| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00189/И |
| Дугаар | 157/ШШ2025/00163 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 157/ШШ2025/00163
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “**************” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.****************т холбогдох “5,454,471.09 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**************” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ц.**************** нь манай компанитай 2024 оны 1 сарын 26-ны өдөр L100006209 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн.19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 7815136815 зээлийн дансны дугаартай, 226,000.00 /хоёр зуун хорин зургаан мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ********** банкны тоот дансанд;
2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 7813176570 зээлийн дансны дугаартай, 321,000.00 /гурван зуун хорин нэгэн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *************** банкны тоот дансанд;
2024 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 7100388956 зээлийн дансны дугаартай, 1,350,000.00 /нэг сая гурван зуун тавин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ************* банкны тоот дансанд;
2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 7100385939 зээлийн дансны дугаартай, 2,405,000.00 /хоёр сая дөрвөн зуун таван мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ************* банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 5 сарын 19-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2024 оны 4 дүгээр сарын 22-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 180,799.40 /нэг зуун наян мянга долоон зуун ерөн есөн төгрөг дөчин мөнгө /
- Шимтгэл: 3,600.00 /гурван мянга зургаан зуун төгрөг/
- Үндсэн хүү: 88,537.21 /наян найман мянга таван зуун гучин долоон төгрөг хорин нэгэн мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 16,102.54 /арван зургаан мянга нэг зуун хоёр төгрөг тавин дөрвөн мөнгө /
- Нийт: 289,039.15 /хоёр зуун наян есөн мянга гучин есөн төгрөг арван таван мөнгө/
2. 2024 оны 2 дугаар сарын 15-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 192,598.62 /нэг зуун ерөн хоёр мянга таван зуун ерөн найман төгрөг жаран хоёр мөнгө /
- Шимтгэл: 3,800.00 /гурван мянга найман зуун төгрөг/
- Үндсэн хүү: 95,170.09 /ерөн таван мянга нэг зуун далан төгрөг есөн мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 17,324.38 /арван долоон мянга гурван зуун хорин дөрвөн төгрөг гучин найман мөнгө /
- Нийт: 308,893.09 /гурван зуун найман мянга найман зуун ерөн гурван төгрөг есөн мөнгө /
3. 2024 оны 2 дугаар сарын 1-ний зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 1,228,365.83 /нэг сая хоёр зуун хорин найман мянга гурван зуун жаран таван төгрөг наян гурван мөнгө /
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 485,584.79 /дөрвөн зуун наян таван мянга таван зуун наян дөрвөн төгрөг далан есөн мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 25,507.10 /хорин таван мянга таван зуун долоон төгрөг арван мөнгө /
- Нийт: 1,739,457.72 /нэг сая долоон зуун гучин есөн мянга дөрвөн зуун тавин долоон төгрөг далан хоёр мөнгө /
4. 2024 оны 1 дүгээр сарын 29-ний зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 2,195,934.47 /хоёр сая нэг зуун ерөн таван мянга есөн зуун гучин дөрвөн төгрөг дөчин долоон мөнгө /
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 868,073.95 /найман зуун жаран найман мянга далан гурван төгрөг ерөн таван мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 45,572.71 /дөчин таван мянга таван зуун далан хоёр төгрөг далан нэгэн мөнгө /
- Нийт: 3,109,581.13 /гурван сая нэг зуун есөн мянга таван зуун наян нэгэн төгрөг арван гурван мөнгө /
Иймд зээлдэгч Ц.****************-с үндсэн зээлийн төлбөрт 3,797,698.32 /гурван сая долоон зуун ерөн долоон мянга зургаан зуун ерөн найман төгрөг гучин хоёр мөнгө / төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,537,366.04 /нэг сая таван зуун гучин долоон мянга гурван зуун жаран зургаан төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,506.73 /нэг зуун дөрвөн мянга таван зуун зургаан төгрөг далан гурван мөнгө/ төгрөг, шимтгэл 7,400.00 /долоон мянга дөрвөн зуун төгрөг/ төгрөг, нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 5,454,471.09 /таван сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б овогт Ц-ын **************** шүүхэд гаргасан тайлбартаа: “**************-аас нэхэмжилсэн 5,454,471.09 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулна. Маргах зүйлгүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**************” ХХК нь хариуцагч Ц.****************т холбогдуулан 5,454,471.09 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Ц.**************** нь 5,454,471.09 төгрөгийг “**************” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн L100006209 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн дансны хуулгууд, төлбөрийн баримт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5,454,471.09 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5,454,471.09 (таван сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун далан нэгэн бүхэл зууны ес) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,222 төгрөгийн тавин хувь 51,111 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 51,111 төгрөгийг, хариуцагч Ц.****************аас улсын тэмдэгтийн хураамж 51,111 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “**************” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “**************” ХХК-ийн нэхэмжилсэн 5,454,471.09 (таван сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун далан нэгэн бүхэл зууны ес) төгрөгийг хариуцагч Ц.**************** нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,222 төгрөгийн тавин хувь 51,111 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 51,111 төгрөгийг, хариуцагч Ц.****************аас улсын тэмдэгтийн хураамж 51,111 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “**************” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.**************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР