| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00182/И |
| Дугаар | 157/ШШ2025/00157 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 157/ШШ2025/00157
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “************” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.****************ад холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 10,954,364.91 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “************” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д овогтой **************** нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр ************тай R001578291 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000.00 /арван сая/төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн.
Зээлдэгчийн R001578291 дугаарт Зээлийн гэрээний хугацаа 2027 оны 04 дүгээр сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт:
Зээлийн үндсэн төлбөр 10,000,000.00 төгрөг, зээлийн хүү 943,161.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,203.26 төгрөг, нийт 10,954,364.91 төгрөг
R001578291 дугаартай зээлийн гэрээний үүрэгт: Нийт 10,954,364.91 /арван сая есөн зуун тавин дөрвөн мянга гурван зуун жаран дөрвөн төгрөг ерэн нэгэн мөнгө төгрөгийг Доржпалам овогтой ****************аас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч И овогт Д-ын **************** шүүхэд гаргасан тайлбартаа: “Д овогтой **************** миний бие нь ар гэрийн хүндэтгэн үзэх эрүүл мэндийн шалтгаанаар зээлээ хугацаанд нь төлж чадаагүй. ************наас нэхэмжилсэн 10,954,364.91 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “************” ХК нь хариуцагч Д.****************ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,954,364.91 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.**************** нь 10,954,364.91 төгрөгийг “************” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ-R001578291-2024/11/01 дугаартай дижитал зээлийн гэрээ, банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, хүү тооцооллын хүснэгт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.**************** нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,954,364.91 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 10,954,364.91 (арван сая есөн зуун тавин дөрвөн мянга гурван зуун жаран дөрвөн бүхэл зууны ерэн нэг) төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,220 төгрөгийн тавин хувь 95,110 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 95,110 төгрөгийг, хариуцагч Д.****************аас улсын тэмдэгтийн хураамж 95,110 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “************” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “************” ХК-ийн нэхэмжилсэн 10,954,364.91 (арван сая есөн зуун тавин дөрвөн мянга гурван зуун жаран дөрвөн бүхэл зууны ерэн нэг) төгрөгийг хариуцагч Д.**************** нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,220 төгрөгийн тавин хувь 95,110 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 95,110 төгрөгийг, хариуцагч Д.****************аас улсын тэмдэгтийн хураамж 95,110 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “************” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.**************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР