| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Давааням |
| Хэргийн индекс | 116/2025/0026/З |
| Дугаар | 116/ШШ2025/0035 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 116/ШШ2025/0035
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням би, Дорнод аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх ******* дүгнэлттэй, Дорнод аймгийн Гурванзагал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0711356 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх ******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дорнод аймгийн Гурванзагал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр холбогдогч ******* шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 шийтгэл оногдуулсугай”... гэснийг “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай”... гэж өөрчлөхийг эрх бүхий албан тушаалтанд даалгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Дорнод аймгийн Гурванзагал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед алдаа гаргасан нь миний буруу. Цаашид ийм алдааг дахин гаргахгүй байх боломжтой. Иймд дээрх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дорнод аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх ******* нь ...******* нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 1 тооны цагаан зээр агнасан зөрчил үйлдсэн болох нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Дорнод аймгийн Гурванзагал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* уг зөрчилд 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад ... холбогдогчийн гаргасан зөрчлийн шинж байдалд тохирохгүй, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчих зөрчилд оногдуулах шийтгэлийг заасан “Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” гэх огт хамааралгүй, зүйл, хэсгийг баримталснаас гадна шийтгэлийн төрөл, хэмжээг бичих хэсэгт хэдэн төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байгааг мөнгөн дүнгээр тодорхой тусгалгүй “1” гэсэн тоо бичсэн, 1 ширхэг зээрийн нөхөн төлбөр 1,994,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, цагаан зээрийн арьс, махыг хураан авч Гурванзагал сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн атлаа зөрчил үйлдэж олсон хөрөнгийг хураах албадлагын арга хэмжээ авч байгаа талаар шийтгэлийн хуудасны 5 дахь заалтад огт тусгалгүй орхигдуулсан байх тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахыг даалгах дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад Дорнод аймгийн Гурванзагал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0711356 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлсэн нь ...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг баримтлан, “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0711356 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах”-ыг хүссэн хяналтын ахлах прокурор ******* дүгнэлтийг, хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ В.ДАВААНЯМ