Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2025/00517

 

 

 

 

 

*******25 оны 06 сарын 09 өдөр

Дугаар *******03/ШШ*******25/005*******7

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* *******-******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг *******25 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч:Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.******* нь *******989 оны 2 дугаар сарын 0*******-ний өдрөөс *******995 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрийг хүртэл Багануур дүүргийн Ус суваг нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.******* нь *******989 оны 02 дугаар сарын 0*******-ний өдрөөс Багануур дүүргийн Ус суваг нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт жолоочоор ажилд орж *******998 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан.

Ажиллаж байх хугацаанд миний хөдөлмөр зүтгэлийг үнэлж *******992 онд салбарын аварга, *******993 онд байгууллагын аварга, *******995 онд дүүргийн аваргаар тус тус шагнаж байсан. Шагнагдаж байсан фото зургийг хэрэгт хавсаргав. Намайг ажлаас гарсны дараа *******05 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Багануур-Ус суваг Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын конторын барилгад гал түймэр гарч тус байгууллагын архивын сан хөмрөг шатаж устсан байсан.

Одоо тэтгэвэрт гарах болоход ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй. Энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. Иймд намайг *******989 оны 02 дугаар сарын 0*******-ний өдрөөс *******995 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдөр хүртэл Багануур дүүргийн Ус суваг нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Г.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Би *******98*******-*******982 онд Баянчандмань сумын ХАА-н тракторын курст сурч төгсөөд *******983-*******986 онд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ************** дугаар ангид цэргийн алба хаасан. *******986 онд цэргээс халагдаад Төв аймгийн Мөнгөнморьт сумын Тариа бригадад ажиллаж байгаад *******988 оны хавар ******* жилийн хугацаатай жолоочийн курст сураад төгссөн. *******989 оны 2 сард Багануурт ирж байсан. Тэгээд Багануурын шугам сүлжээнд 2-3 сар ажиллаад Ус сувагт жолоочийн орон тоо гараад ажилд орсон, тухайн үед дарга нь Баатар гэж хүн байсан, би *******998 он хүртэл ажилласан. Усны машины жолооч нь ус сувгийн станцаас усаа татаад гэр хорооллын худагт түгээдэг байсан, ******* явахдаа 5 тн ус зөөдөг, өдөрт 7-8 удаа явдаг, сарын цалин 600-700 төгрөгийн цалин авч байсан. Ус сувгийн конторт гал гараад бичиг баримтууд шатсан, тэгээд ямар ч баримт байхгүй. Архиваас шүүлгэхээр баримт гараагүй, нийгмийн даатгалын байгууллага та шүүхээр орж тогтоолгохгүй бол болохгүй гэсэн. Иймд намайг *******989 оны 02 дугаар сарын 0*******-ний өдрөөс *******995 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдөр хүртэл Багануур дүүргийн Ус суваг нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 00502******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, *******8869 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Багануур дүүргийн Багануур-Ус ААТҮГ-ын албан бичиг, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан бичиг, Архивын газрын албан бичиг, Гамшгаас хамгаалах Ерөнхий газрын гамшгийн судалгааны төв, гал унтраасан тухай нотломж, гэрэл зургууд зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно. /хх-ийн 2-*******4-р тал/

Шүүхээс Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-*******, ХААТР-2******* дугаартай маягтын хуулбар, гэрч Д., Х. нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

*******.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Хүсэлт гаргагч Г.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

3.Хүсэлт гаргагч нь *******964 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 60 нас хүрсэн бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход хөдөлмөрийн дэвтэр дээр ажилд томилсон тушаал бичигдсэн боловч ажилд томилсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд архивын байгууллагаас гарч ирээгүй, ажиллаж байсан байгууллагын албан контор галд өртөн түүнд холбогдох баримт бичгүүд устсан учраас дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх Г.*******ид үүссэн байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

4.Хүсэлт гаргагч Г.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тухайн үйл явдал болсон газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.4-д заасантай нийцэж байна.

5.Хүсэлт гаргагч Г.******* нь *******989 оны 02 дугаар сарын 0*******-ний өдрөөс *******995 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрийг хүртэл Багануур дүүргийн Ус суваг нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт жолоочоор ажиллаж байсан болох нь:

- Хүсэлт гаргагчийн шүүхэд өгсөн тайлбар,

-*******983.07.0*******-ний өдөр нээсэн 00502******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уг дэвтэрт *******989.02.08-ны өдрийн *******3 тоот тушаалаар ОСНАА газрын авто гражид жолоочоор авч ажилуулав гэсэн байв, мөн *******995.0*******.0*******-ний өдөр нийгмийн даатгалын *******8869 тоот дэвтэр олгов гэсэн бичилт хийгдсэн байв, /хх-ийн 5-р тал/

-*******8869 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, уг дэвтэрт *******995.0*******.0*******-ний өдөр Багануур-Ус НӨҮГ-т жолоочоор гэсэн байв, /хх-ийн 6-р тал/

-Архивын газрын *******25.04.29-ний өдрийн *******93 тоот албан бичиг, уг албан бичигт Тус архивт Улаанбаатар хотын Багануур районы орон сууц Нийтийн аж ахуйн газрын *******989-*******999 оны баримт хадгалагдаагүй болно гэсэн байв, /хх-ийн *******0-р тал/

-Багануур-Ус ААТҮГ-ын албан бичиг, уг албан бичигт тус байгууллагад *******989-*******998 онд ажиллаж байсан иргэн Гомбосүрэн овогтой ******* хүсэлтийн дагуу тэтгэвэр тогтоолгох баримтад танай байгууллагаас шаардсан галын дүгнэлтийг хавсралтаар хүргүүлэв гэсэн байв. /хх-ийн 8-р тал/

-Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан бичигт *******05 онд Багануур-Ус нийслэлийн өмчит үйлдвэрийн газар нэршилтэй үйл ажиллагаа явуулж байсан тус байгууллагын албаны конторын барилгад мөн оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 08:34 минутад гал түймэр гарсан нь үнэн болно гэсэн байв,

/хх-ийн 9-р тал/

-Гамшгаас хамгаалах Ерөнхий газрын гамшгийн судалгааны төв шинжээчийн 32 дугаартай дүгнэлт, уг дүгнэлтэд: *******. Гал түймэр гарсан газар *******05 оны 2 дугаар сарын 08-нд Багануур дүүргийн *******-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Багануур-Ус НӨҮГ-ын конторын барилгад гэсэн байв, /хх-ийн **************-р тал/

-*******05.02.08-ны өдөр дугаар 92, гал унтраасан тухай нотломж уг нотломжид

Гал түймэр гарсан газрын нэр хаяг гээд Багануур-Ус НӨҮГ-ын контор гэсэн байв /хх-ийн *******2-ртал/

-*******992 онд салбарын аварга болж ажлын байран дээрээ авахуулсан гэрэл зураг,

-*******993 онд байгууллагын аварга болж хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг,

-*******995 онд Дүүргийн аварга болж шагнал авч байгаа гэрэл зураг,

-Гэрч Д.ийн шүүхэд өгсөн Би ....*******995 оны хавар БагануурУс төрийн өмчит үйлчилгээний газарт ус түгээгчээр ажилд ороод *******02 оныг хүртэл ажилласан. *******ийг өмнө нь хаана ажиллаж байсныг би мэдэхгүй, намайг *******995 оны хавар ажилд ороход Г.******* усны машины жолоочоор ажиллаж байсан, *******998-*******00 оны үеэр ажлаас гарсан байх гэж санаж байна. Тухайн үед Багануурын задгай буюу гэр хорооллын худгуудад ус зөөдөг байсан. Би өөрөө Байдлагын хутагт ус түгээгчээр ажиллаж байхад манай худгийг Г.******* цэнэглэдэг байсан. Цагаан саарал Зил-*******30 машины жолооч байсныг сайн санаж байна. Намайг ажлаас гарснаас хойш контор шатсан гэдэг. Гэрэл зургийн хувьд эхний гэрэл зурагт авагдсан 64-94 гэсэн Зил *******30 машины хажууд байгаа эрэгтэй бол Г.******* байна. 2-р гэрэл зурагт баруун гар талын эхний ягаан дээлтэй эмэгтэй би өөрөө, харин эсрэг талд байгаа саарал хослолтой эрэгтэй ******* байна, 3 дахь гэрэл зураг дүүргийн аварга болж байгаа гэрэл зураг байна.

Би өөрөө *******02 он хүртэл энэ байгууллагад ажиллаж байсан. ******* намайг *******995 онд ажилд ороход ажиллаж байсан, *******998 онд л ажлаас гарсан шиг л санагдаад байна даа өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

-Гэрч Х.ын шүүхэд өгсөн Би *******982 оны 5 дугаар сард Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт цахилгаанчнаар ажилд орсон. Тасралтгүй одоог хүртэл ажиллаж байна. ******* нь *******989 онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт усны машины жолоочоор ажилд орсон. Тухайн үед усны машин зил-*******30 авто машин байсан. Ажилд орсноосоо хойш энэ байгууллагад *******0 гаруй жил ажилласан гэж санаж байна. Дандаа л усны машины жолоочоор ажилласан. Тухайн үед манай байгууллага 2 усны машинтай байсан, 2 жолооч худгаа хувааж аваад өдөр болгон л ажилладаг байсан. Одоог бодоход худаг цөөхөн байсан. Нэг удаа байгууллагын аварга, нэг удаа салбарын аварга болж байсныг санаж байна, яг хэдэн онд аварга болж байсныг сайн санадаггүй, гэхдээ зураг авахуулж л явсан даа. Манай байгууллагын конторын барилга *******05 оны сар шинийн баярын битүүний өдөр шатсан. Тухайн үед ажиллаж байсан ажилчдын байгууллагын архивт хадгалагдаж байсан бичиг баримт гал гарснаас болоод бүтэн шатсан. Түүнээс болоод манай байгууллагад ажиллаж байсан хүмүүс бүгд тэтгэвэрт гарахдаа дандаа шүүхээр ороод байгаа. ******* материал бас тухайн үед шатсан юм шиг байна лээ. *******-р гэрэл зурагт 64-94 гэсэн Зил *******30 машины хажууд байгаа эрэгтэй бол Г.*******, энэ өөрийнх нь ус зөөдөг байсан машин байна. 2-р гэрэл зурагт баруун гар талын эхний ягаан дээлтэй эмэгтэй ус түгээгч , харин эсрэг талд байгаа саарал хослолтой эрэгтэй *******, хажууд нь байгаа дээлтэй эмэгтэй ******* эхнэр байна, манай байгууллагын цэцэрлэгт ажилладаг байсан, харин улаан тууз зүүсэн эрэгтэй жолооч Дангаасүрэн, хажууд нь Дангаасүрэнгийн эхнэр Рэгзэдмаа байна. 3 дахь гэрэл зурагт саарал хослолтой шагнал авч байгаа эрэгтэй бол ******* байна, шагнал өгч байгаа хүн нь тухайн үеийн дүүргийн удирдлага байсан, нэрийг нь сайн санахгүй байна. Манай байгууллага дээр ирж гардуулж байсан шиг санагдаж байна. Тухайн үед манай байгууллага *******0-р бранкад байрладаг байсан. ******* *******989-*******998 оныг хүртэл тасралтгүй жолоочоор ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

6.Хүсэлт гаргагч Г.******* нь *******989 оноос *******998 он хүртэл Багануур дүүргийн Ус суваг нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт усны тэрэгний жолоочоор ажиллаж байсан бөгөөд түүний *******989-*******995 он хүртэл ажиллаж байсан үйл баримт хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

7.Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуульд заасан шаардлага хангасан, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд хамааралтай, гэрч нарын мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож байгаа, баримтууд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн байх тул эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтууд гэж дүгнэв.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.*******, *******34 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ийг *******989 оны 2 дугаар сарын 0*******-ний өдрөөс *******995 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрийг хүртэл Багануур дүүргийн Ус суваг нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА