Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2025/00514

 

 

 

 

 

202******* оны 06 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ202*******/00*******14

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ***** дүгээр хороо, Нацагдоржийн гудамж 9/1 тоотод байрлах, ******* банкны Багануур салбарын иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 202******* оны ******* дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Х.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* банкны Багануур салбар нь Л.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч ******* ******* нь Багануур салбарын Төв тооцооны төвөөс 2024 оны 0******* дугаар сарын 04-ний өдөр ЗГ/**************98366******* дугаартай онлайн зээлийн гэрээ болон БГХ/**************98366******* дугаартай барьцааны гэрээ байгуулан 19,904,733.4******* төгрөгийн зээлийг сарын 1.6******* хувь, жилийн 19.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд уг зээлийн барьцаанд цалингийн орлогыг барьцаалуулан зээлийг авсан.

Гэрээнд зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл ба ашигласан хугацааны хүүний төлбөрийг сар бүр төлөх ёстой. Гэтэл зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөлгүй удаа дараа хугацаа хэтрүүлж, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш төлөлт хийлгүй нийт 240 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчиж байна.

 

Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн бөгөөд 202******* оны ******* дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 17,*******26,370.48 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,911,228.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр **************,941.93 төгрөг, нийт 19,493,*******41.04 төгрөгийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байгаа болно.

Зээлдэгч Л.******* нь Хаан банкнаас зээл авах үедээ Улаанбаатар хот Багануур дүүргийн ******* дугаар хороо, Нарийны 10 дугаар гудамж 2 тоот хаягт оршин сууж байсан бөгөөд одоо уг хаягт амьдардаггүй болох нь 202******* оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Багануур дүүрэг дэх эвлэрүүлэн зуучлагчийн "эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл"-ээр тогтоогдож байна. Иймд зээлдэгч Л.******* нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, хаана оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоолгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. ******* зээл авах үедээ ******* ХХК-нд ажиллаж байсан бөгөөд цалингаа барьцаалж зээл авсан. Хамгийн сүүлд 202******* оны 03 дугаар сард зээлийн эдийн засагчтайгаа утсаар холбогдож эвлэрье гэсэн санал тавьсан учраас манайх эвлэрүүлэн зуучлал руу материалыг шилжүүлсэн. Гэвч эвлэрүүлэн зуучлал дээр удаа дараа дуудаад өөрөө ирээгүй. ******* ************* гэсэн дугааруудтай, дуудаад утсаа авдаггүй, хариу өгдөггүй. Ээж нь ********** гэсэн дугаараар холбогдоход Багануурт амьдардаггүй Улаанбаатар хотод байгаа, өөртэй нь холбогд гээд хотынх нь хаягийг бидэнд хэлдэггүй. Иймд эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчаас итгэмжлэлүүд, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчийн 10 дугаартай тэмдэглэл, ЗГ**************9836*******6 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн өргөдөл, 2693321 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

/хх-ийн 3-17 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 1************** дугаар зүйлийн 1**************.1-т иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

3.Л.******* нь ******* банкны Багануур салбараас 2024 оны ******* дугаар сарын 04-ний өдөр ЗГ/**************98366******* тоот онлайн зээлийн гэрээ байгуулан 19,904,733.4******* төгрөгийн зээлийг авсан болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

4.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.******* нь хүсэлт гаргагч байгууллагаас зээл авах үедээ Багануур дүүрэг дэх ******* дугаар хороо,******* 10 дугаар гудамжны 2 тоотод амьдарч байсан боловч одоо уг хаягтаа амьдардагүй болох нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай 202******* оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна.

*******.Иймд иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хүлээсэн этгээд болох Л.*******ын оршин суух хаяг мэдэгдэхгүйгээс болоод ******* банкны Багануур салбар нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хуульд заасан харьяаллын дагуу түүний эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

6.Буурал овогт Лхагватөмөрын ******* нь /РД:СО***********14/ Багануур дүүрэг дэх ******* дугаар хороо,******* 10 дугаар гудамжны 2 тоотод амьдарч байсан, ээж утас ***********, өөрөө **************гэсэн утастай, одоо Улаанбаатар хотод амьдарч байж болзошгүй гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.3-д зааснаар Буурал овогт ******* ******* /РД:СО*********14/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Л.******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагчид анхааруулсугай.

4.Л.******* нь /РД:СО**********14/ Багануур дүүрэг дэх ***** дугаар хороо,******* ******* дугаар гудамжны ***** тоотод амьдарч байсан, ээж утас*******, өөрөө ************ гэсэн утастай, одоо Улаанбаатар хотод амьдарч байж болзошгүй гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлсүгэй.

*******.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА