2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/03881

 

 

 

2025 05 08

192/ШШ2025/03881

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  хүсэлттэй,

Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Доржханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Доржханд нь 461289 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч хүсэлтийн үндэслэлээ: Миний бие тэтгэврээ тогтоолгох буюу хөдөлмөрийн дэвтэр н.Тогтохбаяр бусад бичиг баримт иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр н.Дарьсүрэнгээр овоглодог. Иймд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч намайг мөн болохыг тогтоож өгнө үү. гэж тайлбарласан.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1195557 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, 461289 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт.

 

3. Шүүхээс дараах баримтуудыг цуглуулж, бүрдүүлсэн. Үүнд: 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 9/4116 дугаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, ХААТР-1 /А/ маягтын хуулбар, 003 дугаар пасспорт авах өргөдлийн хуулбар, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02/394 дугаар Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын албан бичиг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03-01/2841 дугаар Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 1989 оны Өвөрхангай аймгийн Бүрд сумын хүн амын тооллогын лавлагаа, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03-01/2840 дугаар Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2000 оны Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хүн амын тооллогын лавлагаа, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 9/5283 дугаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, 286 дугаар төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, 0070 дугаар төрснийг бүртгэх анкетын хуулбар, 378 дугаар төрснийг бүртгэх анкетын хуулбар, 1001000957 дугаар Монгол Улсын хүн амын регистрийн картын хуулбар, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03/939 дугаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Доржхандын нэхэмжлэлийн шаардлага /хүсэлт/-ыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д: Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ. гэж заажээ.

2. Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэгч Д.Доржхандын хүсэлт нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа / оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана. гэж заажээ.

 

 4. Нэхэмжлэгч Д.Доржханд нь  Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын харьяаллын дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна. /хавтаст хэргийн 6 дугаар тал/

5. Нэхэмжлэгч Д.Доржхандын хүсэлтэд дурдсан Тогтохбаяр овогтой Доржханд гэж бичигдсэн 461289 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Дарьсүрэн овогтой Доржханд мөн болох нь:

- Гэрч Т.Болортуяагийн: Тогтохбаяр овогтой Доржханд нь Дарьсүрэн овогтой Доржханд мөн бөгөөд миний мэдэхээр хүүхэд байхаас маань хойш л ээжээр овоглосон байсан. Манай ээж эгчийг хотод төрүүлсэн бөгөөд төрснийхөө дараа Сэлэнгэ аймгийн Ерөөд очиж ажиллахдаа аавтай маань танилцаж, гэр бүл болсон. Бид эцэг ондоотой учраас эгч маань ээжээр овоглох болсон. Иймд Тогтохбаяр овогтой Доржханд нь Дарьсүрэн овогтой Доржханд мөн. гэх мэдүүлэг,

- Гэрч Ж.Хүлэгбаатарын: Миний ээж эмээ болох Дарьсүрэнгийн дагавар хүүхэд нь байсан бөгөөд ээжийг бага байхад нь Тогтохбаяр гэх хүнтэй сууж овгоо өөрчлөөгүй Дарьсүрэнгээр овоглож ирсэн. Ээжийн маань 3 дүү нь бүгд Тогтохбаяр гэсэн овогтой бөгөөд ээж маань ганцаараа Дарьсүрэн гэсэн овогтой. Тогтохбаяр овогтой Доржханд нь Дарьсүрэн овогтой Доржханд мөн. гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

- 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 9/4116 дугаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, ХААТР-1 /А/ маягтын хуулбар, 003 дугаар пасспорт авах өргөдлийн хуулбар,

-2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02/394 дугаар Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын албан бичиг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03-01/2841 дугаар Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 1989 оны Өвөрхангай аймгийн Бүрд сумын хүн амын тооллогын лавлагаа,

-2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03-01/2840 дугаар Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2000 оны Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хүн амын тооллогын лавлагаа,

-2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 9/5283 дугаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, 286 дугаар төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, 0070 дугаар төрснийг бүртгэх анкетын хуулбар, 378 дугаар төрснийг бүртгэх анкетын хуулбар, 1001000957 дугаар Монгол Улсын хүн амын регистрийн картын хуулбар,

-2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03/939 дугаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

6. Иймд, нэхэмжлэгч Д.Доржханд нь Тогтохбаяр овогтой Доржханд гэж бичигдсэн 461289 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлсөн нь зөв ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  гэж бичигдсэн 461289 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ХИШИГБААТАР