2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/04322

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.   Г ХК-ийн нэхэмжлэлтэй Г.А, Б.Г нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 36 788 673.36 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болох 36 788 673.36 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 6 131 445.56 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 6 131 445.56 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 6 131 445.56 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 6 131 445.56 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 6 131 445.56 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 6 131 445.56 төгрөгөөр төлж, төлбөр төлөгдөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г ХК-ийн урьдчилан төлсөн 412 094 төгрөгөөс, 206 047 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгож, хариуцагч Г.А, Б.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид 206 047 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ