Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 319/ШШ2025/00422

 

 

 

 

 

 

202*******            06              18                                         319/ШШ202*******/00422

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овгийн ************** хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.Хабай оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: “1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 1988 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн ******* газарт гэрээт харуулаар", "1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн , газарт нормчноор” тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.

2. Хүсэлтийн үндэслэл: А.Хабай миний бие 1963 онд төрсөн. Би 1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл ******* аймгийн Холбооны газрын энгийн гэрээт харуулаар ажиллаж байсан. Мөн 1988 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдрийг дуустал ******* аймгийн н үйлчилгээний газарт нормчноор ажиллаж байсан.

Ажилласан хугацааны баримт аймгийн архиваас бүрэн олдоогүй, өндөр насны тэтгэвэрт гаргах тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага үүссэн.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Гэрлэсний бүртгэлийн лавлагаа/А.Хабай, /, Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа/А.Хабай/, хөдөлмөрийн дэвтэр/А.Хабай/, нийгмийн даатгалын дэвтэр/А.Хабай/

******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 202******* оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 398 дугаар албан бичиг, ******* аймгийн ******* газрын даргын 1986 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2 дугаар “Ажилчдын 1986 оны ээлжийн амралтын хувиар батлах тухай” тушаал, ******* аймгийн ******* газрын даргын 1988 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дугаар “Ажлаас чөлөөлөх ба ажилд түр томилох тухай” тушаал,

******* аймгийн г үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 117 дугаар “Амралтын хуваарь батлах тухай” тушаал, ******* аймгийн ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаарТүр ажилд томилох тухай” тушаал, хуулбар/А.Хабай/,

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 202******* оны 0******* дугаар сарын 12-ны өдрийн 29/404 дүгээр албан бичиг, регистрийн карт/А.Хабай/

Үндэсний төв архивын 202******* оны 0******* дугаар сарын 12-ны өдрийн 02/*******12 дугаар албан бичиг, Үндэсний төв архивын 202******* оны 0******* дугаар сарын 12-ны өдрийн 03-01/3*******83 дугаар лавлагаа, гэрч мэдүүлэг.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч А.Хабай нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.  

2.1.Хөдөлмөрийн дэвтэр:

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор “Ажилласан хугацааг тооцох журам”-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.

Уг журмын ******* дахь хэсэгт “БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь  ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно” гэжээ.

******* аймгийн ******* газраас 1986 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ******* Хабайд олгосон 132194 дүгээр хөдөлмөрийн дэвтэрт:

- ******* аймгийн ******* газрын даргын 1986 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дүгээр тушаалаар 1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн энгийн гэрээт харуулаар томилон ажиллуулсан,

- *******ын аймгийн ******* газрын даргын 1988 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар тушаалаар 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон энгийн гэрээт харуулын ажлаас чөлөөлсөн,

- ******* аймгийн удирдах газрын даргын 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар тушаалаар төмрийн тасагт 1988 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн нормчноор ажиллуулсан,

- ******* аймгийн комбинатын даргын 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тушаалаар тасаг салбар нь бие даасан аж ахуйн нэгж болсонтой холбогдуулан Шалхаар хоршооны мэдэлд шилжүүлсэн бичилт тус тус хийгджээ.

Уг хөдөлмөрийн дэвтрийн олголт, ажилд томилж, ажлаас чөлөөлсөн, шилжүүлсэн бичилт нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байна.

2.2. Ажил олгогчийн шийдвэр:

******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 202******* оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 398 дугаар албан бичгийн хавсралт:

- ******* аймгийн ******* газрын даргын 1986 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2 дугаар “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаалын 1 дэх хэсэгт "1986 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралтаар баталсугай", туг тушаалын хавсралтын 1******* дугаарт "Нэр: А.Хабай, эрхэлсэн ажил: харуул, амралтын хоног: 18",

- ******* аймгийн ******* газрын даргын 1988 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дугаар “Ажлаас чөлөөлөх ба ажилд түр томилох тухай” тушаалын 1 дэх хэсэгт “Байгууллагын гэрээт энгийн харуулаар ажиллаж байсан А.Хабайг өөрийн хүсэлтээр 1 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон үүрэг ажлаас нь чөлөөлсүгэй

- ******* аймгийн г удирдах газрын даргын 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар “Ажилд томилох тухай” тушаалын 1 дэх хэсэгт “А.Хабайг төмрийн тасагт нормчноор ажиллуулсугай”,

- ******* аймгийн г удирдах газрын даргын 1990 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 117 дугаар “Амралтын хуваарь батлах тухай” тушаалын 1 дэх хэсэгт “Ажилтны 1990 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралтаар баталсугай”, уг тушаалын хавсралтын *******9 дүгээр “Хавай” гэжээ.

2.3. Хугацаат цэргийн алба хаасан лавлагаа:

Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 0******* дугаар сарын 04-ний өдрийн лавлагаанд “******* Хабай нь Батлан хамгаалах яамны сайдын 1982 оны 06 сарын *******-ны өдрийн н/23******* дугаар тушаалаар ******* аймгаас 1982 оны 06 сарын 1*******-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 186 дугаар ангид алба хааж, мөн сайдын 198******* оны 06 сарын 08-ны өдрийн н/23******* дугаар тушаалаар 198******* оны 06 сарын 18-ны өдөр *******06276 дугаарын цэргийн батлахтай халагдсан”-ыг тодорхойлжээ.

2.4. Хүн амын тооллогын лавлагаа:

Үндэсний төв архивын 202******* оны 0******* дугаар сарын 12-ны өдрийн 03-01/3*******83 дугаар архивын лавлагаанд “Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогод ******* аймаг өрхийн тэргүүлэгч ******* Хавай 2******* настай эхнэр Хамгийн Күлиза 23 настайхүү Хавайн Асалбек 2 настай” гэжээ.

2.*******. Иргэний улсын бүртгэлийн лавлагаа:

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 202******* оны 0******* дугаар сарын 12-ны өдрийн 29/404 дүгээр албан бичиг, регистрийн картад "******* Хабай, бүрэн дунд боловсролтой, гэрлэсэн, 1988 оноос эхлэн Нийтийн удирдах газрын төмрийн тасагт төмөрчин ажилтай гэжээ.

2.6. Гэрчийн мэдүүлэг:

Гэрч мэдүүлэгт: Би 1976 онд ******* аймгийн Холбооны газарт монтёроор ажилд орж байсан. Тус байгууллагад 1976-2011 он хүртэл тасралтгүй ажиллаж байгаад 2011 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Би ******* газарт монтёр, моторчин, тракторын жолооч зэрэг ажил хийж байсан.

А.Хабай нь 1986 онд ******* аймгийн ******* газарт гэрээт харуулаар ажилд орж 1988 он хүртэл ажиллаж байсан. 1988 онд ******* аймгийн ******* гэрээт харуулын ажил татан буугдсан. Бид хоёр хамт 2 жил гаруйтай ажиллаж байсан...” гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хөдөлмөрийн дэвтэр, ажил олгогчийн шийдвэр, цэргийн алба хаасан лавлагаа, хүн амын тооллогын лавлагаа, иргэний улсын бүртгэлийн лавлагаа, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг  хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч А.Хабай нь “1981 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 1982 оны 06 дугаар сарын 1*******-ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн ******* газарт гэрээт харуулаар", "1982 оны 06 сарын 19-ний өдрөөс эхлэн 1988 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн ******* газарт гэрээт харуулаар", "1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн н үйлчилгээг удирдах газарт нормчноор” тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.6 дахь заалтад “ажиллаж байсан байдал”-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулан шүүх тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч А.Хабайн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг ханган шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч А.Хабайн ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Дараах хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцно”, уг хэсгийн 23.1.3 дахь заалтад “Монгол Улсын иргэний 199******* оноос өмнө цэргийн жинхэнэ болон хугацаат цэргийн алба хаасан хугацаа” гэжээ.

Хүсэлт гаргагч А.Хабайн 1982 оны 06 дугаар сарын 1*******-ны өдрөөс эхлэн 198******* оны 06 дугаар сарын 18-ний өдрийг дуустал хугацаанд цэргийн алба хаасан нь  хуулийн дээрх заалтын нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох тул уг хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтооохгүй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт “Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэжээ.

******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 202******* оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 398 дугаар албан бичигт "******* аймгийн Нийтийн аж газрын даргын 1989, 1991-1992 оны тушаалаас шүүж үзэхэд А.Хабайд холбогдох баримт олдоогүй тул лавлагаа олгох боломжгүй" гэжээ.

Ажилд томилж, ажлаас чөлөөлөөн ажил олгогчийн зарим шийдвэр байхгүйн улмаас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч А.Хабайд үүссэн байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч А.Хабайн онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн ******* Хабайг “1981 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 1982 оны 06 дугаар сарын 1*******-ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн ******* газарт гэрээт харуулаар", "1982 оны 06 сарын 19-ний өдрөөс эхлэн 1988 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн ******* газарт гэрээт харуулаар", "1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн н үйлчилгээг удирдах газарт нормчноор” тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч А.Хабайн онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАТ