Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 319/ШШ2025/00351

 

 

 

 

 

2025 05 26 319/ШШ2025/00351

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би,

Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, Метро ******* төв, А блок, 5 давхарт байрлах, Монгол улсын ******* *******ны ******* *******ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, Гэр ын газар, 208 тоотод байрлах, Хувь НҮТББ-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Харилцаа *******ны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн ээний дагуу 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол улсын ******* *******ны ******* ******* нь нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Харилцаа *******ны ******* ******* нь хариуцагч Хувь НҮТББ-тай 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Харилцаа *******ны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн ээ-г байгуулсан. Тус ээний 7.2 дугаар зүйлд Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс /жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдөр/ нэг сарын сарын өмнө Зохицуулах *******ны Голомт банкин дахь 1102626829 тоот дансанд төлнө гэж заасан. Хариуцагч Хувь НҮТББ нь Өргөн нэвтрүүлгийн телевизийн зөвшөөрлийн 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буюу 1 жилийн төлбөр болох 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл зөрчсөөр байна. Иймд Хувь НҮТББ-иас 800,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлт: Хариуцагч Хувь НҮТББ нь нэхэмжлэлийн шаардлага болох 800,000 төгрөгийг төлж бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй. Хариуцагч Хувь НҮТББ нь Монгол улсын ******* *******ны ******* *******той 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ******* *******ны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн 13000165 тоот ээг байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч Хувь НҮТББ нь нэхэмжлэлийн шаардлага болох 800,000 төгрөгийг нэхэмжлэгч Монгол улсын ******* *******ны ******* *******нд бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлжээ. Үүнтэй холбогдуулан Монгол улсын ******* *******ны ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь төсвийн байгууллагын д улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоодог бөгөөд хариуцагч Хувь НҮТББ иас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 23,750 төгрөгийн тал нь болох 11,875 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хувь НҮТББ нь Харилцаа *******ны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн ээний дагуу 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь биелүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Монгол улсын ******* ******* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Монгол улсын ******* *******ны ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, хариуцагч Хувь НҮТББ иас 11,875 төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100160000941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Б.РАУШАН