Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 319/ШШ2025/00350

 

 

 

 

 

2025 05 26 319/ШШ2025/00350

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би 

Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор, Мобиком ******* ХХК /2072572/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант багийн 7-14 тоотод оршин суух, Далелханы Марвайд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 58,480 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 465,999 төгрөг, интернетийн үйлчилгээний хэрэглээний төлбөрт 207,699 төгрөг, хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан төхөөрөмжийн төлбөрт 289,000 төгрөг торгууль 28,900 төгрөг нийт 933,118 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Мобиком ******* ХХК нь нэхэмжлэлдээ: “Хариуцагч Д.Марвайгаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 58,480 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 465,999 төгрөг, интернетийн үйлчилгээний хэрэглээний төлбөрт 207,699 төгрөг, хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан төхөөрөмжийн төлбөрт 289,000 төгрөг торгууль 28,900 төгрөг нийт 933,118 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Марвай нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Д.Марвай нь Мобиком ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 933,118 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Мобиком *******” ХХК нь хариуцагч Д.Марвайд холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 58,480 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 465,999 төгрөг, интернетийн үйлчилгээний хэрэглээний төлбөрт 207,699 төгрөг, хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан төхөөрөмжийн төлбөрт 289,000 төгрөг торгууль 28,900 төгрөг нийт 933,118 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Марвай нь нэхэмжлэлийн шаардлага болох 933,118 төгрөгийг нэхэмжлэгч “Мобиком *******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Хэрэглэгч Д.Марвай нь “Мобиком *******” ХХК-иас гар утсыг зээлээр авсан нь тэдний хооронд байгуулагдсан №42489749 дугаартай гэрээгээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцдог хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгч Мобиком ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  29,296 төгрөгийн тал нь болох 14,648  төгрөгийг төрийн сангаас, 14,648  төгрөгийг хариуцагч Д.Марвайгаас тус тус гаргуулан нэхэмжлэгч “Мобиком *******” ХХК-д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобиком ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Марвайд холбогдох иргэний хэрэгт хариуцагч Д.Марвай нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 933,118 төгрөгийг нэхэмжлэгч “Мобиком *******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  29,296 төгрөгийн тал нь болох 14,648  төгрөгийг төрийн сангаас, 14,648  төгрөгийг хариуцагч Д.Марвайгаас тус тус гаргуулан нэхэмжлэгч “Мобиком *******” ХХК-д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээрүлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                                Б.РАУШАН