| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00146/И |
| Дугаар | 157/ШШ2025/00140 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 157/ШШ2025/00140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: “***************” ХК /РД:************/-ийн “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.*************, М.************** нарыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “***************” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*************** ХХК нь зээлдэгч Г.************* 2017.08.24-ны өдрийн №250400080100 тоот дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ"-г байгуулж 10,000,000 төгрөгийг жилийн 20.40% хүүтэй, 50 сарын хугацаатай цалингийн зээлийг зээлдэгчийн 250400004875 тоот дансанд зээлийг олгосон. 2017.08.24-ний өдөр анхны зээлээ авч байсан бөгөөд 2018.02.07-ны өдөр, 2018.09.05-ны өдөр, 2018.12.06-ны өдрүүдэд тус тус зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн зээлдэгч М.************** 2020.09.10-ны өдрийн MN250400101708 тоот дугаартай "Зээлийн гэрээ"-г байгуулж 7,000,000 /долоон сая/ төгрөгийн цалингийн зээлийг 15,60% хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон.
Зээлдэгч нар нь Хэнтий аймаг Баянмөнх сум Дулаан 3-р багт оршин суудаг байсан. Зээлийн гэрээг байгуулж зээл авснаас хойш өөрийн хэрэглээндээ зарцуулсан бөгөөд зээлийн төлөлтөө зарим сард хугацаандаа төлж зарим сард хугацаа хэтрүүлэн төлдөг байсан ба зээлийн гэрээний 2.8.1, 2.8.2, 3.1 -т заасан үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр удаа дараа гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Г овогтой ************* болон М овогтой ************** нарыг эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ************* 10,000,000 төгрөг, *************** 7,000,000 төгрөгийн зээлийг тус тусдаа авсан байгаа. Энэ хоёр хүн маань Баянмөнх сумын цэцэрлэгт ажиллаж байгаад шилжсэн. Тухайн үед Говьсүмбэр аймаг шилжсэн гэсэн. ...Хаяг нь тодорхойгүй байгаа учраас хариуцагч нарыг эрэн сурвалжлахаар хандсан байгаа. Хамаатан саднаас нь лавлаад утсыг нь олсон. Цуг ажиллаж байгаа хүмүүс нь facebook хаягаас нь аялж байгаа зэргийг нь хараад холбогдоод Говьсүмбэр аймагт байгаа гэсэн мэдээлэл авсан” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
“***************” ХК нь хариуцагч Г.*************тэй 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 250400080100 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн зээлийг 50 сарын хугацаатай, жилийн 20,40 хувийн хүүтэй зээл олгосон байна.
Мөн М.**************, Г.************* нартай 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 250400101708 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй зээл олгосон бөгөөд Г.*************, М.************** нар нь гэрээгээр хүлээсэн зохих ёсоор биелүүлээгүй гэх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. Тэрээр оршин суух хаягтаа байдаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.9 дэх хэсэгт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргана гэж хуульчилсан.
Иймд хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*************, М.************** нарыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г.*************, М.************** нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоохыг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *************** регистрийн дугаартай Х овогт Г-гийн ************* нь Хэнтий аймгийн ***** сумын *****-р багт, **************** регистрийн дугаартай Б овогт М-гийн ************** нь Говьсүмбэр айгмийн *** сум ***дугаар баг *** гудамж **** тоотод оршин сууж байсан, эгч О*******ийн утасны дугаар ************* гэх мэдээллийг хүсэлт гаргагч өгсөн. Шаардлагатай бусад мэдээллийг ***************тай холбогдон авах боломжтойг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар *************** регистрийн дугаартай Х овогт Г-гийн *************, **************** регистрийн дугаартай Б овогт М-гийн ************** нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.*************, М.************** нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР