| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2025/00412/И |
| Дугаар | 319/ШШ2025/00433 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 319/ШШ2025/00433
2025 06 20 39/ШШ2025/00
Монгол улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багийн гудамжны ******* тоотод оршигн суух, ******* овгийн *******ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овгийн д холбогдох эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Бат-Отгон, хариуцагч Д.Төртүвшин нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ нь:
. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Г.Бат-Отгон нь хариуцагч Д.Төртүвшинд холбогдуулан “Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн” гэх үндэслэлээр автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ ,, төгрөг, автомашин үнэлсэн хөлс , төгрөг, автомашины үнэлгээ хийхээр зорчсон шатахууны зардал , төгрөг, автомашины ачилтын хөлс , төгрөг, гар утасны үнэлгээ ,, төгрөг, гар утас үнэлсэн зардал , төгрөг, эмчилгээний зардал , төгрөг, нийт 0,63, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.Төртүвшин нь нэхэмжлэлээс автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ ,, төгрөг гаргуулах тухай хэсгийг хүлээн зөвшөөрч, “Хэргийн газрын үзлэгээр автомашинд гар утас байсан нь тогтоогдоогүй, ослын улмаас адилхан хохирсон” гэх үндэслэлээр үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497. дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 499 дүгээр зүйлийн 499. дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтад дурдсан тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг гаргуулахаа шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын эд хөрөнгөд халдсан гэм буруутай үйлдэл/эс үйлдэхүй/, учирсан хохирол, тэдгээрийн шалтгаант холбоогоор тодорхойлогдох юм.
3. ******* аймгийн цагдаагийн газрын хэсгийн мөрдөгч /цаашид эрх бүхий албан тушаалтан гэх/-ийн 2025 оны 03 дугаар сарын -ний өдрийн тогтоолоор “******* ******* сумын багт 4-43 ХОА тээврийн хэрэгсэл нь 637 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн” үйл баримтад 2262 дугаартай зөрчлийн хэрэг нээжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнгээр хариуцагч Д.Төртүвшин нь 2025 оны 03 дугаар сарын 0-ний өдөр ******* аймгийн ******* сумын багт 43 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Г.Бат-Отгоны жолоодон явсан 637 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан нь тогтоогджээ.
Улмаар эрх бүхий албан тушаалтны 2025 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 09447 дугаар шийтгэлийн хуудсаар хариуцагч Д.Төртүвшинг Зөрчлийн тухай хуулийн 4.7 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Уг шийтгэлийн хуудсыг хариуцагч Д.Төртүвшин нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 6-ны өдөр 00, төгрөгийг төрийн сангийн татварын бус орлогын дансанд шилжүүлж, торгох шийтгэлийг биелүүлснээр эрх бүхий албан тушаалтны шийтгэвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Иймд хариуцагч Д.Төртүвшин нь зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Г.Бат-Отгонд учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Уг гэм хорын хохирлыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.
4. Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50. дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэжээ.
Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах, мөнгөөр учирсан хохирлыг нөхөн төлөх зэрэг аргаар арилгана. Эд хөрөнгөд учирсан хохирлын мөнгөн дүн нь гэм хор учруулахаас өмнө байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн мөнгөн дүнгээр тодорхойлогдоно.
Хариуцагч Д.Төртүвшингийн гаргасан зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Г.Бат-Отгоны өмчлөлийн 637 УЕМ улсын дугаартай Toyota Prius-4 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнийн дүнг “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 2-ны өдрийн 723 дугаар “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-гаар ,, төгрөг/шууд зардал 7,5, төгрөг, шууд бус зардал *******5, төгрөг/-өөр тогтоожээ.
Энэхүү үндэслэлээр хариуцагч Д.Төртүвшингээс тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирол ,, төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бат-Отгонд олгох эрх зүйн үндэслэлтэй.
Эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирол ,, төгрөгийг хариуцагч Д.Төртүвшин нь нэхэмжлэгч Г.Бат-Отгонд төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.
5. “Хаан банк” ХХК дахь нэхэмжлэгч Г.Бат-Отгоны эхнэр Э.Батцэцэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгад “огноо: 2025.03.7, гүйлгээний утга: 637 УЕМ зарлагын дүн: , төгрөг” гэжээ.
Нэхэмжлэгч Г.Бат-Отгоны өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг 2025 оны 03 дугаар сарын -ны өдөр дуусгасан гэж “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 2-ны өдрийн 723 дугаар “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-д дурджээ.
Шүүх хуралдаанаар нотлох баримт шинжлэн судлахад “Ник” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн , төгрөгийн үнэтэй шатахууны е-баримтыг нэхэмжлэгч Г.Бат-Отгон нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоолгох зорилгоор үнэлгээчинг тээвэрлэсэн зардал хэмээн тайлбарласныг хариуцагч Д.Төртүвшин няцаагаагүй болно.
Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий “Ашид билгүүн” ХХК-ийн 637 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын хэмжээг үнэлсэн хөлс , төгрөг, эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх зорилгоор үнэлгээчин тээвэрлэсэн шатахууны зардал , төгрөгийг тус тус нэхэмжлэгч Г.Бат-Отгон төлжээ.
Зам тээврийн осолд өртсөн 637 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* аймгийн ******* сумаас ******* аймгийн ******* сумруу тээвэрлүүлэхдээ , төгрөгийн зардал гаргасан байдлыг шууд гэрчилсэн баримт хэрэгт авагдаагүй боловч нэхэмжлэгч нь уг автомашиныг ******* сумаас ******* сумруу ачуулсан үйл баримтыг хариуцагч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч, үгүйсгээгүй.
Энэ тохиолдолд хариуцагчийн буруутай зам тээврийн осолд өртсөн тээврийн хэрэгслийг сумаас сум хооронд ачуулахад , төгрөгийн зардал гаргасан гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн тайлбар бодитой гэж дүгнэв.
6. Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 03 дугаар сарын 3-ны өдрийн тогтоолоор зам тээврийн осолд нэхэмжлэгч Г.Бат-Отгоны Iphone 3 promax загварын гар утсанд шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах шаардлагатай үндэслэлээр шинжээч томилжээ.
“ үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 5-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Iphone 3 promax загварын гар утасны үнэлгээг ,, төгрөгөөр тогтоожээ.
Уг шинжээчийн дүгнэлт эрх бүхий албан тушаалтан 2025 оны 03 дугаар сарын 7-ны өдөр зөрчлийн хэргийн холбогдогч, энэхүү иргэний хэргийн хариуцагч Д.Төртүвшинд танилцуулахад санал, хүсэлт гаргаагүй байна.
“ үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 5-ны өдрийн бэлэн мөнгөн орлогын баримтад “Гүйлгээний утга: Iphone 3 promax, мөнгөн дүн: , төгрөг, мөнгө тушаагч Э.Батцэцэг” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхэд хариуцагч Г.Бат-Отгоны буруутай зам тээврийн ослын улмаас эвдэрсэн нэхэмжлэгч Г.Бат-Отгоны Iphone 3 promax загварын гар утас ,, төгрөгөөр үнэлэгдсэн, уг үнэлгээг гаргуулахад үнэлгээчинд , төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.
7. “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заажээ.
Иймд гэм хор учруулагчийн хувийн байдал, зам тээврийн улмаас өөрт нь эд хөрөнгийн хохирол учирсан гэх байдал нь гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Энэхүү үндэслэлээр “зам тээврийн улмаас өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан, нэхэмжлэгчтэй адилхан л хохирсон” гэх агуулга бүхий хариуцагчийн татгалзлыг шүүх хүлээн авах боломжгүй.
Зөрчлийн хэрэгт авагдсан зам тээврийн ослын тэмдэглэлээс үзэхэд эрх бүхий албан тушаалтан зам тээврийн осол гарсан нөхцөл байдлыг тогтоож, уг байдлыг гэрэл зургийн үзүүлэлтээр давхар баталгаажуулжээ.
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд зам тээврийн ослын улмаас эвдэрсэн гар утасны талаар тусгагдаагүй нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй.
. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн .2 дахь хэсэгт “эд мөрийн баримтыг хадгалах, шилжүүлэх, устгахад гарах зардал”, .3 дахь хэсэгт “тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал”, .4 дэх хэсэгт “хохирол, хор уршгийн үнэлгээ, шинжилгээ хийлгэхтэй холбоотой зардал” нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарна гэжээ.
“Зөрчлийн хэргийн материал”-аас үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үр дүнгээр зардлыг холбогдогчоос гаргуулж, хохирогчид олгох эсэхийг шийдвэрлээгүй байна.
Зам тээврийн осолд өртсөн тээврийн хэрэгсэл болон гар утасны үнэлгээ, уг үнэлгээг тогтоолгох үнэлгээний хөлс, үнэлгээчин тээвэрлэсэн шатахууны зардал, тээврийг хэрэгслийг сум хооронд тээвэрлэсэн зардал зэрэг нь гэм хор учруулсан үйлдэлтэй шалтгаантай холбоотой байна.
Иймд автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ ,, төгрөг, автомашин үнэлсэн хөлс , төгрөг, автомашины үнэлгээ хийхээр зорчсон шатахууны зардал , төгрөг, автомашины ачилтын хөлс , төгрөг, гар утасны үнэлгээ ,, төгрөг, гар утас үнэлсэн зардал , төгрөг, нийт 0,03, төгрөгийг хариуцагч Д.Төртүвшингээс гаргуулан нэхэмжлэгч Г.Бат-Отгонд олгох эрх зүйн үндэслэлтэй.
Шүүхээс зохигч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотолж буй байдалд эрх зүйн дүгнэлт хийж, энэхүү шийдвэрийг гаргасан болно.
9. Харин нэхэмжлэгч Г.Бат-Отгоны нэхэмжлэлээс үлдэх эхнэр Э.Батцэцэгийн эмчилгээний гэх , төгрөгийг хариуцагч Д.Төртүвшингээс гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.
Хуулийн дээрх заалтын дагуу 637 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нэхэмжлэгч Г.Бат-Отгоны эхнэр Э.Батцэцэгт эмчилгээний зардал гаргах шаардлага үүссэн байдлыг шүүх үгүйсгэхгүй.
Гэвч Э.Батцэцэгийн эмчилгээний гэх зардлыг хариуцагч Д.Төртүвшингийн гаргасан зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Г.Бат-Отгонд зайлшгүй шаардлагаар учирсан хохирол гэж үзэх үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Харин нэхэмжлэгчийн эхнэр нь зам тээврийн ослын улмаас эмчилгээний зардал гаргасан гэж үзвэл учирсан гэх хохирлоо хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй.
0. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, дугаар зүйлийн . дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч Г.Бат-Отгоны хариуцагч Д.Төртүвшинд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа ,75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Төртүвшингээс улсын тэмдэгтийн хураамжид 7,79 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бат-Отгонд олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759., 759.2, 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 499 дүгээр зүйлийн 499., 50 дугаар зүйлийн 50. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.Төртүвшингээс автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ ,, төгрөг, автомашин үнэлсэн хөлс , төгрөг, автомашины үнэлгээ хийхээр зорчсон шатахууны зардал , төгрөг, автомашины ачилтын хөлс , төгрөг, гар утасны үнэлгээ ,, төгрөг, гар утас үнэлсэн зардал , төгрөг, нийт 0,03, төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бат-Отгонд олгож, нэхэмжлэлээс үлдэх эмчилгээний зардал , төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, дугаар зүйлийн . дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бат-Отгоны хариуцагч Д.Төртүвшинд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа ,75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Төртүвшингээс улсын тэмдэгтийн хураамжид 7,79 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бат-Отгонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75. дэх хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ