| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00158/И |
| Дугаар | 157/ШШ2025/00156 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 157/ШШ2025/00156
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “***************” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.***************т холбогдох “676,043 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 05 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “***************” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “**************** ХХК нь Хэрэглэгчид худалдан авч буй бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг "****************" аппликейшнээр дамжуулан Үйлчилгээний нөхцөл заасан хуваарийн дагуу хуваан төлөх үйлчилгээг санал болгодог. Хэрэглэгч Г.*************** нь 1/17/2022-ний өдөр "****************" аппликейшнээр дамжуулан худалдан авалтын төлбөрийг хуваан төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоор Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн. Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу Хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд 100,000 төгрөгөөс 10,000,000 төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг 4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх; 3 хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /торгууль/ болон алданги нэмэгдэж бодогддог. Хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. ...Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцогдоно. Г.*************** нь "****************" аппликейшнээр дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн. 8/30/2022-ны өдөр 899,000 төгрөгийн 196 дугаартай худалдан авалтыг (Technozone Samsung мерчантын Encanto Mali )-с хийж, төлбөрөө 4 хувааж, 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд төлөхөөр, эхний төлөлт 224,750 төгрөгийг төлсөн. Төлөх эцсийн хугацаа 10/14/2022-ний өдөр байсан боловч гэрээний үүргээ зөрчиж, худалдан авалтын төлбөрөө эргэн төлөөгүй байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар худалдан авалтын төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: худалдан авалт 449,500 төгрөг, торгууль 40,000 төгрөг, алданги 186,542 төгрөг, нийт 676,042 төгрөг.
Г.***************ээс "****************" аппликейшнээр дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөрт 676,043 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Т- овогт Г-ын *************** шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.*************** нь 2022 оны 01 сарын 17-нд сторпэй аппликэйшнээр дамжуулан 899,000 төрөгийн худалдан авалт хийсэн. Үүнээс 449,500 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 449,500 төгрөг үлдсэн. Үүнийг одоог хүртэл төлөөгүй байгаа тул торгууль алданги нийлээд 676,043 төгрөг төлөх ёстой ба үүнийг 6 сарын 15 гэхэд төлж барагдуулах болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “***************” ХХК нь хариуцагч Г.***************т холбогдуулан 676,043 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Г.*************** нь 676,043 төгрөгийг “***************” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлоготой танилцсан баримт, худалдан авалт, эргэн төлөлтийн хүснэгт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 676,043 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 676,043 (зургаан зуун далан зургаан мянга дөчин гурав) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,775 төгрөгийн тавин хувь 10,387.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 10,387.5 төгрөгийг, хариуцагч Г.***************ээс улсын тэмдэгтийн хураамж 10,387.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “***************” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “***************” ХХК-ийн нэхэмжилсэн 676,043 (зургаан зуун далан зургаан мянга дөчин гурав) төгрөгийг хариуцагч Г.*************** нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,775 төгрөгийн тавин хувь 10,387.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 10,387.5 төгрөгийг, хариуцагч Г.***************ээс улсын тэмдэгтийн хураамж 10,387.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “***************” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.*************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР