| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 319/2025/00399/И |
| Дугаар | 319/ШШ2025/00348 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 319/ШШ2025/00348
2025 05 26 319/ШШ2025/00348
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би
Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал *******, 7 давхар, 712 тоотод байрлах Омни ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав багийн Малчны хороолол, 5 дугаар гудамжид оршин суух, Лхамсүрэнгийн Хишигжаргалд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн төлбөр 655,708 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Омни ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “хариуцагч Л.Хишигжаргалаас 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №CUST-2022-80146 цахим зээлийн гэрээний үүрэгт нийт 655,708 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Л.Хишигжаргал нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Л.Хишигжаргал нь нэхэмжлэгч Омни ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Би зээлийн төлбөр 655,708 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйл байхгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Омни ******* ББСБ ХХК нь хариуцагч Л.Хишигжаргалд холбогдуулан зээлийн төлбөр 655,708 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Хишигжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 655,708 төгрөгийг нэхэмжлэгч Омни ******* ББСБ ХХК -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хариуцагч Л.Хишигжаргал нь Омни ******* ББСБ ХХК -тай №CUST-2022-80146 цахим зээлийн гэрээ байгуулж цахим зээлийг авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогдож байна. Зээлийн төлбөрийн үлдэгдэлийн талаар хариуцагч маргаагүй болно.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцдог хуулийн зохицуулалттай.
Нэхэмжлэгч Омни ******* ББСБ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,526 төгрөгийн тал нь болох 10,263 төгрөгийг төрийн сангаас, 10,263 төгрөгийг хариуцагч Л.Хишигжаргалаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Омни ******* ББСБ ХХК - д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Омни ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Хишигжаргалд холбогдох иргэний хэрэгт хариуцагч Л.Хишигжаргал нь нэхэмжлэлийн шаардлага нийт 655,708 (зургаан зуун тавин таван мянга долоон зуун найм) төгрөгийг нэхэмжлэгч Омни ******* ББСБ ХХК -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Омни ******* ББСБ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,526 төгрөгийн тал нь болох 10,263 төгрөгийг төрийн сангаас, 10,263 төгрөгийг хариуцагч Л.Хишигжаргалаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Омни ******* ББСБ ХХК - д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.РАУШАН