Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/19

 

 

 

 

 

      

 

 

  2024            03           25                                       2024/ДШМ/19

 

 

 

Ж.Б холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

прокурор: Б.Дашням,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Чимэг,

шүүгдэгч: Ж.Б ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Норжинлхам нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, шүүгч Э.Болормаа, шүүгч Б.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, шүүгдэгч Ж.Б ын давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ж.Б холбогдох эрүүгийн 2319000000228 дугаар хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Х овогт Ж.Б , Монгол Улсын иргэн, * тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ж.Б  нь 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сумын 3 дугаар баг “Тамхи Со” дэлгүүрийн ар талд байх 605 тоот хашаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Д.Б үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж шөвгөөр түүний баруун суганы доод хэсэгт хатгаж эрүүл мэндэд нь “...цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт..." бүхий хүнд хохирлыг зэвсгийн чанартай зүйл ашиглаж санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас шүүгдэгч Ж.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч: “...гэм буруутай.” гэж дүгнэжээ.

5. Анхан шатны шүүх: ... Шүүгдэгч Х овогт Ж.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ж.Б 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ж.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг шийдвэрлэжээ.

6. Шүүгдэгч Ж.Б ын давж заалдсан гомдол болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б нь анхан шатны шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч ялыг хуульд зааснаар хөнгөлүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан. Гомдлыг өмгөөлөгчийн хувьд дэмжиж оролцож байгаа.

Ж.Б  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдаг. Энэ нь хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд байгаа гэмт хэргийн шалгах хуудсаар нотлогдож байгаа. Мөн гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж, хохирогчийг эмнэлэгт байнга эргэж, тойрч байсан. Тухайн үед эмнэлгийн хэрэгслийг тухайн цаг үе болгонд өгч байсан байдаг. Мөн эмнэлгээс гарахад нь эмчилгээний мөнгө гаргаж өгсөн. Хохирогч мөнгөн дүн хэлээгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг удаа дараа өгсөн байгаа. Энэ нь хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас, 131 дүгээр хуудсанд хохирогчийг дахин байцаасан мэдүүлэгт хэлсэн байдаг. Ж.Б ыг гэмт хэрэг үйлдэхэд зүй бус үйлдэл үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдаг. Тухайн үед хохирогч Ж.Б тай муудаж биед нь хутгаар 2 удаа зүссэн боловч энэ дээр нь гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байдаг.

Мөн өөрийнх нь ярьж байгаагаар ар гэрийнх нь байдал тун хүнд байдалтай байж байна. Эмээ нь хэвтэрт байдаг, ээжийнх нь бие зүрхний шигдээс гэсэн өвчний оноштой, 2024 оны 02 дугаар сарын 28-ний өдрөөс хойш байнга эмнэлгээр явж байгаа талаар бичиг баримт ирүүлсэн байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү. Ж.Б  нь дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хохирогчид учруулсан гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн, хохирогчийг биеийн биеийн байдлыг нь тэнхрэх хүртэл байнга хамт байсан гэдэг. Тиймээс ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүссэн.” гэв.

7. Шүүгдэгч Ж.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...байхгүй.” гэв.

8. Прокурор Б.Дашням шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  “...Шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн арга хэлбэр болон гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдалд дүгнэлт хийсний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь зүйтэй байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн хэлснээр гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна гээд хялбаршуулж 3 жил 6 сараар прокуророос шүүхэд шилжсэн. Гэтэл шүүх хуралдаан дээр гэм буруу дээр маргасан буюу зэвсэг ашиглаж гэмт хэрэг үйлдээгүй гэж маргасан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй буюу үгүйсгэх үндэслэл бий болсон. Мөн өмгөөлөгчийнх нь зүгээс зэвсэг ашиглаж үйлдээгүй гэж үзсэн. Өмгөөлөгч бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж байгаа. Энэ тохиолдолд өмгөөлөгч маргаж оролцсон учраас шүүгдэгчийг сайн дураар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байгаа.

Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх ёстой  мөн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байх ёстой. Энэ 2 нөхцөл байдлыг харгалзан үзэж байж шүүгдэгчийн зүгээс энэ 2 шаардлагыг хангасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ёстой. Шүүгдэгчийн зүгээс энэ 2 шаардлагыг хангасан тохиолдол огтхон ч байхгүй тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Б ын давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.Учир нь:

1.Анхан шатны шүүхэд хэргийг хэлэлцэх үед гэм буруугийн талаар маргасан боловч давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, байр сууриа нэгдмэл болгосон учир давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрх хэмжээнийхээ хүрээнд ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзсэн.

2.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг хянан хэлэлцвэл 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шүүгдэгч Ж.Б  нь хохирогч  Д.Б, П.Т нарын хүмүүстэй архидан согтуурцгааж байхад гаднаас П.А орж ирсэн ба Туул гэх эмэгтэйг хэл амаар доромжлоод байсанд П.Т өмөөрч Ж.Б тай маргалдахад П.А өмөөрч Д.Б нь Ж.Б тай маргалдсаны улмаас Ж.Б  нь Д.Б баруун суганы доод хэсэгт шөвгөөр хатгаж, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Б , гэрч П.Туул, П.А нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед шинжилгээ хийж гаргасан шинжээчийн 02/369 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдсон ба шүүгдэгч Ж.Б ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр батлагдан тогтоогдсон байна.

Эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авсан баримтат мэдээллүүд байна.

3.Шүүгдэгчийн энэ үйлдэлд холбогдуулж Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашням хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

4.Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

5.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч Ж.Б  эс зөвшөөрч “ ... оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.  

6.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Учир нь: Хэрэгт “…хохирогч Д.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, шүүгдэгч Ж.Б  гэм буруугаа шударгаар хүлээн мэдүүлсэн зэрэгт үндэслэн яллагдагчийн хүсэлтээр прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр прокурор ялын санал гаргасныг яллагдагч хүлээн зөвшөөрснөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байхад шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чимэг гэм буруу дээр маргаан гаргаснаар хэргийг ердийн журмаар хэлэлцэхээр шийдвэрлэж хэргийг хэлэлцсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулж, хойшлуулсан хугацаанд нэмэлт ажиллагаа хийлгэсний дараа шүүх хэргийг шийдвэрлэхдээ ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаагүй байна.

7.Шүүгдэгч Ж.Б ын үйлдлээс хохирогч Д.Б ийн биед цээжний хөндий нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан “ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол … энэ гэмт хэргийг зэвсэг … хэрэглэсэн … бол” гэх хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжид нийцсэн.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч болон хохирогчийн аль аль нь архийг хэтрүүлэн хэрэглэсэн байсан, хохирогчийн хэрүүл маргаан үүсгэсэн байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

8.Шүүгдэгч Ж.Б ын хувьд гэм буруу дээр огт маргаагүй буюу хэрэгт гэрчээр болон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдээр гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Д.Б ийн зүгээс “…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх 9/ гэсэн зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн 6.5, 6.7 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болох нөхцөлд тус тус нийцэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д  “…таван жилээс арван хоёр жил хүртэл хорих ял шийтгэнэ”гэж заасан, анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жилийн хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан “…ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй” буюу 3 жил 2 сарын хорих ял болгож хөнгөрүүлэх нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон буюу Шударга ёсны зарчимд нийцнэ давж заалдах шатны шүүх үзсэн.

9.Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөх үндэслэлд хамаарч байна.

 Хэргийн нөхцөл байдалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар  тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

10.Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “...гэм буруутай” гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлд харгалзсан байна.

            11.Эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолын 2, 3 дугаар заалтуудад “ 3 жил 2 сарын” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж гэж шийдвэрлэн, шүүгдэгч Ж.Б ын давж заалдсан гомдлыг хангасугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.Б ын цагдан хоригдсон 55 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ

А.САЙНТӨГС