| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00181/И |
| Дугаар | 157/ШШ2025/00170 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 157/ШШ2025/00170
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “*******************” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.*************д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 8,997,869.23 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******************” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Н.************* нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-63455 дугаартай зээл 76 хоног, 91017-3443 дугаартай зээл 334 хоног, 93001-113656 дугаартай зээл 329 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал:
93001-63455 дугаартай зээлэнд
• Үндсэн зээлийн үлдэгдэл: 824,457.59 төгрөг
• Зээлийн хүү: 108,233.43 төгрөг
• Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 2,665.75 төгрөг, нийт 935,356.77 төгрөг, 91017-3443 дугаартай зээлэнд
• Үндсэн зээлийн үлдэгдэл: 4,368,758.57 төгрөг
• Зээлийн хүү: 1,650,986.34 төгрөг
• Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 72,055.22 төгрөг, нийт 6,091,800.13 төгрөг, 93001-113656 дугаартай зээлэнд
• Үндсэн зээлийн үлдэгдэл: 1,316,436.42 төгрөг
• Зээлийн хүү: 574,894.76 төгрөг
• Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 38,381.15 төгрөг, нийт 1,929,712.33 төгрөг,
"*******************" ХХК-ийн зүгээс зээлдэгч Н.*************д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Н.************* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан 254728 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-63455 дугаар 91017-3443 дугаар 93001-113656 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 6,509,652.58 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,334,114.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 113,102.12 төгрөг, нотариатын зардалд 41,000.00 төгрөг, бүгд 8,997,869.23 (найман сая есөн зуун ерэн долоон мянга найман зуун жаран ес зууны хорин гурав) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Н.*************гаас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Ө овогт Н-ын ************* шүүхэд гаргасан тайлбартаа: “*******************-аас авсан 3-н удаагийн зээлийг тодорхой эрхэлсэн ажилгүй, санхүүгийн чадваргүй байсан учир хугацаанд нь төлж чадаагүй хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн тул ***************-аас нэхэмжилсэн зээл, болон хүүгийн төлбөр болох 8,997,869,23 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Би "Бор-Өндөр" УБҮ-т ажилд орж 2025.05.02-ноос цахилгаанчнаар жинхлэн томилогдсон. Тогтмол цалингийн орлоготой болсон, манай байгууллагын цалин cap бүрийн 10 нд буух тул дараахи байдлаар зээлийг төлж барагдуулна. Үүнд:
2025.06.10-нд 1,400,000 төгрөг,
2025.07.01-нд 1,500,000төгрөг,
2025.08.10-нд 1,000,000 төгрөг,
2025.09.10-нд 1,500,000 төгрөг,
2025.09.20-нд 300,000 төгрөг,
2025.10.10-нд 1,800,000 төгрөг,
2025.11.10-нд 1,497,870 төгрөг
Нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулах талаар *******************-ын зээл төлүүлэлтийн менежер Гантөртэй /утас 95001039/ ярилцаж тохиролцсон болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******************” ХХК нь хариуцагч Н.*************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,997,869.23 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Н.************* нь 8,997,869.23 төгрөгийг “*******************” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн МА-254728 үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 93001-63455 дугаартай, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 93001-113656, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 91017-3443 дугаартай цахим зээлийн гэрээнүүд, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн барьцааны гэрээ, Н.*************гийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, зээл төлөх мэдэгдлүүд, 3859022, 569532634, 710389922 гүйлгээний дугаартай мөнгө шилжүүлгийн мэдээлэл, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 8,997,869.23 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 8,997,869.23 (найман сая есөн зуун ерэн долоон мянга найман зуун жаран есөн бүхэл зууны хорин гурав) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,916 төгрөгөөс тавин хувь 79,458 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 79,458 төгрөгийг, хариуцагч Н.*************гаас улсын тэмдэгтийн хураамж 79,458 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******************” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*******************” ХХК-ийн нэхэмжилсэн 8,997,869.23 (найман сая есөн зуун ерэн долоон мянга найман зуун жаран есөн бүхэл зууны хорин гурав) төгрөгийг хариуцагч Н.************* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,916 төгрөгөөс тавин хувь 79,458 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 79,458 төгрөгийг, хариуцагч Н.*************гаас улсын тэмдэгтийн хураамж 79,458 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******************” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Н.************* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР