажлаасаа гарчихсан учраас ямар ч хуулийн хариуцлага хүлээлгэхгүй за” гэх байдлаар гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, шан харамж амласан,

******* нь эрүүгийн 2118003540149 дугаар хэрэгт архан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 212 тоот Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн өрөөнд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 09 цаг 18 минутаас 09 цаг 58 минутын хооронд гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...Газар эзэмшигчийн хувийн хэргээс үзэхэд иргэн өргөдөл 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр бичигдсэн боловч даргын цохолт байхгүй, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын бичиг хэргийн ажилтанд уг өргөдлийг 2020 оны 3 дугаар арын 27-ны өдөр бүртгүүлсэн боловч танилцаж цохолт хийгээгүй байна. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын “Газрын асуудал хянан шийдвэрлэх хурал” 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 22 минутаас 12 цаг 22 минут хүртэл хугацаанд үргэлжилсэн хурлаар гаргасан өргөдөлд дурдсан газар эзэмших эрх шилжүүлэх талаар хэлэлцээгүй байна. Би хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг бүртгэж оруулсан бүртгэлээс үзэхэд “газрын эзэмших эрх шилжүүлэх иргэний жагсаалтаар нийт 19 иргэний материал хурлаар оруулсан байна. Үүнд шилжүүлэх материал байгаагүй...” гэж мэдүүлсэн атлаа архан-Уул аймгийн архан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах архан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эрүүгийн 2118003540149 дугаар хэргийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэх шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...Би амины орон сууц, гражийн газрыг хариуцдаг байсан,******* үйлдвэр, үйлчилгээний газар хариуцдаг. Амины орон сууцны газрын асуудлаас тусдаа ажил үүргийн хуваарьтай. Ажил үүргийнхээ хуваарийн дагуу нэг нэгнийхээ ажлыг үзэх боломж байдаг. ...Сард нэг удаа хурал болдог. Тэр хурлаас гарсан шийдвэрийг аймгийн даргын захирамжийн төсөлд явуулна. Ахиад аймгийн даргын тамгын газрын мэргэжилтнүүдээр гарын үсэг зуруулна. Ерөнхийдөө нэг хурлын шийдвэр хамгийн багадаа 2 сар болдог. Хурал болоод дуусангуут хүмүүс материалаа өгч амжаагүй гээд ирдэг. Хүмүүсийг аль болох чирэгдүүлээд яах вэ гэж бодоод дэмжээд явуулдаг. Материалыг нь программ дээр үзнэ. Энэ хүний газар хүчингүй болсон тохиолдолд хувийн хэрэгт захирамж шийдвэрээ хийх ёстой байдаг. Намайг ажиллаж байх хугацаанд хүчингүй болсон захирамж ирээгүй. газар шилжүүлэх асуудлыг захирамжийн төсөлд би оруулсан үгүйг сайн санахгүй байна. Хурлын дараа л орж ирсэн байх...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 архан-Уул аймгийн прокурорын газраас*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, *******ад мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар архан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч*******ы цагдан хоригдсон 92 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан 1.500.000 төгрөгөөр торгох ялаас нийт 1.380.000 төгрөгийг хасаж, эдлэх ялыг 120.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан iphone 12 маркийн гар утсыг*******д, iphone 11 маркийн гар утсыг *******ад нарт буцаан олгож, хэргийн хамт ирсэн 1 ширхэг С-г хэрэгт хавсаргаж,

Шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

архан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бичсэн 31 тоот эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч*******ы цагдан хоригдсон 92 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан 1.500.000 төгрөгөөр торгох ялаас нийт 1.380.000 төгрөгийг хасаж, эдлэх ялыг 120.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч *******ын мэдүүлгүүдийг агуулгын хувьд авч үзвэл Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөхдөө “ руу амины орон сууцны зориулалттай газар шилжүүлэх тухай асуудлыг хурлаар хэлэлцээгүй учраас даргын захирамжийн төсөлд оруулаагүй” гэж мэдүүлсэн. Харин архан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө “ руу амины орон сууцны зориулалттай газар шилжүүлэх тухай асуудлыг даргын захирамжийн төсөлд материал нь дараа нь ирсэн учир нэмж оруулсан байх” гэж зөрүүтэй мэдүүлсэн байгаа юм.

Үүнийг шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ажлаа хийж байхад шүүгдэгч******* ирж уулзаад худал мэдүүлэг өгөх талаар хэлсэн, мөнгө, газар, албан тушаал амласан, улмаар 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн талаараа хүлээн зөвшөөрч улсын яллагчтай гэм буруугийн талаар маргаагүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т “...улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл...”, 2.4-т “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал”, 2.5-д “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга” зэргийг тусгахаар заасан бөгөөд шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт “...Шүүгдэгч ******* нь “би худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж байгаа боловч түүний энэ мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байна.

Шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй...” гэж хууль зүйн дүгнэлт хийсэн байх боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох шүүгдэгч *******ын эрүүгийн 2118003540149 дугаар хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлэг болон 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад дүгнэлт хийлгүйгээр, шүүгдэгчийн мэдүүлгийг дангаар байх тул түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан нь шүүхийн шийдвэр нь хэлбэр болон агуулгын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6-36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 2.4, 2.5-д заасан яллах талын нотлох баримтыг хэрхэн үгүйсгэж няцаасан талаар бодитой дүгнэлт хийлгүйгээр, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зүйл, хэсгийг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангахгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн З9.8 дугаар зүйлийн 1.6-д заасны дагуу ноцтой зөрчилд хамаарч байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч*******д оногдуулсан торгох ял хэт хөнгөдсөн тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

   Шүүгдэгч*******ы өмгөөлөгч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх*******ыг үндэслэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэн гомдолтой байна.

Үндэслэл нь: 1.******* *******тай уулзаж мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, шан харамж амласан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байхад шүүх түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Тухайлбал: 1.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объект нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдсөн, үүний улмаас хэрэг хянан шийдвэрлэх ямар нэг ажиллагаа хууль бусаар буруу явагдсан хор уршиг учирсан байх явдал байдаг. Ийм учраас*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж ялласан прокурорын яллах дүгнэлт, улсын яллагчийн шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтийн үндэслэл нь*******ыг 2118003540149 дугаар хэргийн гэрч *******тай уулзан гэрчид зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан албан тушаал амлаж, шан харамж өгөхөөр амласан үүний улмаас ******* нь 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан дээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэж ялласан байдаг.

Гэтэл ******* нь шүүх хуралдаан дээр өмнө мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгч байсан мэдүүлгүүдээс өөрөөр “******* ятгалгаар” гэх худал мэдүүлэг өгсөн үйлдэл тогтоогдоогүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж Э.Гүрхандын үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь хуульд нийцсэн байна. Энэ нь*******ы гэрчид нөлөөлснөөс болж гэрч ******* худал мэдүүлэг өгч шүүх түүнийг нь үндэслэн буруу шийдвэрлэснээс шийтгэх тогтоол, магадлал хууль бус гарахад хүрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдсөн хор уршиг учирсан гэх нотолгоо, үндэслэл тогтоогдохгүй байгааг нотолж байна.

Иймд*******ы үйлдлийн улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй, зөрчсөн гэж үзэх хор уршиг учраагүй нь нотлогдож байх тул энэ төрлийн гэмт хэргийн объект, объектив талын шинж үгүйсэгдэж, энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй болох нь тогтоогдсон байна.

1.2.*******ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив талын бүрэлдэхүүн байхгүй гэж үзэж байна.

Учир нь:*******ы гэрч *******тай уулзаж шүүх хуралдаанд орж мэдүүлэг өгөхийг ятгасан гэх үйлдлийн сэдэлт, шалтгаан нь: 1. Өмгөөлөгч нь хэргийн материал хамт танилцсаны дараа гэрч *******ыг шүүх хуралдаанд оруулж, тодруулж мэдүүлэг авах шаардлагатай байна гэж үзэж энэ талаараа*******д хэлж, хэрэг танилцсан тэмдэглэл дээр гэрч *******ыг дахин байцаалт авхуулах хүсэлт бичсэн, мөн шүүхэд *******ыг гэрчээр оролцуулах хүсэлт үндэслэлээ гаргасантай холбоотойгоор *******ыг шүүх хуралдаанд оролцуулах, тодруулга байцаалт авхуулах шаардлагатай юм байна гэж ойлгож түүнийг шүүх хуралдаанд гэрчээр орж, үнэн мөнийг хэлж өгөхийг л гуйх зорилготой уулзсан болох нь өмгөөлөгчийнх нь мэдүүлэг, гаргасан хүсэлтүүд,*******ы өөрийнх нь уулзсан шалтгаанаа тайлбарлаж өгсөн мэдүүлгээр нотлогддог.

2. Гэрч *******ад шүүх хуралдаан дээр өгөх мэдүүлгийг нь яг тэгж ингэж яриад, худлаа мэдүүлээд өг гэж үгчлэн зааж зориуд худлаа мэдүүлэг өгүүлэхээр шаардаж, ятгаагүй үнэнээ хэлээд өгөөч л гэдэг санаа өгсөн. Үүнийг *******ын шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг өмнө нь өгсөн мэдүүлгүүдээс зөрөөгүй,*******ы зааж ятгаж хэлсэн гэх нэг ч үг өгүүлбэр байхгүй байгаагаар болон хоорондын ярианы бичлэгийн агуулгаар нотлогддог.

3. Шан харамж амласан тухайд яг худлаа мэдүүлэг өгүүлж ашиглан, түүний урамшуулалд шан болгож өгөх гэсэн санаа зорилго агуулаагүй харин шүүх хуралдаанд гэрчээр орох сэдэл сонирхлыг төрүүлж, өмгөөлөгчийнхөө хүсэлтийг хангуулж, хуралдаанд оруулж, мэдүүлэг авхуулахын тулд амласан хий амлалт байсан. Энэ нь хурлын дараа түүнийг ажилд авах орон тоо гарсан боломжтой байхад нь *******ыг ажилд орох хүсэлтээ гаргахад нь татгалзаж байсан үйлдлээр болон ямар нэг шан харамж мөнгө төгрөг өгөөгүйгээр нотлогддог.

Энэ бүхнээс дүгнэхэд*******ы *******тай уулзаж шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхийг гуйсан, ятгасан, шан харамж амласан гэх үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, харин Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасны дагуу*******ы үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх, шүүн таслах ажиллагаанд нөлөөлөөгүй, буруу шийдвэрлэхэд хүргэсэн гэх хор уршиг учруулаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх тул энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүх*******ыг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь шүүхийн шийтгэх тогтоолын*******д холбогдох заалт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

 Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаж шийтгэх тогтоолын*******д холбогдох заалтыг хүчингүй болгож,*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

  Шүүгдэгч*******ы өмгөөлөгч ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын*******д холбогдох хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

Анхан шатны шүүх “...бичлэг хийсэн тэмдэглэлийг судалж үзэхэд шүүгдэгч*******, ******* нарын хооронд “газар эзэмших эрх шилжүүлэх даргын захирамж дээр газар шилжүүлэх тухай асуудлыг би ажил үүргийн хуваариараа тэгсэн байна гэж хэл, чи хүний оронд түр ажиллаж байсан, одоо ажлаасаа гарчихсан учраас ямар ч хуулийн хариуцлага хүлээлгэхгүй, чамд газар өгье, ирээдүйд ажлын байртай болгох асуудлыг чинь зохицуулъя, надад тус бол...” гэсэн агуулга бүхий яриа яригдсан болох нь тогтоогдож байна...” шүүгдэгч*******ы дээрх үйлдэл нь гэрч *******ыг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, шан харамж амласан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж үзэх дараах үндэслэлүүд байна.

Үүнд: 1. Шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтаар хураагдсан аудио бичлэг, уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг /1-р хх-ийн 83-84/ шинжлэн судлахад аудио бичлэгийн “02:22 минутад эрэгтэй: ******* амины орон сууцыг хариуцдаг байсан. Би ажилд ороод удаагүй байсан. Ийм тийм байсан, тийм байсан гэдгийг тайлбарлаад өгчихвөл тэгээд болоо. 02:34 минутад эмэгтэй: Угаасаа тэрийгээ тайлбарлаад өгчихнө ш дээ. Угаасаа л үнэн” гэсэн яриа*******, ******* нарын хооронд яригдсан болох нь тогтоогдсон ба уг аудио бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд *******ын “угаасаа л үнэн” гэж хэлсэн ярианы хэсэг тэмдэглэгдээгүй болох нь нотлогдсон.

2. ээрх*******, ******* нарын хооронд яригдсан яриаг сонсоход “******* амины орон сууцыг хариуцдаг байсан. Би ажилд ороод удаагүй байсан. Ийм тийм байсан, тийм байсан гэдгийг тайлбарлаад өгчихвөл тэгээд болоо” гэж******* хэлснээс биш анхан шатны шүүхийн дүгнэлтэд дурдсанчлан “...газар шилжүүлэх тухай асуудлыг би ажил үүргийн хуваариараа тэгсэн байна гэж хэл” гэж *******ад тулгасан байдалгүй байхад анхан шатны шүүх яллах талыг хэт барьж, өөрийн төсөөллөөр нотлох баримтыг үнэлсэн.

3. Түүнчлэн шүүгдэгч******* “******* амины орон сууцыг хариуцдаг байсан. Би ажилд ороод удаагүй байсан. Ийм тийм байсан, тийм байсан гэдгийг тайлбарлаад өгчихвөл тэгээд болоо” гэж хэлэхэд ******* “Угаасаа тэрийгээ тайлбарлаад өгчихнө ш дээ. Угаасаа л үнэн” гэх яриагаар******* нь болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь хэлж өгөөч гэж *******ыг учирлаж гуйсан болохоос худал мэдүүлэг өгүүлэх гэж ятгаагүй.*******ы ярьсныг ******* “... угаасаа л үнэн” гэж хүлээн зөвшөөрч үгүйсгээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

4. 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн *******ын “.******* Газрын харилцаа барилга хот байгуулалтын ар ажиллаж байгаа хүн байнга гуйж, байгаа газар ирж уулзаад байсан болохоор хүн гуйгаад байхаар нэгдүгээрт хэцүү, дараа нь ажилд орохоор хавчиж шахах үйлдэл гаргах бий гэдгээс айгаад*******д туслах зорилгоор шүүх дээр худал мэдүүлсэн юм..., би хамгийн сүүлд вокзал дээр машин дотор уулзаж ярьсныхаа дагуу шүүх дээр тэгж мэдүүлэг өгсөн юм” гэх мэдүүлгийг үндэслэн /1-р хх-н 88-98/ *******ыг худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн,*******ыг “худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор гэрчид нөлөөлсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

5. Гэтэл шүүх хуралдааны явцад шүүгдэгч *******ын 2118003540149 дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралд өгсөн мэдүүлгийг харьцуулж үзэхэд мэдүүлгийн зөрүү гараагүй.

Тухайлбал: *******ын 2022 оны 02 сарын 16-ны өдөр гэрчээр гэх мэдүүлгийг “Би 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилд томилогдож байсан юм. Тэгэхээр би ажилд ороод 4 сар болж байсан болохоор ажилдаа туршлагажаагүй, хүчингүй болгосон захирамж байгаа эсэхийг шалгах мэдлэг дутмаг байсан байх аа. Гэхдээ би дур мэдэж Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурал”-аар хэлэлцүүлээгүй материалыг захирамжийн төсөлд нэмж өөрчилж, оруулах эрх байхгүй, тэгэх боломж ч байхгүй. “Газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурал” болсны дараа хүмүүс хуралд оруулж амжсангүй, нартаа танилцуулаад өгөөч гэж гуйдаг юм тэгээд нарт танилцуулж хурлын тэмдэглэлд тусгагдаагүй материал захирамжид орсон тохиолдол байдаг, гэхдээ энэ газрыг газар шилжүүлэх талаар би огт санахгүй, мэдэхгүй байгаа юм...” гэх мэдүүлгийг /1-р хх-н 16/ 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралдаанд түүний гэрчээр өгсөн “би амины орон сууц, гражийн газрыг хариуцдаг байсан.******* үйлдвэр үйлчилгээний газар хариуцдаг. Амины орон сууцны газрын асуудлаас тусдаа ажил үүргийн хуваарьтай. Ажил үүргийнхээ хуваарийн дагуу нэг нэгнийхээ ажлыг үзэх боломж байдаг. ...сард нэг удаа хурал болдог. Тэр хурлаас гарсан шийдвэрийг аймгийн даргын захирамжийн төсөлд явуулна. Ахиад аймгийн даргын тамгын газрын мэргэжилтнүүдээр гарын үсэг зуруулна. Ерөнхийдөө нэг хурлын шийдвэр хамгийн багадаа 2 сар болдог. Хурал болоод дуусангуут хүмүүс материалаа өгч амжаагүй ирдэг. Хүмүүсийг аль болох чирэгдүүлээд яах вэ гэж бодоод дэмжээд явуулдаг. Материалыг программ дээр үзнэ. Энэ хүний захирамж хүчингүй болсон тохиолдолд хувийн хэрэгт захирамж шийдвэрээ хийх ёстой байдаг. Намайг ажиллаж байх хугацаанд хүчингүй болсон захирамж ирээгүй. газар шилжүүлэх асуудлыг захирамжийн төсөлд би оруулсан үгүйг сайн санахгүй байна. Хурлын дараа л орж ирсэн” гэж мэдүүлсэн мэдүүлгээс агуулгын хувьд ямар ч зөрүү гардаггүй талаар шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн.

6. ээрх нотлох баримтуудаар*******ы гуйсны дагуу, түүний заавраар *******ын шүүх хуралд өгсөн мэдүүлэг нь түүний өмнө мөрдөн байцаалтад өгч байсан мэдүүлгээс зөрүүгүй болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч*******ы шүүх хуралд үнэн бодит байдлыг ярихыг гуйсны дагуу ******* нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн үйл баримт тогтоогдсон.

7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор, ...ятгасан, шан харамж амласан,” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байх ба гэрчид нөлөөлсөн нөлөөлөл бүр гэмт хэрэг болохгүй, зөвхөн “зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор” гэрчид нөлөөлсөн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

8. Хавтаст хэрэгт авагдсан*******ы тэмдэглэлийн дэвтэрт “...энэ бүхнийг би мэдсэн боловч за яршиг даа нэгэнт өнгөрсөн юм чинь хүний муу үзээд яахав, миний шүүх хуралд орж үнэнээ хэлж гэрчээр орж байсан энэ тэрийг нь бодоод чимээгүй л өнгөрсөн. Тэгээд бас ажилд оръё гээд байхаар нь...” гэж *******ын тухай бичсэн нь******* үнэн байдлыг хэлээд өгөөч гэж *******аас гуйж байсныг нотлох баримт юм.

9. ээрх нотлох баримтуудаар шүүгдэгч*******ы үйлдэлд “гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор” гэрчид нөлөөлөх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангагдахгүй байна.

10. Түүнчлэн*******, ******* нарын ярианы бичлэгийг ******* нь дараа нь өөрийн ашиг сонирхолд ашиглах зорилгоор нууцаар хийсэн болохыг зориуд дурдаж байна.

11. Иймд “шүүгдэгч*******ы дээрх үйлдэл нь гэрч *******ыг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, шан харамж амласан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна” гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсний улмаас шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийг шаардлагыг хангаагүй тул*******ы хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө гэв.

     Шүүгдэгч******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын хийсэн бичлэг хоёр хэсгээс бүрдэж байгаа, хоёр дахь хэсэг дээр мөнгө, газар амлаад байгаа нь өөр асуудал ярилцсан байдаг. Гэтэл түүнийг өөрт ашигтай хэрэгсэл болгон ашиглаад байгааг анхаарч үзнэ. Энэ хэрэг миний эрх зүйн байдлыг дордуулж байгаа. Өмгөөлөгч нарынхаа гаргасан давж заалдах гомдол, тайлбарыг дэмжиж байна гэв.  

               ТООРХОЙЛОХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,  3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянан үзэж шийтгэх тогтоолын шүүгдэгч*******д холбогдох хэсгийг хэвээр үлдээж, цагаатгагдсан этгээд *******ад холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэлээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл шүүгдэгч******* өмнө нь буюу 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн 2118003540149 тоот хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж, уг хэрэг нь архан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэх шүүх хуралдаанд тухайн хэргийн гэрч *******ыг оролцуулан зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор 2022 оны 3, 4 дүгээр саруудад гэрийнх нь үүдэнд, 2022 оны 5 дугаар сард архан-Уул аймгийн вокзалын автомашины зогсоол дээр уулзан түүний 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Авлигатай тэмцэх газарт өгсөн мэдүүлгийг өөрчлүүлэх зорилгоор мөнгө, амины орон сууцны газар өгье, ажилд оруулах асуудлыг шийдэж өгнө хэмээн шан харамж амлан, хууль бусаар нөлөөлсөн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

3.1. ээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн *******ын “...2022 оны 3 дугаар сард /өдрийг нь санахгүй байна/ Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын ******* намайг гэртээ байхад дуудаж гаргаж ирээд миний машинд суугаад “ахын дүү ярих юм байна, утсаа унтраачих гэж байгаад ерөнхийдөө Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа хэрэг тоохгүй байгаад байсан чинь асуудал эвгүй болоод байна, намайг онилоод байна чи ахдаа тус болоод өгөөч” гэж хэлэхээр нь би та угаасаа энэ хүний асуудлыг даргын захирамжид нэмсэн биз дээ, захирамжид нэр нь байгаа, юмаа үзээч гэж намайг загнаад татвар төлөгдөөгүй байна гэхэд удахгүй төлчихнө гээд байсан биз дээ, таны асуудал биз дээ гэхэд, харин тийм ээ чи л ахдаа тус болно, туслаач, чи ажлаасаа гарчихсан болохоор чамд ямар ч ял шийтгэл байхгүй, ахдаа тусал гэж хэлэхээр нь би тэр хүн чинь одоо хүртэл татвараа төлөөгүй байна лээ гэхэд “өө тийм үү цаад хар дурак чинь төлөөгүй байсан байна уу” гэж яриад өнгөрсөн. ...араа нь 2022 оны 4 дүгээр сард /өдрийг санахгүй байна/ манай гэрийн гадаа******* ирж уулзахдаа “нөгөө асуудал чинь хэцүүдлээ гээд” чи газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурлаар оруулахад газар шилжих асуудал ороогүй ч гэсэн дараа нь ирсэн нь үнэн. Бид хүний асуудлыг удаалгүй шийдвэрлэхийн тулд захирамжид нэмж оруулсан гээд хэлээд өг гэж хэлсэн. ...2022 оны 5 дугаар сард /өдөр санахгүй байна/ вокзал дээр хоолны газар ажил дээрээ байхад******* ирээд миний машин дотор уулзсан. Тэгэхэд******* энэ асуудлыг тоохгүй орхисон чинь шүүх рүү шилжсэн байна. ....******* хэлэхдээ “хамаагүй чамд мөнгө хэрэгтэй бол тэдэн төгрөг гээд хэлчих би өгье, чаддагаараа амины орон сууцны газар өгье, ажил албан тушаалын асуудлыг чинь шийдье” гэж хэлээд энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар дээр биш шууд шүүх дээр нь дуусгая гэж манай өмгөөлөгч зөвлөсөн гэж хэлсэн..., ...сүүлд уулзаж ярилцсан яриаг гар утсаараа бичлэг хийж авсан байгаа. ...Шүүх хуралд ороход намайг болсон явдлын талаар ярь гэж хэлэхээр нь би “ажилд ороод удаагүй, туршлага дутсан асуудал байгаа, хурлаар орж амжаагүй иргэний өргөдөл хүсэлтийг хурлын дараа оруулах асуудал байдаг, иргэнийг чирэгдүүлэхгүй, цаг хугацаа алдалгүй шийдвэрлэж байсан тохиолдол байдаг, тэгж орсон юм шиг байна гэж мэдүүлэг өгсөн.

газар шилжүүлэх хүсэлтийн тухайд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурлын дараа ирээгүй, нэмж оруулаагүй байхад нэмэгдсэн байсныг би шүүх хуралд дээр хэлээгүй юм..., ...Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын ар ажиллаж байгаа хүн байнга гуйж, байгаа газар ирж уулзаад байсан болохоор хүн гуйгаад байхад нэгдүгээрт хэцүү, дараа нь ажилд орохоор хавчиж шахах үйлдэл гаргах вий гэдгээс айгаад*******д туслах зорилгоор шүүх дээр худал мэдүүлэг өгсөн..., ...шүүх хуралд орохоос өмнө надад хэн нэгэн ингэж ярь, тэгж мэдүүл гэж хэлээгүй. Би хамгийн сүүлд вокзал дээр машин дотор уулзаж ярьсныхаа дагуу шүүх дээр тэгж мэдүүлсэн...” гэх гэрчийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 88-92-р тал/,

3.2. Гэрч “...******* 2022 оны 10 дугаар сарын сүүлээр миний фейсбүүк хаяг руу зөвлөгөө авъя багш гэж холбогдож эхэлсэн. ....******* хэрэгт шалгагдаж байхдаа надтай ийм зүйл ярьж байсан юм гээд 2 бичлэг явуулсан. ...бичлэгт нь*******, ******* хоёрын хоорондоо ярьсан яриа байсан. ...ерөнхий ярьж байгаа утгаар нь ойлгож сонсвол чиний мэдүүлгээс бүх зүйл хамаарах гэж байна, цаанаасаа зохион байгуулалттай, захиалгатай намайг шалгаж байгаа. ...асуудлаа ингээд шийдчихвэл ажлын тал дээр байх боломжтой, ажил мөнгө төгрөг өгч авалцвал чи бид хоёр өөр байдлаар ханддаг болчихно, чаддагаараа газар өгч болно. Миний талд байж чадна биз дээ, би чамд итгэж байгаа гэдэг утгатай зүйл ярьсан бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 96-97-р тал/,

3.3. Гэрч “...манай эхнэр ******* надад*******д холбогдох хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлгээ өөрчилж шүүхэд мэдүүлсэн талаар ярьж байсан. ....******* нь энэ хэргийн шүүх хурал болохоос өмнө манай гэрийн гадаа ирээд манай эхнэр *******ыг дуудаж нэлээн хэдэн удаа уулзсан. Ялангуяа энэ хэргийн шүүх хурал болоход ойртсон байхад манай гэрийн гадаа болон эхнэр бид хоёрын ажиллуулж байсан архан өртөөний зоогийн газрын гадаа ч ирээд уулзъя гээд байдаг байсан. ....******* нь манай эхнэр *******ыг мэдүүлгээ өөрчлөөд шүүхэд мэдүүлчих гээд ятгаад байсан юм байна лээ. ....*******тай уулзах үедээ хийсэн бичлэгийг сонсоод бичлэг хийсэн чинь зөв байна, наад хүн чинь их зальтай худлаа юм байна, ер нь үнэн зөвөөр нь мэдүүлээрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 100-101-р тал/,

3.4. Гэрч “...******* надад ойлгуулснаар******* миний өмнөөс хэрэг хүлээчих, чи угаасаа жирэмсний амралттай хүний оронд ажиллаж байгаад одоо ажлаа хийхгүй байгаа болохоор ямар ч хариуцлага байхгүй гэж ярьсан, тэгээд надад ажлын байр, мөнгө, газар өгье гэсэн, тэрийг нь би утсан дээрээ бичээд авчихсан, би залуу хүн өөрийнхөө арьсыг хамгаалаад тэр бичлэгийг хийчихсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 103-104-р тал/,

3.5. Гэрч “...тэр бичлэгийг сонсоход бичлэг дээр ярьж байгаа эрэгтэй хүний дуу хоолой*******ы хоолой мөн байсан. Тэр бичлэгт хүний санаанд оромгүй юм ярьж байсан. ...чи мэдүүлгээ ингээд өгчих Авлигатай тэмцэх газар дээр аргалчихвал шүүх дээр нь хаах гээд байна. Тэгвэл би чамайг ажлаар ч юм уу, мөнгө төгрөг өгье, амьдрал баян шүү дээ, би чамайг ажилтай болгоё, байгаа байгаа боломжоороо тус дэм больё гэсэн утгатай зүйл ярьсан бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108-р тал/,

3.6. *******ын “Айпхоне-11 /Iphone/ загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 83-86-р тал/, 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу эрүүгийн 2118003540149 дугаар хэрэгт үзлэг хийж, хуулбарлан тухайн хэрэгт бэхжүүлэн авсан,

4.1. *******ын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Авлигатай тэмцэх газарт өгсөн гэрчийн “... өргөдөл 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр бичигдсэн боловч даргын цохолт байхгүй, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын бичиг хэргийн ажилтанд уг өргөдлийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр бүртгүүлсэн боловч танилцаж цохолт хийгээгүй байна. ...Газрын асуудал хянан шийдвэрлэх хурал 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 22 минутаас 12 цаг 22 минут хүртэл хугацаанд үргэлжилсэн хурлаар гаргасан өргөдөлд дурдсан газар эзэмших эрх шилжүүлэх талаар хэлэлцээгүй байна. Би хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг бүртгэж оруулсан бүртгэлээс үзэхэд газрын эзэмших эрхийг шилжүүлэх иргэний жагсаалтаар нийт 19 хүний материал оруулсан байна. Үүнд шилжүүлэх материал байгаагүй. Гэтэл аймгийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн тоот газрын эрх шилжүүлэх захирамжийн хавсралтын 4 дүгээр дугаарт архан сум, 10 дугаар баг, 23 дугаар хорооллын амины орон сууцны 500 метр квадрат талбайтай газрыг шилжүүлэхээр заасан байсан. ... даргын захирамжийн төслийг кадастрын мэргэжилтэн******* боловсруулж газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын .Ганбаярт хянуулж д танилцуулж, даргын захирамж гардаг байгаа. ээрх хоёр шатанд нэр дээр газар шилжүүлэх асуудал нэмэгдсэн байна. ...би яагаад гарын үсэг зураагүй байгаа вэ гэхээр надад өргөдөл нь ирээгүй байсныг харуулж байна...” гэх,

4.2. “...би дур мэдэж Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурлаар хэлэлцээгүй материалыг захирамжийн төсөлд нэмж өөрчилж оруулах эрх байхгүй, тэгэх боломж ч байхгүй. ...хурал болсны дараа хүмүүс хуралд оруулж амжсангүй, нартаа танилцуулаад өгөөч гэж гуйдаг юм. Тэгээд нарт танилцуулж хурлын тэмдэглэлд тусгагдаагүй материал захирамжид орсон тохиолдол байдаг. Гэхдээ газрыг шилжүүлэх талаар би огт санахгүй, мэдэхгүй байгаа...” гэх болон,

4.3. Түүний архан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд оролцон гэрчийн мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч*******ы өмгөөлөгч гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд асуусан “...хуралд орж амжсангүй гээд хүмүүс даргын захирамжид оруулж өгөөч гэж гуйдаг талаар мэдүүлсэн байсан. Таныг ажиллаж байх 3 жилийн хугацаанд ийм асуудал гарч байсан гэж үзэх үү. 3 дугаар сарын 27-ны хуралд 19 хүний материал ороод 1 хүн хасагдаад 18 хүн орсон байдаг. Захирамжийн жагсаалтад 22 хүн орсон байдаг. Энэ хүмүүсийн материал түрүүн хэлсэн шиг хуралд орж амжсангүй гээд гуйгаад ордог гэсэн зарчмаар явсан гэж ойлгож болох уу...” гэх асуултад “...Тийм...” гэж мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 1-р хавтас 5-6, 10, 59-р тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт этгээд өөртөө, эсхүл бусдад давуу, ашигтай байдал бий болгох зорилгоор тухайн зүйлд заасан субьектуудад, эсхүл тэдний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэх, ятган итгэл үнэмшүүлэх төрүүлэх, эсхүл шан харамж өгөх, өгөхөөр амласан буюу өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.

Прокуророос*******ы дээрх үйлдэл, холбогдлыг Эрүүгийн хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг” гэж дүгнэн мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

6. Анхан шатны шүүхээс дээр дурдагдсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч*******ы гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

7. Мөн анхан шатны шүүхээс шүүх хуралдааны шатанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлтийг харгалзан үзэж, өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрөл, хэмжээний хүрээнд 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан, уг торгох ялаас түүний цагдан хоригдсон 92 /ерэн хоёр/ хоногийн 1 хоногийг 15 /арван тав/ нэгжтэй /15.000х92=1.380.000/ тэнцэх хэмжээний буюу 1.380.000 /нэг сая гурван зуун наян мянга/ төгрөгийг хасаж тооцон, эдлэх ялыг нь 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгөөр тогтоон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

8. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхдээ хуулийн ерөнхий ангид заасан журам, зарчмуудыг удирдлага болгодог ба ингэхдээ шүүхэд үүрэг болгосон /императив/ хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон /диспозитив/ зарчмыг хэрэглэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан үздэг.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хуульчлан шүүхэд эрх олгосон хэм хэмжээг болон хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгогдсон онцгой бүрэн эрхийн асуудал байдаг.

9. Иймд хяналтын прокурор******* тус шүүх хуралдаанд гаргасан “...шүүгдэгч*******д анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ял хэт хөнгөдсөн...” тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцааж өгнө үү гэх дүгнэлтийг болон шүүгдэгчийн өмгөөлөгч , ******* нарын тус бүр гаргасан “....******* нь *******тай уулзсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 2.1-т заасны дагуу гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан...” гэх,

“...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсний улмаас шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч*******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг үндсэн агуулгаас нь өөрөөр ойлгон, буруу тайлбарлан хэрэглэж,*******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн талаар харилцан эсрэг зөрүүтэй дүгнэлт хийж, *******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатган шийдвэрлэсэн нь буруу болжээ.

11. Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог ба өөрөөр хэлбэл аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалт чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж байж шүүхийн хүлээсэн үүрэг хэрэгжсэн гэж үздэг.

11.1. Шүүхээс шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.

Материаллаг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн хэм хэмжээг дээр дурдсан хуулийн зорилго, зорилт, агуулгад нийцүүлэн оновчтой тодорхойлж зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоон хийсэн бодит дүгнэлт бүхий шийдвэрийг үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үздэг учиртай.

12. Анхан шатны шүүхээс шүүгдэгч*******ыг гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цагаатгагдсан этгээд *******ын өмнө нь буюу шүүгдэгч*******ы 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан эрүүгийн 2118003540149 дугаар хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлгүүдийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон байдаг.  

12.1. Гэтэл шүүхээс *******ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний архан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцон мэдүүлэг өгөхдөө Авлигатай тэмцэх газарт 2021 оны 10 дугаар сарын 12, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрүүдэд өгсөн гэрчийн мэдүүлгүүдээ үгүйсгэн, эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг “...өмнөх мэдүүлгүүдээ үгүйсгээгүй, утга агуулгын хувьд зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй, ******* нь худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байгаа ч түүний энэ мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй...” хэмээн хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж холбогдох хэргийг нь илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

12.2. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчин, илт үндэслэлгүй *******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасан “...шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга...”, “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл...” гэх шаардлагыг хангаагүй байна.

12.3. ээрх алдаа зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 болон мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1.10-т заасан ноцтой зөрчилд тооцогдон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа тул прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг магадлалд дурдсан үндэслэлээр хүлээн авч ханган, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсэг буюу цагаатгагдсан этгээд *******ад холбогдох хэсгийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2, мөн зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. архан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч*******д холбогдох хэсгийг хэвээр үлдээж, цагаатгагдсан этгээд *******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч*******ы өмгөөлөгч *******, ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийн *******ад холбогдох хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Цагаатгагдсан этгээд *******ад урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             АРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           .АЗЖАРГАЛ

             ШҮҮГЧИ                                                            Б.ЭРЭНЭХИШИГ

                                                                                                                   М.МӨНХАВАА