Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 275

 

 

 

 

                          

 

 

 

2018           3             30                                            275

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Ж.Энх-Амгалан,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг,

шүүгдэгч Э.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Б-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808003810194 дүгээр хэргийг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Э-н Б /РД......./.

Яллагдагч Э.Б-2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 19-04 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Н.С-маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Б-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй” гэв.

Эрүүгийн 1808003810194 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Н.С-: “Би 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүүхдээ сургуулиас нь авах гээд 65 дугаар сургууль дээр очтол нөхөр Баттулга согтуу сургуулийн гадна зогсож байсан. Намайг харчихаад “чи энд юу хийж байгаа юм бэ, зайлаач” гэж хэрүүл хийгээд байхаар нь би ээжийнхээ гэр рүү очоод байж байтал нөхөр хүүхдээ авчихсан орж ирээд том хүүг “хувцсаа өмс, явъя” гээд хоёр хүүхдээ авч явах гээд байхаар нь би “өгч явуулахгүй” гэснээс болж хоорондоо маргаж намайг түлхэж баруун хөл рүү нэг удаа өшиглөсөн. Энэ үед нөхөр бид хоёр тусдаа амьдарч байсан. Ер нь бол архи уусан үедээ намайг элдэв янзын хүмүүстэй хардаж хэл амаар доромжилж хэрүүл хийдэг. ...Сүүлд 2016 оны 12 дугаар сарын сүүлээр гэртээ ирээд агсам тавьж нүд хөхрүүлж, хоолой боож ухаан алдуулж байсан. Энэ үйлдлийг нь би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан боловч өөрийн хүсэлтээр шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол саналгүй гэж хаалгаж байсан. Үүнээс өөрөөр зодуулсан асуудалдаа өргөдөл өгч  шалгуулж байгаагүй. Э.Б-нь хэрүүл маргаан хийж зодож цохисныхоо маргааш хийсэн үйлдэлдээ гэмшиж уучлалт гуйгаад би өнгөрөөдөг байсан. Э.Б-нь намайг сална гэхээр амиа хорлоно гэж сүрдүүлж гарын судсыг ханаж, өөрийгөө боомилох зэрэг үйлдэл гаргаж... энэ үйлдлээс нь болж би салж чаддаггүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр болон нөхрийн ах дүү нар манай ээж бид хоёр дээр ирж болсон үйл явдлын талаар ярилцаж надаас уучлалт гуйж нөхөр бид хоёр учраа олж одоо нэг гэрт амьдарч байна...” гэх мэдүүлэг /хх-15-16, 17, 18-21, 23/,   

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017.12.22-ны өдрийн 541 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Н.Н.С--н биед шагайн үе, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн... журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-32/,

Шүүгдэгч Б.Баттулгын яллагдагчаар өгсөн: “Би эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээг хороо, Их нарангийн 17-2 тоотод амьдардаг. 2017.12.21-ний өдөр би 65 дугаар сургуульд сурдаг бага хүү Тэргэлийг сургуулиас нь авч байхдаа эхнэр Н.С-той тааралдсан. Тэр үед манай эхнэр, хүүхэд хадам ээжийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Ихнарангийн 19-4 тоотод амьдарч байсан. Тэгээд би том хүү Төгөлдөрийг очиж авна гээд “аавын хүү хувцсаа өсөж бай” гэж утсаар ярьчихаад бага хүү Тэргэлийг дагуулаад эхнэр Солонгийн хамт хадам ээжийнд очсон. Тэгээд том хүү Төгөлдөрийг аваад явах гэхэд надад хүүхдүүдийг өгөхгүй гээд эхнэр Н.С-, түүний эгч Нямзаяа хоёр татаж зулгаад байсан. Би тэр үед уурлаад эхнэрийнхээ хөл рүү өшиглөсөн. Тухайн үед эхнэр бид хоёр тусдаа амьдарч байсан, манай хоёр хүүхэд надтай хамт байдаг байсан. 7 хоногийн амралтын 2 хоног ээж дээрээ очиж байж байгаад ажлын өдрөөр надтай хамт байдаг байсан. Ямар шалтгаанаар өгч явуулахгүй байсан талаар мэдэхгүй байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Миний хувьд шинжээчийн дүгнэлттэй санал зөрөлдөж байгаа асуудал байхгүй, санал нийлж байна. Би тухайн үед уурлаад газар хавсраад өшиглөхдөө ...гэмтэл...би учруулсан. Одоо эхнэр Н.С-, хүүхдүүдийн хамт гэртээ амьдарч байгаа. Бид хоёр эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-40-41/,

Гэрч Н.Н-мэдүүлэг /хх-25/, шүүгдэгчийн оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-46/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-48/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-53-59, 62/, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-63-67/, хохирогчийн хүсэлт /хх-94/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Б-нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 19 дүгээр гудамж, 04 тоотод гэр бүлийн хамаарал бүхий иргэн Н.С-маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Н.С- “...би “хүүхдүүдээ өгч явуулахгүй” гэснээс болж хоорондоо маргаж намайг түлхэж баруун хөл рүү нэг удаа өшиглөсөн....” гэх мэдүүлэг /хх-14-23/, шүүгдэгч Э.Б-яллагдагчаар өгсөн “...Тэгээд том хүү Төгөлдөрийг аваад явах гэхэд надад хүүхдүүдийг өгөхгүй гээд эхнэр Н.С-, түүний эгч Нямзаяа хоёр татаж зулгаад байсан. Би тэр үед уурлаад эхнэрийнхээ хөл рүү өшиглөсөн....” гэх мэдүүлэг /хх-40-41/ зэрэг мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн өгсөн мэдүүлгээр Э.Б-гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Б-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.С- эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэх хүсэлт /хх-92, 94/-ийг харгалзан шүүгдэгч Э.Б-бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Б-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд эхнэр, хүүхдүүдтэйгээ эвлэрээд амьдарч байгаа тул 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Э.Б-500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлагын зоригод нийцүүлэн уг ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б-урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-н Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-500000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б-500000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Б-бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР