| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00205/И |
| Дугаар | 157/ШШ2025/00182 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 157/ШШ2025/00182
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Х******* аймгийн Б*******- сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч *******.Энхмандах би,
Хариуцагч Х******* аймгийн Б*******- сум дугаар баг 4*******- тоотод *******шин суух Б*******жигон овогт Б Б холбогдох “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,744,*******95.69 (долоон сая долоон зуун дөчин дөрвөн мянга найман зуун ерэн таван төгрөг жаран есөн мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 05 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* Банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 600033*******30 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 7,71,*******95.69 төгрөг, нотариатын төлбөрт 3,000 төгрөг, нийт 7,744,*******95.69 төгрөгийг хариуцагч Б.Б гаргуулж өгнө үү.” гэжээ.
.Хариуцагч Б*******жигон овогт Б Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хариуцагч Б.Б миний бие “*******” банкны нэхэмжилсэн 7,744,*******95.69 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Одоого******* би ажилгүй байгаа тул шууд төлөх боломжгүй. 9 сард төлж дуусгах хүсэлтэй тул харгалзан үзнэ үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* Банк” ХК нь хариуцагч Б.Б холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,744,*******95.69 (долоон сая долоон зуун дөчин дөрвөн мянга найман зуун ерэн таван төгрөг жаран есөн мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тод*******хой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
3.Нэхэмжлэгч “******* Банк” ХК хариуцагч Б.Б нарын хо*******онд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
4.Зохигчдын хо*******онд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 7,744,*******95.69 (долоон сая долоон зуун дөчин дөрвөн мянга найман зуун ерэн таван төгрөг жаран есөн мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,744,*******95.69 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
6.Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,744,*******95.69 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч “******* Банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13*******,*******6******* төгрөгийн тал хувь болох 69,434 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын *******лого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 69,434 төгрөгийг, хариуцагч Б.Б улсын тэмдэгтийн хураамж 69,434 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* Банк” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 75******* дугаар зүйлийн 75*******.1, 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* Банк” ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,744,*******95.69 (долоон сая долоон зуун дөчин дөрвөн мянга найман зуун ерэн таван төгрөг жаран есөн мөнгө)-ийг хариуцагч Б.Б нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* Банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13*******,*******6******* төгрөгийн тал хувь болох 69,434 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын *******лого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 69,434 төгрөгийг, хариуцагч Б.Б улсын тэмдэгтийн хураамж 69,434 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* Банк” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ *******.ЭНХ*******АНДАХ