Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2025/00515

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2025/00515

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******* дүүргийн ****** дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт байрлах, ******* ХК-ийн ******* ******* ******* ******* ХХК болон гүйцэтгэх захирал С.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* ХК нь ******* ******* ******* ******* ХХК болон гүйцэтгэх захирал С.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч "*******" ХК нь "******* ******* ******* *******" ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 24,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 102/Ш32022/044 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан "хариуцагчийн хаяг тодорхойгүй" гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Үүнээс шалтгаалан манай компани 24,800,000 төгрөгөө нэхэмжлэх боломжгүй болоод байна. "******* ******* ******* *******" ХХК нь одоо хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй, холбоо барих дугаарууд нь холбогдох боломжгүй байгаа тул "******* ******* ******* *******" ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа хаяг болон гүйцэтгэх захирал ******* эрэн сурвалжлах ажиллагаа явуулж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* ХК нь ******* ******* ******* ******* ХХК-тай сэлбэг нийлүүлэхээр харилцан тохиролцож, сэлбэгийн үнэ болох 24,800,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ******* ХК-ийн 5*******31 тоот данснаас ******* ******* ******* ******* ХХК-ийн Хас банкны 50*******03 тоот данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш сэлбэгээ нийлүүлэх талаар удаа дараа шаардахад сэлбэгээ нийлүүлээгүй бөгөөд манай компани 24,800,000 төгрөгийн авлагатай үлдэж энэ нь санхүүгийн зөрчилд удаа дараа тооцогдсон.

Авлагаа барагдуулахаар шүүхэд хандсан боловч хаягтаа байхгүй учраас шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ******* ******* ******* ******* ХХК-ийн захирал С. нь 8880 дугаартай, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний 5825 тоот дугаартай. Одоо манайх компанийн үйл ажиллагаа явуулж байгаа хаяг болон захирал С.******* эрэн сурвалжлуулах хүсэлттэй байна гэв.

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, улсын бүртгэлийн гэрчилгээ, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

/хх-ийн 5- дугаар тал/

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

3.******* ХК нь ******* ******* ******* ******* ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж 24,800,000 төгрөг шилжүүлсэн, гэрээний үүргийг нөгөө тал биелүүлээгүйгээс санхүүгийн тайланд 24,800,000 төгрөгийн өглөг авлага тусгагдаж уг үүргийн биелэлтийг шаардахаар Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, 2022.04.29-ний өдрийн 44 тоот шүүгчийн захирамж, ******* ХК-ийн 201.01.01-ний өдрөөс 2025.05.31, 20.01.01-ний өдрөөс 2022.04.04-ний өдрийг хүртэлх хугацааны өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан зэргээр тогтоогдож байна.

4.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ******* ******* ХХК нь ******* ХК-тай гэрээ байгуулах үедээ Баянгол дүүргийн дугаар хороо, 1 дүгээр байрны тоотод байрлаж байсан боловч одоо хаана үйл ажиллагаа явуулж байгаа болон захирал С.ы оршин суугаа хаяг тодорхойгүй нөхцөл байдал үүсчээ.

5.Иймд иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хүлээсэн этгээд болох ******* ******* ******* ******* ХХК болон гүйцэтгэх захирал С.ы албан ёсны хаяг мэдэгдэхгүйгээс болоод ******* ХК нь худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, ******* ******* ******* ******* ХХК-ний үйл ажиллагаа явуулж байгаа хаяг болон захирал С.ы оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

6.Захирал , 8880 дугаартай байсан, ******* ******* ******* ******* ХХК /РД:5825 / регистрийн дугаартай, Баянгол дүүргийн дугаар хороо, 1 дүгээр байрны тоотод байрлаж байсан гэх мэдээллийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ******* ******* ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа хаяг болон гүйцэтгэх захирал ******* эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох захирал болон ******* ******* ******* ******* ХХК-тай холбоотой мэдээлэл илэрвэл тухай бүр Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, мэдэгдэж байхыг хүсэлт гаргагчид анхааруулсугай.

4. Захирал *********** дугаарын гар утастай байсан, ******* ******* ******* ******* ХХК /РД:*********** / регистрийн дугаартай, Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ****** дүгээр байрны ******** тоотод байрлаж байсан гэх мэдээллийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлсүгэй.

5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА