Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 157/ШШ2025/00177

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хишигт овогт *************ын ***************гийн “цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох” тухай хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энх-Амгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Хүсэлт гаргагч Л.*************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.*************** нь цэрэгт явахдаа өөрийн төрсөн эцэг ************овогтой *************аар овоглож цэргийн батлах олгосон учраас өөрийн овоглосон ************** овогтой *************аас зөрсөн учраас энэ алдааг  залруулж тогтоол гаргаж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*************** нь өвөө, аав, ээжтэйгээ хамт нэг гэрт амьдардаг байсан. Тухайн үед сургуульд сурахад аав нь ************* гээд өөрийнхөө овгоор төрсний гэрчилгээ авсан. Тухайн төрсний гэрчилгээ бүртгэлд бүртгэгдээгүй. Тэгээд тусдаа гарахдаа гэртээ өвөөтэйгөө байнга хамт амьдарч байсан. Бусад бичиг баримт нь өвөөгөөрөө овоглож явдаг. *************** нь тэтгэвэрт орсон. Тэгээд цэргийн 3 жил нь ажилласан жилд нь ороогүй байгаа учраас нэмж оруулах гээд байгаа юм. ************* нь ***************гийн төрсөн эцэг, ************* нь өвөө нь байгаа юм. *************** нь Хэнтий аймгийн Баянмөнх сумаас цэрэгт татагдаж байсан” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч нь *************ын *************** нэрээр 1977 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нээж олгосон цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргаж, энэхүү хүсэлтийнхээ зорилгыг “цэрэгт алба хаасан 3 жилээ ажилласан жилдээ нэмж, өндөр насны тэтгэврээ нэмж тогтоолгох” гэж тайлбарлав.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагчийн цэргийн батлах дахь овог зөрүүтэйн улмаас цэрэгт алба хаасан 3 жилээ ажилласан жилдээ нэмж тооцуулах боломжгүй болсон ба энэхүү үйл явдлыг шүүхээс өөр журмаар тогтоох боломжгүй болсон байна.

 

Хүсэлт гаргагч Л.*************** нь 1977 оны 5 дугаар сарын 23-ны өдөр *************ын *************** нэрээр Хэнтий аймгийн АДХГ захиргааны цэргийн хэлтсээс нээж олгосон 053127 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

-Гэрч А-гийн Г-ийн гэрчээр өгсөн “Сургуульд байхдаа *************** нь *************аар овоглодог байсан. ************* нь ***************гийн төрсөн эцэг. Одоо яагаад ************* гэдэг овогтой болсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг

 

-Гэрч Л-ийн Н-ын гэрчээр өгсөн “Сургуульд байхдаа *************** нь *************аар овоглодог байсан. ************* нь ***************гийн төрсөн эцэг. ************* нь ***************гийн өвөө нь юм ” гэх мэдүүлэг

 

- Л.***************гийн төрсний бүртгэлийн лавлагаанд:

Овог. Эцэг/эх/-ийн нэр хэсэгт **************

Нэр хэсэгт *************

Овог. Эхийн Эцэг/эх/-ийн нэр *************

Нэр хэсэгт Доржнамжил

1959/05/02-нд эмнэлэгт *************ын ***************-г 1959/06/21-нд Хэнтий аймгийн Баянмөнх сумын 13-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов. гэжээ

 

-Хүсэлт гаргагчийн төрсний гэрчилгээний хуулбарт:

Төрүүлсэн эцгийн овог Дашзэвэг, нэр *************, Төрүүлсэн эхийн овог ************* нэр Доржнамжим гэж тэмдэглэжээ.

 

Дээрх нотлох баримтуудыг үнэлэвэл. Хүсэлтийн гаргагч Л.*************** нь эцэг *************аар овоглох үедээ цэргийн батлахаа нээлгэж, хожим өвөө болох *************аар овоглосон болох нь дээрх гэрчүүдийн мэдүүлэг, төрсний гэрчилгээгээр зэргээр тогтоогдож байна.

 

Иймд хүсэлт гаргагчийг 1977 оны 05 дугаар сарын 23-ны өдөр *************ын *************** нэрээр Хэнтий аймгийн АДХГ захиргаан хэлтсээс нээж олгосон цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

         

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Л.***************гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1977 оны 05 дугаар сарын 23-ны өдөр *************ын *************** нэрээр Хэнтий аймгийн АДХГ захиргаан хэлтсээс нээж олгосон цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч Хишигт овогт *************ын *************** мөн болохыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Л.***************гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                                  Р.БАТБАЯР