| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 319/2025/00370/И |
| Дугаар | 319/ШШ2025/00353 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 319/ШШ2025/00353
2025 05 26 319/ШШ2025/00353
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би,
Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор, “Мобиком *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Буянт багийн 18-8 тоотод оршин суух, Нямдаваагийн Мягмаржавт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлээр худалдан авсан гар утасны төлбөр болон үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт нийт 319,334 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 04 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“Мобиком *******” ХХК нь нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.Мягмаржав нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлт гарган 41425287 тоот гэрээ байгуулан 85442326 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан гар утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйллчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөр болон үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт нийт 319,334 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлт: “Хариуцагч Нямдаваагийн Мягмаржав нь нэхэмжлэлийн шаардлага болох 319,334 төгрөгийг төлж бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй. Хариуцагч Н.Мягмаржав нь “Мобиком *******” ХХК-тай 2020 оны 12 сарын 08-ны өдөр 41425287 тоот гэрээг байгуулан 85442326 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан wifi router утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч Н.Мягмаржав нь нэхэмжлэлийн шаардлага болох 319,334 төгрөгийг нэхэмжлэгч “Мобиком *******” ХХК-д бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлжээ. Үүнтэй холбогдуулан “Мобиком *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч “Мобиком *******” ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,231 төгрөгийн тал хувь болох 5,115.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Мягмаржаваас 5,115.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Мягмаржав нь “зээлийн төлбөр 319,334 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь биелүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч “Мобиком *******” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Мобиком *******” ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,231 төгрөгийн тал хувь болох 5,115.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Мягмаржаваас 5,115.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Мобиком *******” ХХК –д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.РАУШАН