| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00139/И |
| Дугаар | 157/ШШ2025/00162 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 157/ШШ2025/00162
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “***************” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.**************д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт нийт 22,925,162.47 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “***************” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б-гийн ************** нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-09-23-нд 6000305846 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 23,000,000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000305846 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 101 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000305846 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027-03-10 нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага:
Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000305846 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 21,056,574.2 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,827,377.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 18,210.40 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 22,925,162.47 төгрөгийг зээлдэгч Батцэрэн **************гөөс гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б овогт Б-гийн ************** шүүхэд гаргасан тайлбартаа: “Б овогт Б-гийн ************** миний бие ***************наас дижитал зээл авсан болно. 2024 оны 12 сарын 18-ны шөнө бусдад зодуулж биеийн байдал муудаж нүдний ухархайн хугарал гэсэн оноштой байгаад эмнэлгээр явж эмчлүүлж цалингүй эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас 6 сар цалингүй чөлөө авч гарсан болно. 6 сараас эхлэн ажилдаа явах тул 6 сарын 20 гээд зээлнүүдээ 200,000-500,000 төгрөгийн хооронд нэмж шахаж хэвийн болгоно. ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “***************” ХК нь хариуцагч Б.**************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,925,162.47 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.**************д нь 22,925,162.47 төгрөгийг “***************” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн МD00052303 дугаартай хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн LD00052303 дугаартай хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2024 ооны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 6000305846 дугаартай цахим зээлийн гэрээ Б.**************гийн зээл, зээлийн хүүгийн тооцоолол, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 22,925,162.47 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 22,925,162.47 (хорин хоёр сая есөн зуун хорин таван мянга нэг зуун жаран хоёр бүхэл зууны дөчин долоо) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,575.81 төгрөгийн тавин хувь 136,287.9 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 136,287.9 төгрөгийг, хариуцагч Б.**************гөөс улсын тэмдэгтийн хураамж 136,287.9 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “***************” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “***************” ХК-ийн нэхэмжилсэн 22,925,162.47 (хорин хоёр сая есөн зуун хорин таван мянга нэг зуун жаран хоёр бүхэл зууны дөчин долоо) төгрөгийг хариуцагч Б.************** нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,575.81 төгрөгийн тавин хувь 136,287.9 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 136,287.9 төгрөгийг, хариуцагч Б.**************гөөс улсын тэмдэгтийн хураамж 136,287.9 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “***************” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР