Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 319/ШШ2025/00398

 

 

 

 

 

 

2025               06           04                                         39/ШШ2025/00398

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын******* багийн ******* ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч ******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг тэмдэглэл хөтлөв.

Хүсэлт гаргагч *******, гуравдагч этгээд ******* нар нь өөрсдийгөө оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

ТОДОРХОЙЛОХ нь:

. Хүсэлтийн шаардлага: *******, ******* нарыг садан, төрлийн холбоотойг тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл:  ******* миний өвөг эцэг ******* нь ,, ,,,, гэх хүүхдүүдтэй. Миний хувьд *******ын хүү , ийн охин гаас төрсөн.

Харин миний нагац талын хамаатан болох ******* нь Ойдвын охин,гийн хүү , ийн охин аас төрсөн. Миний өвөг эцэг нь бага насандаа гэх хүнд үрчлүүлсэн байсан бөгөөд энэ хүнээр овоглож бүртгэгдсэн байдаг.

******* миний хувьд бөөрний дутагдлын хүнд шат оноштойгоор дүгээр эмнэлэгт эмчлүүлж, диализын аппаратад 7 хоногт 3 удаа орж байгаа. Цаашид яаралтай бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай.

******* нь донорын шинжилгээнд хамрагдаж, шаардлага хангасан. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эс, эд эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас бидний садан, төрлийн хамааралтай нотлох шаардлага тавьсан. бүртгэлийн байгууллагаас бидний төрөл, садангийн хамааралтай лавлагаа гарахгүй байгаа

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: төв архивын 2025 оны 05 дугаар сарын 4-ний өдрийн дугаар архивын лавлагаа, төв архивын 2025 оны 05 дугаар сарын 4-ний өдрийн 03-07/3627 дугаар архивын лавлагаа

төв архивын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03-0/349 дүгээр архивын лавлагаа, төв архивын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03-0/3492 дугаар архивын лавлагаа

бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн төрөл садангийн лавлагаа/И., *******/, бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн төрөл садангийн лавлагаа/Д., *******/

4. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: ******* ах бид хоёр төрлийн холбоотой нь үнэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

5. Гуравдагч этгээд цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй.

6. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: ******* аймгийн бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 5******* дугаар албан бичиг, гэрч И.ын мэдүүлэг

ҮНДЭСЛЭХ нь:

. Хүсэлт гаргагч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах садан, төрлийн холбоо тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.  

2.. Хүн амын тооллогын лавлагаа:

- төв архивын 2025 оны 05 дугаар сарын 4-ний өдрийн дугаар архивын лавлагаанд “933 оны хүн амын тооллогод ******* аймгийн суманд оршин суух, өрхийн тэргүүн *******ын 23 настай, эхнэр 23 настай тоологдсон”,

- төв архивын 2025 оны 05 дугаар сарын 4-ний өдрийн 03-07/3627 дугаар архивын лавлагаанд “929 оны хүн амын тооллогод уул аймгийн Ханбаатар уулын хошууны суманд оршин суух, өрхийн тэргүүн *******ын 22 настай, дүү *******ын 8 настай тоологдсон”,

- төв архивын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03-0/349 дүгээр архивын лавлагаанд “933 оны хүн амын тооллогод ******* аймгийн суманд оршин суух, өрхийн тэргүүн 37 настай, эхнэр 39 настай, хүүын 3 настай тоологдсон”,

төв архивын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03-0/3492 дугаар архивын лавлагаанд “929 оны хүн амын тооллогод уул аймгийн Ханбаатар уулын хошууны суманд оршин суух, өрхийн тэргүүн гийн 30 настай, тоологдсон” гэжээ.

2.2. бүртгэлийн лавлагаа:

- бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн төрөл садангийн лавлагаанд “Чонос овгийн ийн нь Чонос овгийн ын Үнэнбатын эх”,

- бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн төрөл садангийн лавлагаанд “ийн нь Даваажав эх” гэжээ.

2.3. Гэрчийн мэдүүлэг:

Гэрч И.ын мэдүүлэгт “Миний эцэг нь *******ын 2 дахь хүүхэд. Даваажав нь миний эцгийн нагац талын төрлийн хүн байгаа. Манайх З.Чинбат, , *******, нарын 4 хүүхэдтэй” гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40. дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, хүн амын тооллогын лавлагаа, төрөл, садангийн лавлагаа гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг  хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд З.*******ын хүү О., О.ийн охин Д., Д.гийн хүү *******, З.ийн охин Д.Жуумаа, Д.Жуумаагийн хүү М., М.ийн охин И., И.ын хүү ******* болох нь тогтоогдож байна.

4. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3..5 дахь заалтад гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг “төрлийн хүн” гэж, 3..6 дахь заалтад “гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг “садангийн хүн” гэж тус тус тодорхойлжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд хүсэлт гаргагч ******* болон гуравдагч этгээд ******* нар нь төрөл, садангийн холбоотой буюу хоорондоо нагац талын хамааралтай байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2. дэх заалтад “садан, төрлийн холбоо”-г эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулан шүүх тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч *******ын эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах гуравдагч этгээд *******тай садан, төрлийн холбоо тогтоолгох тухай хүсэлтийг ханган шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч *******ын гуравдагч этгээд *******тай төрлийн холбоотойг тогтоосон нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ/мэс заслаар эд эрхтэн шилжүүлэх/ авахад ач холбогдолтой болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт “Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэжээ.

******* аймгийн бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 5******* дугаар албан бичигт “*******, ******* нар нь төрөл, садан гэх мэдээлэл манай цахим мэдээллийн сан болон иргэний баримтын архиваас гарахгүй байна” гэжээ.

Уг бичмэл нотлох баримтаар улсын бүртгэлийн мэдээллийн сангаас төрөл, садангийн лавлагаа гарахгүйн улмаас гуравдагч этгээд *******тай садан, төрлийн холбоотой байдлаа тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч Д.Даваажавт үүссэн нь нотлогдож байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57. дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч *******ын онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах садан, төрлийн холбоо тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2. дэх заалт, 6, 8 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.. дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2. дэх заалтыг хүсэлт гаргагч овгийн Даваажав болон гуравдагч этгээд Чонос овгийн ын Үнэнбат нарыг нагац талын хамааралтай буюу хоорондоо садан, төрлийн холбоотойг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57. дэх хэсэг, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч *******ын онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах садан, төрлийн холбоо тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, 9.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 4 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАТ