| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/03594/И |
| Дугаар | 192/ШШ2025/03883 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2025/03883
| 2025 05 08 | 192/ШШ2025/03883 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: т холбогдох,
Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Анужин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Анужин нь хариуцагч Б.Өсөхбаярт холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие Б.Өсөхбаяртай 2018 оноос үерхэж эхэлсэн. 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр охин Ө.Гэгээлэн төрсөн. Энэ хугацаанд хамт амьдраад 2023 оны 08 дугаар сараас тусдаа амьдарч эхэлсэн. Тусдаа амьдрах болсон шалтгаан нь архидан согтуурал, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн дундын нууц гэж байгаагүй. Охиноо өөрийн асрамжид авах, тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. гэж тайлбарласан.
2. Хариуцагч Б.Өсөхбаярт 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Өсөхбаяр нь 2019 онд М.Анужинтай танилцаж, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Ө.Гэгээлэн охинтой болсон. 2024 он хүртэл хамтдаа амьдарч байгаад гэр бүлийн асуудал, хувийн шалтгаанаас болж салсан. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй тул хүүхдийн асрамжийн маргаан байхгүй. Тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй болно. гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 179 дугаар Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн охин Ө.Гэгээлэнгийн эрүүл бойжиж байгаа талаарх Гурванжаргал хайрхан ӨЭМТ-ийн тодорхойлолт, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар Нийслэлийн 105 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, 1116950063 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч М.Анужин нь хариуцагч Б.Өсөхбаярт холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч М.Анужин болон хариуцагч Б.Өсөхбаяр нар нь 2018 онд танилцаж, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр охин Ө.Гэгээлэн төрсөн болох нь зохигчдын тайлбар, 1116950063 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 1, 6, 22 дугаар тал/
3. Хариуцагч Б.Өсөхбаяр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. /хавтаст хэргийн 22 дугаар тал/
4. Хариуцагч хүүхдийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрснөөс гадна хүүхдийн нас, хүйс, эрх, ашиг сонирхлын үүднээс охин Ө.Гэгээлэнг эх М.Анужингийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хүүхдийн эцэг эх гэрлэлтээ бүртгүүлээгүй байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэхгүй байх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүх хамгаалахгүй байх үндэслэл болохгүй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.Өсөхбаяраас тэтгэлгийг гаргуулан бага насны хүүхэд болох Ө.Гэгээлэнг сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
7. Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл нь гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй, эдийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг төлөхөөр хуульчилсан тул нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нь зөв байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан гэрлэгчдийн дундаас эх М.Анужингийн асрамжид хэвээр үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.Өсөхбаяраас тэтгэлгийг гаргуулж, хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Б.Өсөхбаярт, энэхүү үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх М.Анужин нарт тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Өсөхбаяраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Анужинд олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР