| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00170/И |
| Дугаар | 157/ШШ2025/00185 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 157/ШШ2025/00185
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “*****************” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц*****************т холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 4,217,549.49 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*****************” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ц***************** нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-78060 дугаартай зээл 299 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал:
93001-78060 дугаартай зээлэнд
• Үндсэн зээлийн үлдэгдэл: 3,041,326.84 төгрөг
• Зээлийн хүү: 1,087,900.60 төгрөг
• Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 69,322.05 төгрөг, нийт 4,198,549.49 төгрөг,
"*****************" ХХК-ийн зүгээс зээлдэгч Ц***************** зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Ц***************** нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан 441569 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-78060 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,041,326.84 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,087,900.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 69,322.05 төгрөг, нотариатын зардалд 19,000.00 төгрөг, бүгд 4,217,549.49 (дөрвөн сая хоёр зуун арван долоон мянга таван зуун дөчин ес зууны дөчин ес) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Ц*****************аас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Ц овогт Ц-гийн *************** шүүхэд гаргасан тайлбартаа: “Цэнддоо овогтой *************** миний бие ****************-аас нэхэмжилсэн 4,217,549.49 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*****************” ХХК нь хариуцагч Ц*****************т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,217,549.49 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Ц***************** нь 4,217,549.49 төгрөгийг “*****************” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн МА-441569 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 105583 дугаартай зээлийн гэрээ, Ц*****************ын зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,217,549.49 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,217,549.49 (дөрвөн сая хоёр зуун арван долоон мянга таван зуун дөчин есөн бүхэл зууны дөчин ес) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,431 төгрөгөөс тавин хувь 41,215.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 41,215.5 төгрөгийг, хариуцагч Ц*****************аас улсын тэмдэгтийн хураамж 41,215.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*****************” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*****************” ХХК-ийн нэхэмжилсэн 4,217,549.49 (дөрвөн сая хоёр зуун арван долоон мянга таван зуун дөчин есөн бүхэл зууны дөчин ес) төгрөгийг хариуцагч Ц***************** нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,431 төгрөгөөс тавин хувь 41,215.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 41,215.5 төгрөгийг, хариуцагч Ц*****************аас улсын тэмдэгтийн хураамж 41,215.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*****************” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ц***************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР