Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/18

 

 

 

 

 

      

 

  2024            03           25                                       2024/ДШМ/18

 

 

 

Н.Н, М.Э, У.Б

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

прокурор: Б.Ариунтөр,

шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Шинэбаяр,

шүүгдэгч: Н.Н, М.Э, У.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Шинэбаяр давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Н, М.Э, У.Б нарт холбогдох эрүүгийн 2319000000268 дугаар хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1.1 Б овогт Н.Н , Монгол Улсын иргэн, * тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

1.2 Б овогт М.Э , * тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

1.3 Б овогт У.Б , Монгол Улсын иргэн, * тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч У.Б, М.Э, Н.Н нар нь бүлэглэн 2023 оны 09 2 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг, Тохоон булаг гэх газарт байх хохирогч Б.У эзэмшлийн гэрийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ хоорондоо ярьж тохиролцон улмаар хохирогчийн эзэмшлийн Ланд 80 маркийн авто машины баруун хойд талын цонхыг У.Б , баруун урд талын цонхыг М.Э нар нь цохин хагалж дотор нь хадгалсан байсан алт хайгч багаж 4 ширхэг, Вепрь маркийн буу 1 ширхэг, импакт багаж 1 ширхэг, грандирь багаж 1 ширхэг зэргийг, мөн шүүгдэгч У.Б  нь ганцаараа хохирогч Б.У эзэмшлийн хүн амьдрах зориулалт бүхий төмөр вагончикийн цонхыг түлхэн нууцаар, хууль бусаар нэвтэрч гэр дотор байх хувцасны шүүгээний дотор талаас 08 АК 5807 дугаартай бууны сум 8 ширхэг зэргийг нууцаар хууль бусаар хулгайлж бусдад нийт 9,020,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс шүүгдэгч Н.Н, М.Э, У.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4. Анхан шатны шүүх: ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б овогт У.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, -Шүүгдэгч Б овогт М.Э , Б овогт Н.Н  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч У.Б т 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Э , Н.Н нарыг тус бүрийг 1 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ангийн зориулалттай 08 АК5897 дугаартай “Вепрь” маркийн галт зэвсэг, 8 ширхэг сумны хамт шийтгэх тогтоол 13 хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.У буцаан олгож,

Энэ хэрэгт хураагдсан битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг авснаас хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Шинэбаяр давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Б хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэм буруугийн талаар ямар нэгэн байдлаар маргадаггүй. Хохирол төлбөрийн хувьд бусдад төлөх хохирол төлбөргүй учраас түүний эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно.

Харин Э , Н нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бүлэглэн орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа.

Э , Н ийн хувьд хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг хүсээгүй, орон байранд нэвтрээгүй, машинд нэвтрээгүй. Н ийн хувьд тухайн үед машин дотор унтаж байсан. Яг юу болоод байгааг боловсруулж, ойлгож мэдэх боломжгүй согтуу байдалтай байсан. Э ын хувьд Э , Б нарын мэдүүлгээс үзэхэд яг машинаас юм авах үед Э  нь машинаас буусан байдаг. Э ыг машинаас буух үед хулгайлах гэмт хэрэг үйлдэгдээд төгсчихсөн байсан. Ийм нөхцөл байдал байгаа учраас гэмт хэргийн шинжгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа.

Улсын Дээд шүүхийн хулгайлах гэмт хэргийг тайлбарласан тайлбараар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдгийг юу гэж үзэх юм бэ гэхээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан, бүр мөсөн үнэ төлбөргүй, өөрийн өмчлөлийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно гэж байгаа. Гэтэл Н , Э  нарын хувьд нэвтэрч орсон үйлдэл огт тогтоогддоггүй. Үүнийг анхан шатын шүүхээс анхаарч үзэлгүйгээр нэвтрэн орсон, бүлэглэж нэвтэрсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Б хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөлүүдэд байдаг. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй. Мөн бага насны хүүхэдтэй залуу гэр бүл байгаа. Энэ хувийн байдлыг харгалзан үзээд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд ялыг нэг жилийн хугацаагаар болгон өөрчилж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан. Н , Э  нарын хувьд нэвтэрч орсон идэвхтэй үйлдэл байхгүй. Орон байр, агуулах савд нэвтэрч орсон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдлоо гаргасан.” гэв.

6. Шүүгдэгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж энэ хэрэгт холбогдсондоо үнэхээр харамсаж байна. Цагдан хорих байранд 2 сарын хугацаанд хоригдохдоо их зүйл ухаарлаа, гэр бүлтэйгээ хамт байхыг маш их хүсэж байна.” гэв.

7. Шүүгдэгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд өмгөөлөгчийн гомдлыг мөн дэмжиж байгаа. Архи согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглээд энэ хэрэгт холбогдсондоо гэмшиж байна.” гэв.

8. Шүүгдэгч У.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гомдолтой санал нэг байна. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байгаа. Сая тодорхой хугацаагаар цагдан хорих байранд хоригдохдоо их зүйл ойлгож ухаарсан. Би бусдын л адил цалингийн зээл, утасны лизингтэй дөнгөж амьдралаа босгож байгаа залуу гэр бүл. Ийм хэрэг хийсэндээ үнэхээр их харамсаж байна. Тиймээс миний ялыг хөнгөлж өгнө үү гэж хүсэж байна аа. Өөр хэлэх юм байхгүй.” гэв.

9. Прокурор Б.Ариунтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  “...Шүүгдэгч Э , Н , Б тэдгээрийн өмгөөлөгч нараас Н , Э  нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. Б тухайд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн утгатайгаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхээр хохирогч Ууганбаяр нь өөрийн эд зүйлээ түр хадгалах зориулалтаар өөрийн эзэмшлийн 0820 ДГА улсын дугаартай Ланд 80 маркийн автомашины бусдын хууль бус халдлагаас сэргийлж автомашиныхаа хаалгыг түгжиж, цонхыг хааж битүүмжлэн орхиж явсан үйл баримт тогтоогддог. Тухайн автомашины баруун урд цонхыг шүүгдэгч Б , баруун хойд цонхыг шүүгдэгч Э  нар нь цохин хагалж дотор нь байсан алт хайгч 4 ширхэг, буу 1 ширхэг, 2 ширхэг багаж хэрэгслийг авсан үйл баримт тогтоогддог бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар нь тухайн эд зүйлийг авахдаа хоорондоо урьдчилан ярьж тохиролцсон.

Энэ байдлын анхан шатны шүүхээс харж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-д заасан заалтыг хэрэглэж эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ санаатайгаар нэгдсэн буюу анхнаасаа гэмт хэргийг үйлдэхээр санаатайгаар үгчлэн тохиролцсон зүйл байхгүй. Ийм учраас зүйлчлэхдээ 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 буюу орон байранд нэвтрэх үйлдлээр зүйлчилсэн байгаа. Үнэхээр хулгайлах гэмт хэргийг анхнаасаа хийхээр зориудаар бэлтгэсэн байх, юм хулгайлах гэмт хэрэгт машин механизм ашигласан гэдэг байдлаар зүйлчлэл нэмэгдэх байсан. Гэтэл яг шүүгдэгч нарын тухайд гэнэт үүссэн санаа буюу яг тухайн мөчид хоорондоо үгсэн тохиролцож хуйвалдсан, нөхцөл байдал тогтоогддог учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хариуцлагын тухайд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзаад ял шийтгэлийг оногдуулсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байна. Тиймээс гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Шинэбаярын давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.Учир нь:

1.Мөрдөгч, прокуророос хэргийн бодит байдлыг бодитойгоор тогтоож чадаагүй, анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа  гэмт хэрэг гарсан  байдал буюу шүүгдэгч нарын үйлдэл тус бүрд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэнгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

2.Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн баримтуудаар 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр У.Б , М.Э , Н.Н , М.П нар Дорноговь аймгийн Сайншанд сумаас Сайхандулаан суманд очиж алт олборлож, мөнгө болгох зорилгоор явцгаасан ба тэд Сайхандулаан суманд очоод эхлээд Б.У гэрт очих зорилготой байсан боловч замдаа архи ууж согтуурцгаасан байсан, Б.У отрын гэрт буюу зөөврийн байшин байгаа газарт ирсэн боловч гэрийн эзэн эзгүй байх үед таарсан.

Иймээс шүүгдэгч У.Б  “...байшингийнхаа хажууд цоожилж орхисон Б.У Ланд-80 маркийн автомашины цонхоор шагайж,  алт хайгч, буу байгааг мэдсэн, бусад хүмүүстээ машинд эд зүйлс байгаа талаар хэлсний дараа автомашины хойд талын хаалганы цонхыг хагалж, машины хаалгыг онгойлгож машинаас 4 ш 1000-тай металл хайгч, 1 ш АК маркийн буу, магазиндаа 8ш сумтай нь авсан,  мөн зөөврийн байшингийн цонхыг онгойлгож цонхоор нь орон хувцасны шүүгээн дотроос 2 хайрцагтай багаж буюу импакт багаж 1ш, грандирь багаж 1ш зэргийг авсан” үйлдэл,

-шүүгдэгч М.Э “…шүүгдэгч У.Б ийн …машинд эд зүйл байна гэж хэлснийг, Б автомашинаас болон зөөврийн байшингаас эд зүйлүүдийг авч байгаа үйлдлийг машинаас бууж харж байсан боловч дараа нь хохирогч Б.У автомашины урд талын цонхыг хөлөөрөө өшиглөж хагалсан” үйлдэл,

-шүүгдэгч Н.Н “…шүүгдэгч У.Б ийн …машинд эд зүйл байна гэж хэлснийг мэдсэн, Б эд зүйлүүдийг авч байгааг мэдсэн боловч автомашинаас буугаагүй,  дотор байсан” үйлдэл,

-энэ хэрэгт сэжигтнээр шалгагдаж хэрэг нь хэрэгсэхгүй болгосон М.П  “…Б үйлдлийг мэдсэн” боловч автомашин дотор Н.Н ийн хамт байсан” үйлдэл тус тус гаргасан байна.

3.Шүүгдэгч нарын эдгээр үйлдлүүдэд прокурор Б.Ариунтөрөөс “…М.П холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, У.Б, М.Э, Н.Н нарыг бүлэглэж хохирогч Б.У автомашинаас эд зүйл хулгайлсан, шүүгдэгч У.Б ийг үргэлжилсэн үйлдлээр Б.У зөөврийн байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан, нийт 9,020,000 төгрөгийн хохирол учруулсан” гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

4.Анхан шатны шүүх “…шүүгдэгч У.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн,  шүүгдэгч М.Э , Н.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

5.Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Шинэбаяраас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “ … хулгайн гэмт хэрэгт шүүгдэгч М.Э , Н.Н нар оролцоогүй тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, … шүүгдэгч У.Б  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлөгдсөн … оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

6.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүх хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна гэж үзсэн.

Учир нь: Хэрэгт шүүгдэгч М.Э , Н.Н нар шүүгдэгч У.Б ийн хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тэдний  өөрсдийнх нь мэдүүлсэн “ …Б машинд алт хайгч, буу байна, авчих уу” гэж хэлснийг мэдсэн” гэж тус тус мэдүүлцгээснийг шүүгдэгч У.Б ийн зүгээс маргаагүй, өөр бусад нотлох баримтаар шүүгдэгч М.Э , Н.Н нар хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт байхгүй байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарыг бүлэглэж хохирогч Б.У Ланд 80 маркийн автомашинаас 4ш металл хайгч, 1ш АК маркийн буу, магазиндаа 8ш сумтай нь хулгайлсан гэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болсон байна.

            Хохирогч Б.У автомашинаас болон зөөврийн байшингаас эд зүйл хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч У.Б  ганцаараа үйлдсэн нь түүний “… машины цонхоор шагайж үзтэл 4ш 1000-тай хайгч, 1 АК буу байсан, тэгээд нөгөө хэддээ хэлж байгаад би машинд байсан цахиур /жоотуу/-аар баруун хойд талынх нь цонхыг цохиж хагалсан … машины хаалгыг онгойлгоод дотроос нь 4ш 1000-тай хайгч, 1 АК буу, буу нь өөрөө магазиндаа 8ш сумтай байхаар нь аваад машиндаа оруулж хийсэн. Машинд авсан зүйлээ оруулчихаад вагончик руу нь очоод цонхыг гараараа түлхсэн чинь онгойчихсон. Цонхыг нь онгойлгоод би өөрөө дотор нь ороод 2 хайрцагтай багаж авсан, яг дотор нь юу байсныг мэдэхгүй … тэр үед манай хэд машин дотроо ууцгааж л байсан … тэгээд явж байгаад шаварт суугаад, тэндээ хоносон” гэж сэжигтэн, яллагдагчаар болон шүүх хуралдаан /1хх 30-31, 80-81, шүүх хуралдааны тэмдэглэл/-д мэдүүлсэн нь шүүгдэгч М.Э /1хх 33-34,98-99/, Н.Н /1хх 36-37,88-89/ нарын хэрэгт сэжигтнээр, М.П /1хх39, 40-41/ нарын мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээ /1хх 52-57/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-13/,  хохирогч Б.У /1хх 18-19/, гэрч  Д.Тунгалаг /1хх 22-23/, Б.Батсүх /1хх26-27/ нарын мэдүүлгүүд зэргээр батлагдан тогтоогджээ.

            Эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээллүүд байна.

            7.Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэгт гэмт хэргийн ойлголт шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг заасан  боловч мөн зүйлийн 4 дэх хэсэгт “…гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн заасан.

Шүүгдэгч М.Э , Н.Н нарын үйлдлүүд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

            Учир нь:  Шүүгдэгч М.Э , Н.Н нарын хувьд шүүгдэгч У.Б  хохирогч Б.У автомашин болон зөөврийн байшингаас эд зүйл хулгайлах санааг гаргаж байгааг мэдсэн гэдгээ шүүгдэгч нар хүлээн зөвшөөрдөг боловч хулгайн үйлдэлд дэмжлэг үзүүлж эд зүйлүүдийг зөөж автомашинд оруулсан, үйлдлийг дэмжиж үг хэлээрээ үгсэн тохирсон гэх нөхцөл байдал хавтаст хэргээс тогтоогдоогүй буюу хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэнээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч У.Б ийн мэдүүлгээр тэдний үйлдэл тогтоогдсон, шүүгдэгч У.Б ийн үйлдлийг дэмжээгүй шүүгдэгч М.Э , Н.Н нарын идэвхгүй эс үйлдэхүй нь хэлбэрийн хувьд санаатай шинжтэй боловч гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх нөхцөл байдал гэж болно.

            Шүүгдэгч М.Э ын хохирогч Б.У автомашины шил хагалж 80,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайн гэмт хэрэгт хамааралгүй боловч эд хөрөнгө устгах, гэмтээх тухай Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар хохирлын хэмжээнд хүрэхгүй болон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлүүдээр хариуцлага хүлээлгэх боломжгүй болсон, энэ тухай хохирол төлөгдсөн байна.

            Шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тэд Сайншанд сумаас Сайхандулаан сум хүртэлх замын турш архи хэрэглэж, ихээр согтуурцгаасан байсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн.

            8.Эдгээр нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч М.Э , Н.Н нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхээр байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

            9.Шүүгдэгч У.Б ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол, … энэ гэмт хэргийг … хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч … үйлдсэн бол” гэсэн хулгайлах гэмт хэргийн шинжид шинжүүдэд нийцсэн.

                 Шүүгдэгч У.Б  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын нөхцөл байдлын улмаас хулгайн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг гэмт хэрэг гарсан даруй хохирогчид буцааж өгсөн учир хохирол төлөгдсөн, хохирогчоос хохирол нэхэмжлээгүй гэх зэрэг нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулсныг хөнгөрүүлж, уг хуульд заасан ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял оногдуулах нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирох буюу Шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх мөн үзсэн.

                 10.Иймд эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Шинэбаяраас гаргасан давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

                 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлд хамаарч байна.                                                                                                  

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4,  39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б овогт М.Э , Б овогт Н.Н  нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай” гэж,

2 дугаар заалтад  “..шүүгдэгч У.Б т 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч М.Э , Н.Н нарт холбогдох ялуудыг хүчингүй болгож” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,  шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Шинэбаярын гаргасан давж заалдсан гомдлыг хангасугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч У.Б ийн цагдан хоригдсон 60 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Э , Н.Н нарыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ

А.САЙНТӨГС