Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 157/ШШ2025/00195

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “**************” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.***************, Б.*************** нарт холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 9,676,398.99 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч “**************” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Д.*************** /************/, Б.*************** /*************/ нар нь **************ны Хэнтий салбарын Галшар тооцооны төвөөс 2023 оны 03-р сарын 10-ны өдөр 46 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 1,8% буюу жилийн 21,6% -ийн хүүтэй, машин авах зориулалтаар 20 сарын хугацаатай 2024 оны 11-р сарын 10-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүссэн эрсдэлийг бууруулах талаар зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2024 оны 106 дугаар тогтоол, Монгол банкы Ерөнхийлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А-60 дугаар тушаал, 2024 оны 05-р сарын 08-ны өдрийн **************ны Зээлийн ерөнхий хорооны хурлын 26/02 тоот шийдвэр, зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2024 оны 05-р сарын 17-ны өдрөөс эхлэн зээлийн төлөлтийг 12 сараар хойшлуулж, хүүг жилийн 6%, сарын 0,5% болгон өөрчилсөн болно. Тухайн зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлбөрийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээр гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой хоёр удаа мэдэгдэл өгч, улмаар сард хоёроос гурван удаа холбогдож байсан болно. Үндсэн зээлдэгч Д.*************** /*************/, хамтран зээлдэгч Б.*************** /************** нараас 9,676,398.99 төгрөгийн зээлийн төлбөрийг бүхэлд нь төлөхийг шаардаж байна.” гэжээ.

 

Хариуцагч О овогт Д-ийн ***************, Х овогт Б-ын *************** нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Д овогтой ***************, Б  овогтой *************** бид Галшар сумын **************ны тооцооны төвөөс авсан 10,000,000 төгрөгийг зээлийн үлдсэн зээлээ бүрэн гүйцэд төлж барагдуулах болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “**************” ХК нь хариуцагч Д.***************, Б.*************** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,676,398.99 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Д.***************, Б.*************** нар нь 9,676,398.99 төгрөгийг “**************” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 03 сарын 10-ны өдрийн 46 дугаартай барьцаат зээлийн гэрээ /малчин/, нэхэмжлэл, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 23/46 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ / малчны нэмэлт зээл/, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.***************, Б.*************** нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 9,676,398.99 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 9,676,398.99  (есөн сая зургаан зуун далан зургаан мянга гурван зуун ерэн найман бүхэл зууны ерэн ес) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,773 төгрөгийн тавин хувь 84,886.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 84,886.5 төгрөгийг, хариуцагч Д.***************, Б.*************** нараас улсын тэмдэгтийн хураамж 84,886.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “**************” ХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “**************” ХК-ийн нэхэмжилсэн 9,676,398.99  (есөн сая зургаан зуун далан зургаан мянга гурван зуун ерэн найман бүхэл зууны ерэн ес)  төгрөгийг хариуцагч Д.***************, Б.*************** нар нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,773 төгрөгийн тавин хувь 84,886.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 84,886.5 төгрөгийг, хариуцагч Д.***************, Б.*************** нараас улсын тэмдэгтийн хураамж 84,886.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “**************” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.***************, Б.*************** нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР