| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/00433/И |
| Дугаар | 312/ШШ2025/00564 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 312/ШШ2025/00564
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, ******* сум, ******* баг, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* *******,*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, сум, баг, дэнж тоот хаягт оршин суух, овогт ,-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “цалин хөлс болох 1,276,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 05 дугаар сард аймгийн сумын нутагт байрлах гэдэг газарт уул уурхайн хайгуулын ажил хийгдэж байсан. Уг хайгуулын өрөмдлөгийн төхөөрөмжийн ус зөөдөг том оврын норд бенз маркийн улсын дугаартай автомашинаар ус тээвэрлэж хүргэдэг байсан. Энэ үеэр уг тээврийн хэрэгсэл нь ээлжийн жолоочгүй болж уул уурхай хайгуулын үйл ажиллагааг доголдоход хүрсэн. Энэ тээврийн хэрэгсэл нь тасралтгүй 24 цагаар ажилладаг байсан. Уул уурхайн өндөр бүсэд тээврийн хэрэгслийг аюулгүй жолоодох “Е” ангиллын мэргэжлийн чадвартай жолооч хэрэгтэй болсон тул утсаар захирал ажлын санал тавьж гуйсан. Миний бие ******* ******* нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сарын 2 сая төгрөгийн цалин авахаар утсаар харилцан тохиролцож, ажиллаж эхэлсэн. Ингэж ажиллах байх хугацаанд 2023 оны 05 дугаар сарын 25-нд хайгуулын компани нь дэргэдээ гүний худаг гаргуулсан. Тус хайгуулын компанид ус зөөвөрлөдөг том оврын тээврийн хэрэгслээр ус тээвэрлэх шаардлагагүй болсон. Уг тээврийн хэрэгсэл Орхон аймаг руу буцсан. Уг машины хол замд нь явахад нь тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангахад сэтгэл гарган тусалж өгсөн. 2023 оны 05 дугаар сарын 10-25-ны хооронд тус компанид 15 хоног ажилласан. Өөрийн гүйцэтгэсэн ажлыг хөлсөө авахаар захирал руу утсаар ярихад өгнөө ахаа удахгүй гэж хэлсэн хоёр, гурав удаа хэлээд сүүлдээ утас нь холбогдохгүй алга болсон. Иймд миний нэхэмжпэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д. уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Жолооч Я.*******ын нэхэмжилж байгаа 1,276,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч Д.ид холбогдуулан цалин хөлс болох 1,276,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 1,276,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2 сарын дотор төлж барагдуулахаар тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Я.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,174 төгрөгийн 50 хувь болох 17,587 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 17,587 төгрөгийг, хариуцагч Д.оос 17,587 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Я.*******ын “цалин хөлс болох 1,276,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д. хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,174 төгрөгөөс 17,587 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 17,587 төгрөгийг, хариуцагч Д.оос 17,587 төгрөгийг тус тус гаргуулж Я.*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА