Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 312/ШШ2025/00563

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, *******, 9/*******, ******* давхарт байрлах, “******* ******* ******* ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, сум, баг, 4******* гудамж ******* тоот хаягт оршин суух, овогт /РД: ЖА*******9033*******70, утас: *********************363*******6/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 2,605,026.******* төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ******* ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г. нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр БЗГ22-0960 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр *******,699,900 төгрөгийн зээлийг сарын 3,3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд А53 загварын гар утас барьцаалсан. 2022 оны 06 дугаар сарын *******5-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл *******,699,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар “... хавсралт *******-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно...” гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 3,323,*******29.******* төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнгээс 727,400 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 2,595,729.******* төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 2,605,026.******* төгрөгийг Г.эс гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн хаягт хариуцагч оршин суудаггүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.4.3 дахь заалтад “...Энэ хуулийн 75.4.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ... гэж заасны дагуу нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн цахим хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас илгээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г. шүүхэд гаргасан тайлбартаа: Ганбаатар овогтой миний бие нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие уг зээл, зээлийн хүүг 6 сард хуваан төлөх саналтай байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ******* ” ХХК нь хариуцагч Г.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,605,026.******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 2,605,026.******* төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын дотор төлж барагдуулахаар тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “******* ******* ******* ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,700 төгрөгийн 50 хувь болох 2*******,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 2*******,350 төгрөгийг, хариуцагч Г.эс 2*******,350 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 75******* дугаар зүйл, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. Нэхэмжлэгч “******* ******* ******* ” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 2,605,026.******* төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г. хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгч “******* ******* ******* ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,700 төгрөгөөс 2*******,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 2*******,350 төгрөгийг, хариуцагч Г.эс 2*******,350 төгрөгийг тус тус гаргуулж “******* ******* ******* ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.ЖАРГАЛТУЯА