Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 157/ШШ2025/00137

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “*****************” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.*************д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 5,365,331.3 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч “*****************” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : “Мөнхбаатар овогтой ************* нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Голомтбанктай R001560483 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 5,460,000.00 /таван сая дөрвөн зуун жаран мянган/ төгрөгийн зээлийг жилийн 21 хувиин хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгчийн R001560483 дугаарт зээлийн гэрээний хугацаа 2027 оны 04 дүгээр сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж. 2025 оны 05 дугаар сарын 06-ны  өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт:

Зээлийн үндсэн төлбөр 5,040.042.73 төгрөг,

Зээлийн хүү 322.058.29 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү 3,180.28 төгрөг,

Нийт 5,365.331.30 төгрөг.

ROO1560483 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 5,365,331.30 /таван сая гурван зуун жаран таван мянга гурван зуун гучин нэгэн төгрөг гучин мөнгө/ төгрөгийг М  овогтой *************гаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

           

Хариуцагч Б  овогт М-ын ************* шүүхэд гаргасан тайлбартаа: “*****************наас 5,365,331.3 төгрөг нэхэмжилсэн байна. Банктай маргах зүйлгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*****************” ХК нь хариуцагч М.*************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,365,331.3 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч М.************* нь 5,365,331.3 төгрөгийг “*****************” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ- R001560483 дугаартай дижитал зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, хүү тооцооллын хүснэгт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.************* нь нэхэмжлэлийн шаардлага 5,365,331.3  төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5,365,331.3 (таван сая гурван зуун жаран таван мянга гурван зуун гучин нэгэн бүхэл аравны гурав) төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,795 төгрөгийн тавин хувь 50,397.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 50,397.5 төгрөгийг, хариуцагч М.*************гаас улсын тэмдэгтийн хураамж 50,397.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*****************” ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “*****************” ХК-ийн нэхэмжилсэн 5,365,331.3 (таван сая гурван зуун жаран таван мянга гурван зуун гучин нэгэн бүхэл аравны гурав)  төгрөгийг хариуцагч М.************* нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,795 төгрөгийн тавин хувь 50,397.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 50,397.5 төгрөгийг, хариуцагч М.*************гаас улсын тэмдэгтийн хураамж 50,397.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*****************” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.************* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР