| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00199/И |
| Дугаар | 157/ШШ2025/00190 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 157/ШШ2025/00190
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “**************” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ш.*************, М.************ нарт холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 3,489,864.57 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**************” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ш.************* болон М.************ нар 2024 оны 12-р сарын 08-ны өдөр "**************" ХХК-с 2412081724 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 3,100,000.00 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгийн зээлийг 12 /арван хоёр/ сарын хугацаатай, сарын 4% хувийн хүүтэйгээр, Булга хэрэглээний бүтээгдэхүүнээр зээл авсан. Зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх тухай зээл хариуцсан ажилтнууд компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар тогтмол шаардсан боловч зээл төлөгдөөгүй өнөөдрийн байдлаар 116 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлийн гэрээний 7.2.1-д зааснаар зээлдүүлэгч талын санаачилгаар буюу 2025 оны 06 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хугацаанаас нь өмнө цуцалж байна. Иймд хариуцагч Ш.************* болон М.************ нараас 2412081724 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 3,489,864.57 төгрөгийг гаргуулж “**************” ХХК олгохоор шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч З овогт Ш-ий *************, Б овогт М-ийн ************ нар шүүхэд гаргасан тайлбартаа: “**************-ын нэхэмжилсэн 3,489,864.57 төгрөгийг 2 сараас хойш хураагдсан дүнг 7 сард багтааж төлөөд, үлдэгдэл дүнг сар бүрийн хуваарьт өдөр хуваарьт төлөлтөө төлөх хүсэлтэй байна. Маргах зүйлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**************” ХХК нь хариуцагч Ш.*************, М.************ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,489,864.57 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Ш.*************, М.************ нар нь 3,489,864.57 төгрөгийг “**************” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2412081724 дугаартай хэрэглээний зээлийн гэрээ, Ш.*************ийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,489,864.57 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,489,864.57 (гурван сая дөрвөн зуун наян есөн мянга найман зуун жаран дөрвөн бүхэл зууны тавин долоо) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,788 төгрөгөөс тавин хувь 35,394 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 35,394 төгрөгийг, хариуцагч Ш.*************, М.************ нараас улсын тэмдэгтийн хураамж 35,394 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “**************” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “**************” ХХК-ийн нэхэмжилсэн 3,489,864.57 (гурван сая дөрвөн зуун наян есөн мянга найман зуун жаран дөрвөн бүхэл зууны тавин долоо) төгрөгийг хариуцагч Ш.*************, М.************ нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,788 төгрөгөөс тавин хувь 35,394 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 35,394 төгрөгийг, хариуцагч Ш.*************, М.************ нараас улсын тэмдэгтийн хураамж 35,394 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “**************” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ш.*************, М.************ нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР