Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 157/ШШ2025/00186

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******************” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.****************д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 10,250,003.46 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******************” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Э.**************** нь 2025 оны 05 дугаар сарын 16 -ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 91017-2723 дугаартай зээл 376 хоног,    93001-83372 дугаартай зээл 378 хоног, 93001-83436 дугаартай зээл 0 хоног,  93001-83555 дугаартай зээл 76 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал:

91017-2723 дугаартай зээлэнд

Үндсэн зээлийн үлдэгдэл: 3,057,290.87 төгрөг

Зээлийн хүү: 1,258,418.97 төгрөг

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 62,638.00 төгрөг, нийт 4,378,347.84 төгрөг, 93001-83372 дугаартай зээлэнд

Үндсэн зээлийн үлдэгдэл: 3,622,996.21 төгрөг

Зээлийн хүү: 1,639,895.45 төгрөг

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 74,745.27 төгрөг, нийт 5,337,636.93 төгрөг,

93001-83436 дугаартай зээлэнд

Үндсэн зээлийн үлдэгдэл: 293,249.55 төгрөг

Зээлийн хүү: 1,995.72 төгрөг

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 0.00 төгрөг, нийт 295,245.27 төгрөг,

93001-83555 дугаартай зээлэнд

Үндсэн зээлийн үлдэгдэл: 171,854.38 төгрөг

Зээлийн хүү: 18,609.23 төгрөг

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 309.81 төгрөг, нийт 190,773.42 төгрөг,

"******************" ХХК-ийн зүгээс зээлдэгч Э.****************д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Э.**************** нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан 423556 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 91017-2723 дугаар 93001-83372 дугаар 93001-83436 дугаар 93001-83555 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 7,145,391.01 төгрөг, ззэлийн хүүний төлбөрт 2,918,919.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 137,693.08 төгрөг, нотариатын зардалд 48,000.00 төгрөг, бүгд 10,250,003.46 (арван сая хоёр зуун тавин мянга гурав зууны дөчин зургаа) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Э.****************аас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б  овогт Э-ын **************** шүүхэд гаргасан тайлбартаа: “Э овогтой **************** /РД:*****************/ миний бие нь ******************-аас авсан үндсэн зээл 7,145,391 төгрөг, хүү 2,918,919 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Ямар нэгэн маргах зүйлгүй. Иймд энэхүү нийт  10,250,003.46 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******************” ХХК нь хариуцагч Э.****************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,250,003.46 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Э.**************** нь 10,250,003.46 төгрөгийг “******************” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн  0041385 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 91017-2723 дугаартай лизингийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 93001-83372 дугаартай цахим зээлийн гэрээ, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 93001-83436 дугаартай цахим зээлийн гэрээ, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 93001-83555 дугаартай цахим зээлийн гэрээ, Э.****************ын зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгууд, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 10,250,003.46 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 10,250,003.46 (арван сая хоёр зуун тавин мянга гурван бүхэл зууны дөчин зургаа) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,950 төгрөгөөс тавин хувь 89,475 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 89,475 төгрөгийг, хариуцагч Э.****************аас улсын тэмдэгтийн хураамж 89,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******************” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч “******************” ХХК-ийн нэхэмжилсэн 10,250,003.46 (арван сая хоёр зуун тавин мянга гурван бүхэл зууны дөчин зургаа) төгрөгийг хариуцагч Э.**************** нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,950 төгрөгөөс тавин хувь 89,475 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 89,475 төгрөгийг, хариуцагч Э.****************аас улсын тэмдэгтийн хураамж 89,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******************” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.**************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР