Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 157/ШШ2025/00155

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “*************” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.***************д холбогдох “547,725.61 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*************” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Х-ийн *************** нь ************* ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1. 2024-06-28-ны өдөр 2119690 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн  зээлийн  эргэн  төлөлтийг  cap  бүрийн   15-ны  дотор  төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2119690 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 404,190.0 төгрөг, үндсэн хүүнд 133,935.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,599.88 төгрөг, шимтгэлд 0.0 төгрөг, нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 547,725.61  төгрөгийг хариуцагч Хүрэлтогоогийн ***************гоос гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б  овогт Х-гийн *************** шүүхэд гаргсан тайлбартаа: “Х  овогтой *************** миний бие нь *************-ын зээлтэй бөгөөд зээлээ 7 сарын 10-нд төлж барагдуулна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*************” ХХК нь хариуцагч Х.***************д холбогдуулан 547,725.61 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Х.*************** нь 547,725.61төгрөгийг “*************” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1119690 дугаартай Toki credit үйлчилгээний гэрээ,  нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 547,725.61 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 547,725.61 (таван зуун дөчин долоон мянга долоон зуун хорин таван бүхэл зууны жаран нэг) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,082 төгрөгийн тавин хувь 8,541 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 8,541 төгрөгийг, хариуцагч Х.***************гоос улсын тэмдэгтийн хураамж 8,541 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*************” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “*************” ХХК-ийн нэхэмжилсэн 547,725.61 (таван зуун дөчин долоон мянга долоон зуун хорин таван бүхэл зууны жаран нэг) төгрөгийг хариуцагч Х.*************** нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,082 төгрөгийн тавин хувь 8,541 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 8,541 төгрөгийг, хариуцагч Х.***************гоос улсын тэмдэгтийн хураамж 8,541 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*************” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Х.*************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                   

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР