| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00532/И |
| Дугаар | 103/ШШ2025/00510 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2025/00510
| 2025 оны 06 сарын *******7 өдөр | Дугаар *******3/ШШ2025/00536 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.******* даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ****дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын *******2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь *******983 оны 7 дугаар сарын 2*******-ний өдрөөс *******989 оны *******2 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Тээврийн яамны харьяа Багануур дахь Авто тээврийн 33 дугаар баазад засварчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******983 оны 7 дугаар сарын 2*******-ний өдрөөс Тээврийн яамны харьяа Багануур дахь Авто тээврийн 33-р баазад орж ажилласан тушаал байдаг боловч ажлаас гарсан тушаал байхгүй байна.
Зохих газар болон Нийслэлийн архиваас шүүлгээд гарч ирээгүй. Би 20*******7 онд хөдөлмөрийн дэвтрээ гээсэн учраас хувь тэнцүүлсэн тэтгэвэрт гарсан. Одоо тэтгэврээ нэмүүлэх гэтэл Нийгмийн даатгалын газар ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсэн. Иймд намайг *******983 оны 7 дугаар сарын 2*******-ний өдрөөс *******989 оны *******2 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Тээврийн яамны харьяа Багануур дахь Авто тээврийн 33 дугаар баазад засварчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Б.******* нь миний төрсөн ах юм. Анх *******983 онд ******* ах манайхтай хамт Багануурт илгээлтээр ирээд 23 дугаар байрны 86 тоотод хамт амьдарч байсан, тэгээд 20*******7 онд тэтгэвэрт гарсан, гэхдээ цэргийн алба хаасан жил, нөхөн даатгалд хамрагдсан ******* жилийг нэмээд хувь тэнцүүлсэнээр тэтгэвэрт гаргасан байсан. Одоо тогтоолгох гээд байгаа *******983-*******989 онд ажиллаж байдал нь тэтгэвэр тогтоолгоход ороогүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. *******989 онд 33-р бааз хувьд гараад жилийн эцсээр бүх хүмүүсээ ажлаас халж байсан. Ах маань *******983 онд завсарчин хийж байгаад *******984 онд жолооны курс төгсөж жолооч болоод аавтай хамт машин ээлжлээд барьж байсан, манай аав бас 33-р баазад жолоочоор ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажилласан. Ах маань *******989 оны сүүлээр ажлаасаа гараад намайг *******990 онд оросод амьдарч байхад манайд ирж байсан. *******990 онд шагнасан баримт байгаа нь сүүлд сайн ажиллаж байсан хүмүүсээ дуудаж нөхөж шагнасан юм шиг байна лээ, тэрнээс биш *******989 оны *******2 дугаар сарын 30-нд ажлаасаа гарсан нь үнэн гэв.
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Архивын газрын 206 дугаартай албан бичиг, БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Багануур дахь 33 дугаар авто баазын даргын *******983 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаартай тушаал, *******989 оны *******2 дугаар сарын 29-ны өдрийн 324 дугаартай тушаал, *******990 оны *******2 дугаар сарын 05-ны өдрийн *******89 дугаар тушаал, *******990 оны *******2 дугаар сарын 28-ны өдрийн *******98 дугаартай тушаал, баярын бичгүүд зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
Шүүхээс Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-*******, ХААТР-2******* дугаартай маягтын хуулбар, гэрлэлтийг бүртгэх анкетийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
*******.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Хүсэлт гаргагч Б.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа ажиллаж байсан хугацаагаа өндөр насны тэтгэвэртээ оруулан тооцуулах гэсэн юм гэжээ.
3.Хүсэлт гаргагч нь 20*******7 онд хувь тэнцүүлснээр тэтгэвэрт гарсан боловч тогтоолгох гэж буй хугацаа нь тэтгэвэр тогтооход ороогүй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлж ажлаас чөлөөлсөн тушаал эх хувиар олдоогүй үндэслэлээр ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.
4.Хүсэлт гаргагч Б.******* нь ажиллаж байсан баримтаа тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.4-д заасантай нийцэж байна.
5.Хүсэлт гаргагч Б.******* ажиллаж байсныг нотлох баримтууд болох ажлаас гарсан тушаал эх хувиар байхгүй байгаа болох нь Архивын газрын 206 дугаартай албан бичигээр тогтоогдож байна.
6.Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд түүний ажиллаж байсныг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.
7.Хүсэлт гаргагч Б.******* нь *******983 оны 7 дугаар сарын 2*******-ний өдрөөс *******989 оны *******2 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Тээврийн яамны харьяа Багануур дахь Авто тээврийн 33 дугаар баазад засварчин, жолоочоор ажиллаж байсан болох нь
- Хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар,
- БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Багануур дахь 33 дугаар авто баазын даргын *******983 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаартай тушаал, уг тушаалын *******-рт ...засварчин ******* ...нарт цалинг мэргэжлийн зэрэг, хийснээр Д. төсөвт цалинг тооцож цалинжуулахыг ахлах ня-бо /н./-д зөвшөөрсүгэй гэсэн байв,
-Тээврийн яамны харьяа Багануур дахь 33 дугаар авто баазын даргын *******989 оны *******2 дугаар сарын 29-ний өдрийн 324 дугаартай Аварга тэргүүний хүмүүсийг шалгаруулж шагнаж урамшуулах тухай тушаал, уг тушаалын 5-рт Б.******* үйлчилгээний аваргаар гэсэн байв,
-Тээврийн яамны харьяа Багануур дахь 33 дугаар авто баазын даргын *******990 оны *******2 дугаар сарын 05-ны өдрийн *******89 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийх тухай тушаал, уг тушаалд ...Хөдөлмөрийн дэвтэрт нь бичилт хийгдээгүй орхигдсон нь дээрх хүмүүсийн буруу биш тэр үед боловсон хүчнээр ажиллаж байсан С. О. нарын ажлын хариуцлагагүйтэй холбоотой учир ....Б.*******ыг *******983-07-2*******-ний өдрөөс ... засварчнаар ажилд орсноор тооцож хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийсүгэй гэсэн байв,
-Тээврийн яамны харьяа Багануур дахь 33 дугаар авто баазын даргын *******990 оны *******2 дугаар сарын 28-ны өдрийн *******98 дугаартай шагнах тухай тушаал, уг тушаалын *******-рт: *******990 онд ажил бүтээлээрээ шалгарсан *******5 жолооч 5 кондуктор 5 засварчин, 6 албан хаагчийг хавсралт *******-ийн дагуу шагнасугай, *******98-р тушаалын хавсралт 8-рт Б.******* 250 төгрөг гэсэн байв,
-Багануурын районы АДХ-ын гүйцэтгэх захиргааны төвлөрсөн нягтлан бодох ангийн *******985.07.20-ны өдрийн баярын бичиг, уг баярын бичигт: ******* ******* таныг цэцэрлэг, сургууль эмнэлэгийн байгууллагыг хоол хүнсээр хангах ажилд хөнгөн шуурхай үйлчилж БНМАУ-д авто тээвэр байгуулагдсаны 60 жилийн ойг угтсан ажилдаа амжилт гаргасныг тэмдэглэж баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав гэсэн байв,
-Районы үйлдвэрчний Эвлэлийн зөвлөлийн *******987 оны 8 дугаар сарын *******-ны өдрийн баярын бичиг, уг баярын бичигт: хүндэт Б.******* танд МҮЭ-ийн 60 жилийн ойн баярын үйлчилгээнд сайн үйлчилсэн тул баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав гэсэн байв,
-Авто тээврийн 33-р баазын захиргаа, үйлдвэрчний хорооны *******989 оны *******2 дугаар сарын 29-ний өдрийн диплом, уг дипломд: Б.******* танд *******989 онд ажил бүтээлээрээ хошуучилж байгууллагын шуурхай үйлчилгээний аваргаар шалгарсанд талархаж диплом, үнэ бүхий зүйлээр шагнав гэсэн байв,
-БНМАУ-ын *******987.02.*******-ны өдрийн хүн амын регистрийн карт ХААТР-******* маягтанд: ******* *******, мэргэжил-жолооч, ажилладаг байгууллага- 33-р баазад жолооч гэсэн байв,
- БНМАУ-ын паспорт авах өргөдөл ХААТР-2******* маягтанд: ******* *******, ажилладаг байгууллага-33-р баазад жолооч, *******988.06.*******7-ны өдөр гэсэн нотлох баримтууд болно.
8.Хүсэлт гаргагчийн дээрх хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож байгаа тул тул хүсэлтийг ханган шийдвэрлэсэн болно.
9.Хүсэлт гаргагчийг 250 төгрөгөөр шагнасан *******990 оны *******2 дугаар сарын 28-ны өдрийн *******98 дугаартай тушаал хэрэгт авагдсан хэдий ч хүсэлт гаргагчийн төлөөлөгч: Манай ах *******989 оны *******2 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан нь үнэн юмаа, 33-р бааз сүүлд нь ажиллаж байсан хүмүүсээ дуудаж нөхөн шагнасан юм шиг байна лээ, учир нь би *******990 онд оросод сурахаар явсан, ******* ах *******990 онд ажлаасаа гарчихсан гээд манайд очиж байсан юм гэсэн тайлбарыг өгсөн болно.
*******.Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуульд заасан шаардлага хангасан, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд хамааралтай, нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн баримтууд байх тул эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтууд гэж дүгнэв.
**************.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.*******, *******34 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* овогт ******* *******ыг *******983 оны 7 дугаар сарын 2*******-ний өдрөөс *******989 оны *******2 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Тээврийн яамны харьяа Багануур дахь Авто тээврийн 33 дугаар баазад засварчин, жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА