Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 157/ШШ2025/00171

 

  

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “**********” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.***********ад холбогдох “зээлийн гэрээний үүрэгт нийт 31,600,623.96 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад    

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч “**********” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М-ын *********** нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-11-06-нд 6000357708 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж төгрөгийн зээлийг сарын 1.5%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000357708 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 160 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000357708 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027-04-12-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000357708 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 29,160,000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,372,213.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 45,410.17 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 31,600,623.96 төгрөгийг зээлдэгч Мягмарын ***********аас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б  овогт М-ын *********** шүүхэд гаргасан тайлбартаа: “М.*********** миний бие нь **********наас нэхэмжилсэн 31,600,623.96 төгрөгийг сар бүр 1,200,000 төгрөгөөр төлж барагдуулна. Маргах зүйлгүй. ” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “**********” ХК нь хариуцагч М.*********ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,600,623.96 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч М.*********** нь 31,600,623.96 төгрөгийг “**********” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн МD00053285 дугаартай хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ, 2024 ооны 06 дугаар сарын 11-ний өдрийн LD00053285 дугаартай хэрэглээний зээлийн эрхийн гэрээ,  2024 ооны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 6000357708 дугаартай цахим зээлийн гэрээ М.***********ын зээл, зээлийн хүүгийн тооцоолол, төлбөрийн баримт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 31,600,623.96 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 31,600,623.96 (гучин нэгэн сая зургаан зуун мянга зургаан зуун хорин гурван бүхэл зууны ерэн зургаа) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,953.12 төгрөгийн тавин хувь 157,976.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 157,976.5 төгрөгийг, хариуцагч М.***********аас улсын тэмдэгтийн хураамж 157,976.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “**********” ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “**********” ХК-ийн нэхэмжилсэн 31,600,623.96 (гучин нэгэн сая зургаан зуун мянга зургаан зуун хорин гурван бүхэл зууны ерэн зургаа)төгрөгийг хариуцагч М.*********** нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,953.12 төгрөгийн тавин хувь 157,976.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 157,976.5 төгрөгийг, хариуцагч М.***********аас улсын тэмдэгтийн хураамж 157,976.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “**********” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.*********** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР