| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0208/З |
| Дугаар | 128/ШШ2025/0615 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2025/0615
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Б*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.О*******,
Хариуцагч: Монополын эсрэг газрын дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Х*******,
Хариуцагчийн өмгөөлөгч: А.******* нарын хоорондын “Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд Монополын эсрэг газрын даргын эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй *******ь бус болохыг тогтоож, Монополын эсрэг газар (хуучин нэрээр: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар)-ын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, Хөдөлмөрийн тухай *******ийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Т.Б******* миний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгах” маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х*******, хариуцагчийн өмгөөлөгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1.Нэхэмжлэгч Т.Б*******ээс 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд Монополын эсрэг газрын даргын эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй *******ь бус болохыг тогтоож, Монополын эсрэг газар (хуучин нэрээр: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар)-ын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, Хөдөлмөрийн тухай *******ийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Т.Б******* миний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгах” тухай нэхэмжлэлийг гаргасан.
1.2. Нэхэмжлэгчээс Монополын эсрэг газрын даргад гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ажлын байраар хангаж өгөхийг хүссэн хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, Төрийн албаны зөвлөлд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гомдлыг тус тус гаргажээ.
1.3.Төрийн албаны зөвлөл уг гомдлын талаар 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03/ дугаар албан бичгээр Монополын эсрэг газрын даргад зөвлөмж
хүртгүүлсэн.
1.4.Монополын эсрэг газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/ дүгээр албан бичгээр Т.Б*******ийн ажилд эргэн орох хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж хүссэн бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/ дугаар албан бичгээр Т.Б*******т хариу өгөхдөө “... Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэдийг сонгон шалгаруулж Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн нөхцөлд ... зохих журмын дагуу ажлын байраар хангахад татгалзах зүйлгүй.” гэсэн хариу өгсөн.
1.5.Монополын эсрэг газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/ дугаар албан бичгээр Т.Б******* хүртгүүлсэн хариуг Монополын эсрэг газраас 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Монгол шуудан ХК-д хүргүүлснийг 02 дугаар сарын 21-ний өдөр Т.Б*******т гардуулсан.баримтыг үндэслэн тус шүүх Т.Б*******ийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч Т.Б******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“1.Т.Б******* миний бие Монополын эсрэг газар (хуучин нэрээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар)-т 2007 онд анх даргын туслахаас эхлэн Өрсөлдөөний *******ийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий газарт улсын байцаагч, улсын ахлах байцаагчаар төрийн албаны шатлан дэвших зарчмаар дэвшин тасралтгүй 16 жил ажиллаж, Төрийн албаны зөвлөлийн 2018 оны дугаар тогтоолын дагуу Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан, төрийн албаны эрхэлсэн түшмэлийн гутгаар зэрэгтэй төрийн жинхэнэ албан хаагч юм. 2009 оноос эхлэн өрсөлдөөний *******ь, бодлогыг хэрэгжүүлэх, шалгах чиглэлээр олон улсын богино болон дунд хугацааны сургалтад тасралтгүй хамрагдаж, энэ чиглэлээр мэргэшсэн.
2021 оны 01 дүгээр сард Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дотоод нэгжийн бүтцийн өөрчлөлтөөр Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газар нь Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газар болон өөрчлөгдсөн хэдий ч Т.Б******* миний бие тус газрын даргаар үргэлжлүүлэн ажиллахаар томилогдсон болно.
2. Монгол ******* болон ******* *******ын хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж, энэ хүрээнд Монгол *******ын өрсөлдөөний орчныг бэхжүүлэх төслийг ШӨХТГ болон *******ы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (цаашид гэх "англи нэрээр JICA") хамтран 2015 оноос 2022 оныг дуустал хоёр үе шаттайгаар *******ь эрх зүйн орчны шинэчлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах богино хугацааны үүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэхүү үйл хэрэгт нь миний бие ШӨХТГ-ыг төлөөлөн төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүн, төслийн менежерээр ажилласан юм.
Монгол *******ын Засгийн газар, ******* *******ын Засгийн газрын гэрээ, хэлэлцээрт үндэслэн хэрэгждэг урт хугацааны сургалтын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа -ийн "Legal and Judicial Human Resources Development" (*******ь, эрх зүйн хүний нөөцийг хөгжүүлэх) тэтгэлэгт т миний бие тэнцэж, 2022 оны 10 дугаар сараас 2024 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацаанд ******* *******ын ******* их *******ийн *******ийн *******ьд ын т суралцах зорилгоор төрийн албанаас түр чөлөөлөгдсөн юм.
ШӨХТГ-ын даргын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/ дугаар тушаалаар намайг Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалаас 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Төрийн албаны тухай *******ийн 41 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Энэ хэсгийн дугаарыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн *******иар "41.4" гэж өөрчилсөн./, 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасан үндэслэлээр тухайн албан тушаалынхаа зорилгод нийцүүлэн өндөр хөгжилтэй оронд мэргэшин суралцах зорилгоор төрийн албанаас түр чөлөөлсөн.
ШӨХТГ-аас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01/ дугаар Сангийн яаманд хүргүүлсэн албан бичгээр -ийн дээр дурьдсан тэтгэлэгт т Т.Б******* намайг нэр дэвшүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн, мөн -аас 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн M 1-012 англи хэл дээрх албан бичгийг Сангийн яаманд, тус албан бичгийн хувийг ШӨХТГ-ын дарга С.Мд хүргүүлж, намайг тус тэтгэлэгт ийн шалгуурыг хангаж тэнцсэнийг мэдэгдсэнээр миний бие тус тэтгэлэгт т хамрагдах боломж бүрдсэн.
Мөн -ийн "Legal and Judicial Human Resources Development" ийн нэг шалгуур нь тэтгэлэгт хамрагдсан төрийн албан хаагч *******иа төгссөний дараа эх орондоо эргэн ирж, тухайн байгууллагадаа гурваас доошгүй жил үргэлжлүүлэн ажиллах үүрэг хүлээсэн байдаг.
Энэ хүрээнд тухайн үеийн нэрээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай Т.Б******* миний бие 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр "******* *******ын "гэрээ" гэх)-г байгуулж, гэрээний гурав дахь хэсгийн 4 дэх заалтын дагуу миний бие Засгийн газрын тэтгэлэгт ийн суралцагчтай байгуулах гэрээ" (цаашид *******иа төгссөний дараа эрхэлж байсан албан тушаалдаа ажиллах үүрэг хүлээсэн. Энэхүү гэрээ нь Захиргааны ерөнхий *******ийн 52 дугаар зүйлийн 52.2.1-д зааснаар захиргааны гэрээ юм.
Харин ШӨХТГ-аас т суралцахыг зөвшөөрч, миний ажлын байрыг хадгалан, төгсөж ирсний дараа эгүүлэн томилж ажлын байраар хангаж ажиллуулах баталгааг гарган зөвшөөрч Төрийн албаны тухай *******ь, Хөдөлмөрийн тухай *******ийн холбогдох заалтын дагуу үүрэг хүлээхээс гадна бидний хооронд байгуулсан уг гэрээний хоёр дахь хэсгийн 4 дэх заалтаар үүрэг хүлээсэн.
Монополын эсрэг газар нь намайг 2 жил суралцах хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргийг хүлээсний дагуу 2022 оны 9 дүгээр сараас хойш 2024 оны 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлж энэ үүргээ биелүүлсээр байгаа атал намайг төгсөж ирмэгц өмнө ажиллаж байсан ажлын байранд эгүүлэн томилж ажиллуулах үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/ дугаартай тушаалын 4-т Т.Б******* надтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллахыг Тамгын газарт даалгасан буюу гэрээний хэрэгжилтийг дүгнэж өмнө эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн томилж ажлын байраар хангах нөхцөлийг бүрдүүлэхийг даалгасан шийдвэр юм.
Харин миний хадгалагдаж буй ажлын байранд Төрийн албаны тухай *******ийн 42 дугаар зүйлийн 42.1.4. Хөдөлмөрийн тухай *******ийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т тус тус зааснаар миний суралцах хугацаанд Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчийг томилон ажиллуулах *******ийн зохицуулалттай.
Т.Б******* миний бие ******* *******ын ******* их *******ийн Хуулийн *******ьд мэргэшин суралцаж, "Тендерийн хуйвалдааныг Өрсөлдөөний *******иар хориглох, хянан шалгах талаар" Монгол, *******, Индонезийн *******ь зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа хийж, ын зэргийн диплом амжилттай хамгаалж, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төгссөн.
3. Би ын *******ьд амжилттай суралцаж төгсөн ирээд Монополын эсрэг газрын дарга Б.Бд ажилдаа эргэн орох хүсэлтэй байгаагаа биечлэн уулзан танилцуулж, ажилд орох өргөдлөө тус газарт 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бичгээр өгсөн. Үүнээс хойш болсон уйл явдлыг он цагийн дарааллын дагуу дараах байдлаар тайлбарлавал:
Өргөдөл шийдвэрлэх явцын талаар асуухад миний тушаалыг хэрхэн ямар үндэслэлээр гаргах талаар судалж байгаа, Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж авах шаардлагатай гэх хариуг хүний нөөцийн асуудал эрхэлсэн албан тушаалтан Э.цэцэг 11 сарын 13-нд надад өгсөн. Өргөдөл шийдвэрлэх явц удаашралтай байсан тул Төрийн албаны тухай *******ьд заасан үндэслэл журмын дагуу Төрийн албаны зөвлөлд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гомдол гаргасан.
Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03/ дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр Т.Б******* намайг байгууллагын удирдлага, суралцагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу тодорхой ажлын байраар хангаж ажиллах тухай хариуг Монополын эсрэг газарт хүргүүлсэн.
Би үүнээс хойш уг шийдвэрийн дагуу намайг ажилд томилохоор судалж байгаа, миний албан тушаалд түр томилогдсон албан тушаалтны асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэх мэт үндэслэлүүдээр хүлээсээр байсан бөгөөд 2025 оны 1 дүгээр сард дарга Б.Бий утас руу залгасан боловч холбогдож чадаагүй.
2025 оны 2 дугаар сард уг асуудлыг шийдвэрлэх явцын талаар тодруулахаар Монополын эсрэг газрын хүний нөөцийн асуудал эрхэлсэн албан тушаалтантай очиж биечлэн уулзаж, өргөдлөө дахиад өгөхийг мэдэгдсэн.
Дарга Б.Бтэй уулзах хүсэлтийг туслахад нь хэлж хүлээсээр 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр уулзах боломж гарч уулзаж, би дахин өргөдлөө тухайн өдөрт нь Б.Б даргад биечлэн өгсөн, мөн бичиг хэрэгт нэг хувийг өгсөн. Б.Б дарга миний асуудлыг хүний нөөцийн асуудал эрхэлсэн албан тушаалтантайгаа зөвлөлдөөд эцсийн байдлаар шийдвэрлэж 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөрт багтааж хариу өгөхийг надад хэлсэн юм.
Улмаар Монополын эсрэг газрын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.цэцэгийн 2025 оны 2 дугаар сарын 14-ний 03/ дугаар албан бичгээр "Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03/ албан бичгийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хариу хүргүүлсэн болно" гэсэн хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл уг албан бичигт дурдсанаар Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03/ дугаартай Монополын эсрэг газарт хүргүүлсэн албан бичигт байгууллагын удирдлага Т.Б******* нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээний дагуу ажлын байраар хангаж ажиллахыг зөвлөсний дагуу хариу хүргүүлсэн гэх агуулгатай бичгийг өгсөн.
Гэтэл 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Монгол шуудангийн дугаар шуудан ирүүлсэн болохыг мэдэгдэж, тус бичиг дээрх хорооны дугаар зөрсөн тул салбараас над руу утсаар холбогдож миний нэр дээр Монополын эсрэг газраас харьяалагдах хороо руу шилжүүлж, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүргэгдэх талаар хэлсний дагуу би шуудангийн дүгээр салбарт өөрийн биеэр очиж тус бичгийг авч танилцсан. Уг шуудангаар надад хаяглагдан ирүүлсэн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/ албан бичгийг Монополын эсрэг газраас 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шууданд өгсөн байна.
Монополын эсрэг газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/ дугаар албан бичгийн агуулгаас үзвэл Төрийн албаны тухай *******ийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03/ дугаартай албан бичгээр хүргүүлсэн намайг ажлын байраар хангаж ажиллахыг даалгасан шийдвэр зэргийг үл ойшоож, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/ дугаартай тушаал, байгууллага бидний хооронд 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхээс илтэд татгалзаж, урьд эрхэлж байсан албан тушаалд томилохоос шууд утгаар татгалзсан байна.
Анх болон сүүлд дарга Б.Бтэй биечлэн уулзахад *******ийн дагуу Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, хүний нөөцийн асуудал эрхэлсэн албан тушаалтан нь судлаад эгүүлэн томилох боломжтой талаар нааштайгаар хүлээн авч байсан нь миний итгэлийг төрүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хүлээлгэсээр байгаад харамсалтай байна.
Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03/ дугаартай Монополын эсрэг газар, Т.Б******* нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээний дагуу ажлын байраар хангаж ажиллахыг зөвлөсөн боловч Төрийн албаны дээд байгууллагын *******ь ёсны дагуу тавьсан шаардлагыг зөрчиж *******ь бус эс үйлдэхүй гаргасаар байна.
Иймд Монополын эсрэг газрын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 2 дугаар сарын 14-ний 03/ дугаар албан бичгээр "Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03/ албан бичгийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хариу хүргүүлсэн болно" гэх албан бичиг болон 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шуудангаар ирүүлсэн албан бичиг зэргийг хүлээн авч танилцаад Монополын эсрэг Газрын дарга Б.Б нь намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох, ажлын байраар хангахгүй байгаа нь *******ь бус эс үйлдэхгүйг *******ь бус болохыг тогтоолгож, төрийн албанд томилогдох, ажил хөдөлмөр эрхлэх эрхээ сэргээлгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай *******ийн дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Монополын эсрэг газар нь Төрийн албаны тухай *******ийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т зааснаар т суралцаж буй намайг төрийн албанаас түр чөлөөлж, Хөдөлмөрийн тухай *******ийн 60 дугаар зүйлийн 60.1-т "Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална" гэж, 60.1.11-т "ажил олгогчийн зөвшөөрсөн хугацаагаар сургалтад хамрагдаж байгаа гэж тус тус зааснаар миний ажлын байрыг хадгалж, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж байгаа юм.
Тус газартай байгуулсан гэрээний хоёр дахь хэсгийн 3-т намайг суралцах хугацаанд түр орлон гүйцэтгэгч ажиллуулах тохиолдолд Төрийн албаны тухай *******ийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасны дагуу түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлөгдөх хугацааг төгсөж ирэхээс өмнө байхаар тохируулахаар заасан байдаг.
Мөн түүнчлэн Монгол *******ын Засгийн газар болон ******* *******ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Ж байгууллагаас Т.Б******* намайг ******* *******ад ын зэргээр амжилттай суралцан төгссөн тул эрхэлж байсан албан тушаалд нь эргүүлэн томилж ажиллуулахыг мэдэгдсэн албан бичгийг Монополын эсрэг газарт 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүргүүлсэн байдаг.
Гэтэл Монополын эсрэг газраас "Төрийн албаны тухай *******ийн 25, 27 дугаар зүйл болон холбогдох журмын хүрээнд сонгон шалгаруулалтад орж, Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тохиолдолд ажлын байраар хангахад татгалзах зүйлгүй" гэсэн хариуг надад өгсөн нь төрд тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч миний эрх зүйн байдлыг дордуулж *******ьд байхгүй үндэслэлээр шалгуур, шаардлага тавьж *******ийг буруу ойлгон тайлбарлаж урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажлын байраар хангахгүй байгаа нь *******ь бус гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, Монополын эсрэг газраас өгсөн хариуны агуулга Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалын сул орон тоонд Төрийн албаны зөвлөлөөс миний нэрийг дэвшүүлсэн нөхцөлд ажлын байраар хангахад татгалзах зүйлгүй гэжээ.
Төрийн албаны тухай *******ийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шинээр өөр төрийн жинхэнэ албан тушаалтныг сонгон томилохоор зохицуулсан. Төрийн албаны тухай *******ийн 3 дугаар зүйлийн 3.1.4. "сул орон тоо" гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг;" ойлгохоор заасан бөгөөд Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалаас хэн нэгнийг мөн *******ийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг үндэслэн чөлөөлсөн тохиолдолд сул орон тоо үүссэн гэж үзэхээр байна.
Харин Т.Б******* намайг төрийн албанаас чөлөөлөх *******ь зүйн болон бодит нөхцөл байдлын үндэслэл үүсээгүй, чөлөөлсөн тушаал, шийдвэр гарч байгаагүй, зөвхөн *******ийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтад хамаарах түр чөлөөлсөн тушаал гарч байсан тул миний ажиллаж байгаад түр чөлөөлөгдсөн Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалын сул орон тоо үүсээгүй буюу тус агентлагийн үе үеийн дарга нар нь уг албан тушаалыг хадгалах үүрэг хүлээсэн.
Өрсөлдөөний тухай *******ьд 2024 оны 7 дугаар сард өөрчлөлт орж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэр нь Монополын эсрэг газар болж өөрчлөгдсөн хэдий ч дотоод бүтцийн нэгж, чиг үүрэг, орон тооны дээд хязгаарт ямар өөрчлөлт ороогүй, хэвээр байгаа болно.
Иймээс Т.Б******* намайг төрийн албанаас түр чөлөөлж, өндөр хөгжилтэй оронд мэргэшүүлэн сургах, ажлын байрыг хэвээр хадгалан эргүүлэн томилох үүрэгr хүлээсэн тушаал, гэрээ, *******ь зүйн үндэслэлүүд байсаар атал Монополын эсрэг газрын эрх залгамжлан төрийн албаны томилох чиг үүргийг хэрэгжүүлж буй одоогийн дарга нь Төрийн албаны тухай *******ийг зөрчиж Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалыг сул орон тоо үүссэн мэтээр хариу өгч, намайг томилж ажлын байраар хангахаас татгалзаж байгаа нь илэрхий *******ь бус эс үйлдэхүй юм” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Үндсэн маргаан нь гомдлоо гаргасан уу? хугацаандаа гаргасан уу? Төрийн албаны зөвлөлд хандсан уу? гэх байдлаар тайлбарлая. Анх Монополын эсрэг газарт хүсэлтээ гаргаад, тухайн хүсэлтийг хариуцагчаас шийдэхгүй байгаа тул даргатай нь уулзсан байгаа юм. Тэгэхэд энэ талаар *******ь хэрэглээний талаар мэдэхгүй байна, Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж авахаар хүлээж байна гэх хариу өгдөг. Энэ талаар шүүх хуралдаанд судлагдсан. Төрийн албаны зөвлөлд нэхэмжлэгч өөрөө хандсан. Хандсаны дараа зөвлөмж хүргүүлэн таны асуудлыг шийдвэрлэсэн гэсэн. Түүнд нь тодорхой ажлын байраар хангаж, албан тушаалд томил гэж байгаа. Тодорхой албан тушаал гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс тухайн албан тушаал байгаа эсэх талаар мэдэхгүй тул тухайн хүнийг томилох ёстой гэж байгаа. Түүнээс тусгай шалгалтад оруулж, түүний дагуу тодорхой албан тушаалд томил гэх нөхцөл тавиагүй.
Төрийн албаны зөвлөл төрийн албаны дээд шатны байгууллага, *******ь хэрэглээг мэдэж байгаа. Нэхэмжлэгчийн гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж гаргасан. Тухайн зөвлөмжийг биелүүлнэ гэж итгэл үнэмшил төрж байгаа. Гэтэл Монополын эсрэг газар биелүүлээгүй.
Улмаар 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Монополын эсрэг газрын даргатай очиж уулзахад бас л нааштай хариу өгсөн. Өмнө ажиллаж байсан орлон гүйцэтгэгчийн асуудлыг шийдвэрлээд гурван хоногийн дотор эцсийн байдлаар хариу өгөх тухай хэлсэн. Тус хугацаандаа хариугаа, Тамгын газрын даргын гарын үсэгтэйгээр өгсөн. Тамгын газрын дарга болон өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа У.Х******* төлөөлөгчид Өрсөлдөөний зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа хүнтэйгээ уулзаад 11 дүгээр сарын шийдвэрийг хавсарган шийдвэрээ өг гэсэн.
Улмаар тус хариуг аваад нэхэмжлэгчээс Төрийн албаны тухай *******ь болон Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжийг биелүүлдэггүй гэх агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд өнгөрөөгүй гэж үзэж байна. Хэрвээ өнгөрсөн бол дарга нь тухайн хүнд итгэл төрүүлж, нааш, цааш явуулж байгаад, сүүлд нь шуудангаар хүргүүлье гэж шийдсэнээр эцсийн шийдвэр гарсан гэж үзэж байна.
Эс үйлдэхүй үргэлжилсэн гэж үзэж байгаа. Яагаад нэхэмжлэгчийг шууд томилох ёстой вэ? гэхээр Төрийн албаны тухай *******ийн 3.1.4-т зааснаар сул орон тоо гэж халсан, чөлөөлсөн, нас барсан гэх мэт тохиолдлыг хэлэхээр заасан. Сул орон тоо үүссэн байгаа тохиолдолд сул орон тоог зарахтай холбоотой нарийвчилсан журам бий. Эхлээд сул орон тоо үүссэн эсэх талаар тогтооно. Үүсээгүй бол тусгай болон ерөнхий шалгалт зарлах тухай ажиллагаанууд явагдах боломжгүй. 2023 онд тусгай шалгалт зарлахаар хүсэлт явуулсан талаар үйл баримт тайлбарлаж байна. Тухайн үйл баримтыг сул орон тоонд ажиллаж байсан хүн мэдэх боломжгүй.
Өнөөдрийн байдлаар тухайн нөхцөл байдлын сөрөг үр дагавар нэхэмжлэгчийн хувьд дуусгавар болсон буюу захиргааны үйл ажиллагаа нь хэрэгжихгүй, эрх зүйн үр дагаваргүй гэж үзээд тухайн албан тушаалд томилогдъё гэж байгаа. Тэгэхэд хариуцагчаас сул орон тоо үүссэн тохиолдолд Төрийн албаны тухай *******ьд заасны дагуу нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулалт явуулах гэж байгаа. Тус нөхцөл байдал үүсээгүй. Төрийн албаны тухай *******ьд энэ *******иар зохицуулаагүй асуудлыг Хөдөлмөрийн тухай *******иар зохицуулна гэж заасан. Төрийн албаны тухай *******ьд түр чөлөөлөх тухай зохицуулалт байгаа. Гэвч тухайн хүнийг буцаан хэрхэн томилох, ажлын байрыг хэрхэн хадгалах тухай зохицуулалт байхгүй. Хөдөлмөрийн тухай *******ийн 60.1-д ажилтан ажлын үүргээ биелүүлээгүй дараах нөхцөлд ажлын байрыг хэвээр хадгална гэж заасан. Төрийн албаны тухай *******ьд ийм зохицуулалт байхгүй. Ямар ч тохиолдолд хадгалах талаар зохицуулалт байдаггүй.
Тэгэхээр ажил олгогчоос зөвшөөрсөн хугацаанд сургалтад хамрагдаж байгаа гэж заасан. Ажил олгогчоос зөвшөөсний дагуу сургалтад хамруулах тухай Сангийн яам руу албан бичиг явуулж байгаа. Гэтэл өнөөдөр гаргаж байгаа тайлбартаа Ж-ийн сургалтад хамрагдсан, Засгийн газрын тэтгэлгээр хамрагдаагүй тул эгүүлэн томилж болохгүй байгаа гэж тайлбарлаж байна. Монополын эсрэг газар нь Засгийн газрын тохируулагч агентлаг. Ж гэх байгууллага нь Монгол улс, ******* улсын хамтын үйл ажиллагааг зохицуулдаг байгууллага. Энэ нь хэлэлцээр биш үү? Биш гэдгийг яаж нотлох вэ? Гэтэл тухайн байгууллагаас 4, 5 албан хаагч суралцаад ирж, албан тушаалдаа томилогдсон байдаг. Ганц нэхэмжлэгчид яагаад ялгаварлан гадуурхах үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тухайн хүмүүст *******ийн заалтын дагуу ажлын байр хадгалагдаж байсан байна, тиймээс томилно гээд л томилчихдог.
Одоо дахин нэг албан хаагч суралцаад ирж байгаа бөгөөд тухайн хүний бас томилохгүйн улмаас маргаан үүсэх нөхцөл үүсэж байгаа. Төрийн албаны тухай *******ийн “нөөцөд байгаа” гэх зохицуулалтад бүгдийг нь хамруулж болохгүй. Тэгвэл төрийн албан хаагч цэрэгт явлаа гээд чөлөө авч яваад тэнцээгүй гээд буцаад ажилдаа оръё гэхэд “та шалгалтаа өгч ор” гэх юм уу? Ийм нөхцөл байдал үүсэхээр байгаа тул Хөдөлмөрийн тухай *******иар тусгайлан зохицуулж байгаа юм.
Миний зүгээс тухайн нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулж болохгүй гэж тайлбарлаагүй. Төрийн албанд сонгон шалгаруулах журмын дарааллаар тухайн нөөцөд байгаа иргэдийн өмнө нь тухайн албан тушаалд ажиллаж байсан хүн нь байна. Ажлын байр нь хадгалагдаж байгаа хүн байна. Энд хэний ашиг сонирхол явж байгаа вэ? Монополын эсрэг газар уу? эсхүл төрийн алба уу? эсхүл өөр нэг хүний ашиг сонирхол байна уу? Энэ нь гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээр ил болдог. Энэ асуудал нь ганц Монополын эсрэг газрын асуудал биш. Шадар сайдын ажлын албанаас дуудан яагаад томилохгүй байгаа талаар тайлбар авдаг юм билээ. Яагаад өмгөөлөгч авч байгаа талаар, төсөвт нь өмгөөлөгчийн зардал байгаа талаар асуусан гэж байгаа. Тодорхой гэрчтэй зүйл. Гэтэл бид өмгөөлөгч аваагүй А.******* гэх өмгөөлөгчийг н.Н- гэх хүн авсан гэж тайлбарласан. Хэний ашиг сонирхлын дагуу шүүхэд маргаад байгаа юм. Төрийн албаны ашиг сонирхол гэж ярихаа больё.
Монополын эсрэг газрын ашиг сонирхлоос үзэхэд тухайн албан тушаалд мэргэшсэн хүнийг авч ажиллуулах нь хамгийн ашигтай. Тэгээд тухайн хүнээ ажиллуулна, ажлын байраар багадаа гурван жил хангана гэж гэрээ байгуулж, сургачхаад ирэхэд нь хүнд суртал гаргаж байгаа. Ажилд авахгүй гэхээр авах гэж байгаа юм шиг. Өргөдлийг нь шийдвэрлэх хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлсөн байгаа. Авахгүй байсан бол тухайн 9 дүгээр сараас хойш нийгмийн даатгалын шийтгэл төлөлтийг нь зогсоогоод, авахгүй гэх хариугаа өгөхгүй яасан юм. Тэгэхээр төрийн албаны зарчмуудыг хэрэгжүүлье гэвэл тухайн хүнийг томилох ёстой. Бусад мэргэжилтэн, ахлах мэргэжилтнийг ирэхэд нь шууд томилчихдог. Шүүх Төрийн албаны тухай *******ь, Хөдөлмөрийн тухай *******ь, Монгол *******ын Үндсэн *******ь, төрийн албатай холбоотой холбогдох зохицуулалтууд, Төрийн албаны зөвлөлөөс гаргасан зөвлөмж зэргийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Нэмж дурдахад тухайн хүнийг битгий томил гэх шийдвэрийг Төрийн албаны зөвлөлөөс гаргаагүй.” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
“Иргэн Т.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг "Намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа *******ь бус эс үйлдэхүй гаргасан" хэмээн буруутгаж, "томилохгүй байгаа эс үйлдэхүй *******ь бус болохыг тогтоолгох, Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Бид дараах нөхцөл байдал, *******ь зүйн үндэслэлүүдийн дагуу Монополын эсрэг газрын зүгээс нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилохгүй байгаа *******ь бус эс үйлдэхүй гаргаагүй гэж үзэж байна.
Тэрээр 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Монополын эсрэг газрын даргад гаргасан хүсэлтдээ "Тус байгууллагатай хийсэн гэрээний дагуу холбогдох ажлын байраар хангаж өгнө үү" гэх хүсэлтийг тавьсан байна. Тухайн хүсэлтдээ урьд эрхэлж байсан ажил буюу Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай тусгаагүй. Харин холбогдох ажлын байраар хангаж өгнө үү гэсэн байна. Иймд түүний гаргасан хүсэлтийг боломжит ажлын байраар хангуулах агуулгаар ойлгох үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалд томилуулах хүсэлт гаргаж байгаагүй.
Т.Б*******ийн Монополын эсрэг газарт гаргасан хүсэлтийн хариу болгож манай байгууллагаас түүнд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/ дугаар албан бичгээр хариуг өгсөн. Тухайн албан бичгээр бид нэхэмжлэгчийг Төрийн албаны зөвлөлийн тухайн албан тушаалд томилох тусгай шалгалт, нэр дэвшүүлсэн тогтоолгүйгээр шууд төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд томилох боломжгүй болохыг тайлбарлаж, Төрийн албаны *******ьд заасан журмын дагуу төрийн албаны тусгай шалгалтад тэнцэж, Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн нөхцөлд зохих журмын дагуу шийдвэрлэхээ илэрхийлсэн.
Т.Б******* нь манай байгууллагад 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүсэлт гаргасныг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай *******ийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан хугацаанд Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж, чиглэл авсны үндсэн дээр шийдвэрлэж хариу өгөх зорилгоор шийдвэрлэх хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03/ дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн дагуу *******ьд заасан 60 хоногийн хугацаанд багтаан нэхэмжлэгчийн хүсэлтийн хариуг өгсөн.
Т.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03/ дугаартай албан бичгийг өөрийг нь ажилд томилохыг даалгасан, үүрэг болгосон албан бичиг гэх агуулгаар нэхэмжлэлдээ бичсэн байна. Тодруулбал, нэхэмжлэлийн 5 дахь хуудас, 3 дахь догол мөр бүхий хэсэгт "Монополын эсрэг газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ... албан бичгийн агуулгаас үзвэл... Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03/ дугаартай албан бичгээр хүргүүлсэн намайг ажлын байраар хангаж ажиллахыг даалгасан шийдвэр зэргийг үл ойшоож... урьд эрхэлж байсан албан тушаалд томилохоос шууд татгалзсан байна" гэжээ. Төрийн албаны зөвлөлийн дээрх шийдвэр бол нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгасан агуулга бүхий бичиг, шийдвэр биш юм. Тодруулбал тус албан бичигт "Иймд ... тодорхой ажлын байраар хангаж ажиллахыг зөвлөж байна" гэсэн нь Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгчийг ажилд авахыг даалгасан шийдвэр гаргаагүй юм.
Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/ дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай *******ийн 46.1.2-т заасныг үндэслэн төрийн албанаас түр чөлөөлсөн. Төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай *******ийн 46 дугаар зүйлийн 46.6-д "Энэ *******ийн 46.1-д заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно" гэж зааснаар нөөцөд бүртгэлтэй байна. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам"-ын 2.1.4, 4.2-т төрийн албанаас түр чөлөөлөгдсөн иргэн төрийн албаны нөөцөд байх талаар заасан байна. Иймд нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа бөгөөд нөөцөд байгаа иргэний эрх, үүргийг эдлэх юм.
Хариуцагчийн зүгээс Т.Б*******т төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа бусад иргэдээс онцгойлон нэхэмжлэгчид давуу эрх олгох, Төрийн албаны тухай *******ьд заасан журмыг зөрчиж нэхэмжлэгчийг тусгай шалгалтгүйгээр, Төрийн албаны зөвлөлийн нэр дэвшүүлсэн тогтоолгүйгээр томилох боломжгүй юм. Энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг шийдвэрлэж өгсөн хариу албан бичигтээ *******ийн энэхүү зохицуулалтын талаар тодорхой дурдаж, түүний "тусгай шалгалт, Төрийн албаны зөвлөлийн нэр дэвшүүлсэн тогтоолгүйгээр томилогдох" хүсэлтийг нь хангах боломжгүй талаар тайлбарласан.
Т.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ маргаан бүхий албан тушаалын сул орон тоо гэж үзэхгүй байгаа талаар тайлбарласан байна. Нэхэмжлэгчийн тус тайлбар нь *******ь зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Т.Б******* нь ажлаас түр чөлөөлөгдөж, нөөцөд бүртгэгдсэн тул тухайн ажлын байрыг сул орон тоо гэж үзэж, нөөцөөс тусгай шалгалтын үндсэн дээр нөхөх үндэслэлтэй юм. Тодруулбал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01/ дугаар албан бичиг болон 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/ дугаар албан бичгээр тус тус тусгай шалгалт зохион байгуулж өгөх хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд гаргасан. Төрийн албаны зөвлөл бидний тус хүсэлтийг хүлээн авч, тусгай шалгалт зарласан. Үүнээс үзэхэд тухайн орон тоог Төрийн албаны зөвлөлийн зүгээс сул орон тоо гэж үзэж байгаа болохыг нотолж байна гэж үзэхээр байна.
Т.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Монополын эсрэг газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/ дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгийг сүүлд хүлээж авсан талаар тайлбарласан байна. Тодруулбал, нэхэмжлэлийн 5 дахь талын эхний болон хоёр дахь догол мөр бүхий хэсэгт "2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Монополын эсрэг газар шууданд хийсэн, би 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр авсан гэх агуулгаар бичсэн байна. Гэвч энэ нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй зүйл болохыг тэмдэглэх нь зөв байх. Өргөдлийн хариу бичиг гарсан даруйд манай байгууллагын архив, бичиг хэргийн ажилтан Т.Б*******ийн өргөдөлд бичсэн дугаарын утас руу нь залгаж, хариугаа авах талаар мэдэгдсэн байна. Энэ үед нэхэмжлэгч нь өөрийн утасны дугаар дээрх viber-аар авахаа илэрхийлсэн тул түүн рүү өргөдлийн хариу албан бичгийн зургийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр viber-aaр илгээсэн байна. Үүнийг энэхүү хариу тайлбарт хавсаргасан зургаас харж болно./ Иймд нэхэмжлэгч нь манай байгууллагын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийг тухайн үед авсан гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн нэхэмжлэгч тус албан бичгийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр viber-aар хүлээж авсан эсэх талаар Т.Б*******ээс өөрөөс нь тайлбар авч өгнө үү.
Т.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ биднийг ямар *******ь тогтоомж зөрчсөн гэж буруутгаж буй талаар тодорхой тайлбарлаагүй байна. Өөрөөр хэлбэл, Монополын эсрэг газар *******ийн ямар зохицуулалтын дагуу түүнийг төрийн албаны тусгай шалгалтгүйгээр шууд томилох үүрэгтэй эсэх талаар тодорхой тайлбар гаргаагүй байна. Харин түүнтэй байгуулсан гэрээний 2.4 дэх заалтын дагуу түүнийг тусгай шалгалтгүйгээр томилох үүрэгтэй гэх агуулгаар нэхэмжлэлдээ тусгасан байна. Мөн тэрээр нэхэмжлэлдээ тухайн гэрээ нь Захиргааны ерөнхий *******ьд тусгасан захиргааны гэрээ болох талаар тайлбарласан байна. Гэвч төрийн жинхэнэ албаны албан тушаалд иргэнийг томилох, чөлөөлөх харилцаа нь гагцхүү Төрийн албаны тухай *******иар зохицуулагддаг. Иймд төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилох харилцааг гэрээгээр зохицуулах, хэн нэгэнтэй гэрээ байгуулах замаар түүнд гэрээний үндсэн дээр онцгой, давуу байдал олгох үндэслэлгүй юм. Т.Б*******ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай байгуулсан гэрээний 2.4-т "Энэхүү заалтад Төрийн албаны тухай *******ийг үндэслэх ба төрийн захиргааны албан хаагчид хамаарна" хэмээн тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу суралцагчийг ажилд томилох харилцааг Төрийн албаны тухай *******ьд нийцүүлэх хэрэгжүүлэх талаар тус гэрээнд заасан байна. Гэрээний 2.7-д оюутан, суралцагчийг ажлын байраар хангах талаар Төрийн албаны тухай *******ьд заасан арга хэмжээг авах талаар заасан. Иймд нэхэмжлэгчийн шаардаж буй Төрийн албаны тухай *******иар тогтоосон журмыг үл хайхран, тусгай шалгалтгүйгээр, Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тогтоолгүйгээр өөрийг нь томилох шаардлага нь *******ь зүйн үндэслэлгүй юм.
Үүнтэй холбоотой Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гарган өгч байна. Дээрхээс үзэхэд Т.Б*******ийн эхний нэхэмжлэлийн шаардлага нь *******ийн үндэслэлгүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн "ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх" тухай нэхэмжлэлийн шаардлага нь мөн адил үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд Т.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн өмгөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг уншихад хариуцагч захиргааны байгууллага болон албан тушаалтныг эс үйлдэхүй гаргасан гэж маргаж байгаа. Тухайлбал нэхэмжлэлийн шаардлагын нэг дугаартай хэсгийг уншвал Тийн Б******* намайг урд эрхэлж байсан ажил албан тушаалд Монополын эсрэг газрын даргын эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй *******ь бус болохыг тогтоож өгнө үү гэсэн байгаа юм. Эс үйлдэхүй *******ь бус болохыг тогтоолгоод үүнтэй холбоотой шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах буюу тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл маргааны шийдэл нь Монополын эсрэг газрын дарга нь *******ь бусаар эргүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй гаргасан уу гэдэг нь л чухал юм. Хэрвээ *******ь бус эс үйлдэхүй гаргасан бол эс үйлдэхүй *******ь бус болохыг тогтоолгон. Ажилд эргүүлэн тогтоолгох шийдвэр байдаг уу, шаардах захиргааны акт өгөхийг даалгах боломжтой. Гэтэл Монополын эсрэг газар огт эс үйлдэхүй гаргаагүй.
Захиргааны ерөнхий *******ийн 37 дугаар зүйлийн 37.3-д эс үйлдэхүй гэж иргэн *******ийн этгээдээс эрх, *******ь ёсны ашиг сонирхлоор хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж байгаа. Өөрөөр хэлбэл, гаргасан өргөдөл гомдлыг нь шийдвэрлэхгүй эс үйлдэхүүн гаргаж байгааг л хэлж байгаа юм. Нэхэмжлэгч Т.Б******* нь ямар өргөдөл гомдлыг Монополын эсрэг газарт гаргасан бэ гэвэл би Жгийн төслийн дагуу гадаад улсад суралцаад ирлээ. Намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилоод өгөөч гэсэн. Ингэхдээ би ямар нэгэн Төрийн албаны тухай *******ьд заасан тусгай шалгалтгүй шууд томилогдож ажилламаар байна гэдэг өргөдлийг гаргасан. Энэ өргөдлийг хариуцагч захиргааны байгууллага шийдвэрлээгүй орхигдуулсан зүйл байхгүй, шийдвэрлээд хариу өгсөн. Энэ талаарх баримт нь хэргийн материалын дугаар талд авагдсан.
Монополын эсрэг газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хариу хүргүүлэх тухай дугаартай албан бичгээр энэ өргөдлийг шийдвэрлэсэн. Шийдвэрлэхдээ Т.Б*******ийн хүсэж байгаа захиргааны акт буюу ажилд эгүүлэн тогтоолгох захиргааны актыг гаргахаас татгалзах шийдвэрийг гаргасан. Агуулга нь тухайн албан бичгийн 3 дахь догол мөрөнд дурдсан байгаа ... Харин тусгай шалгалт өгч тэнцээгүй тохиолдолд томилох боломжгүй гэдэг агуулгаар хариу өгсөн.
Хоёрдугаарт, эс үйлдэхүй болон татгалзсан шийдвэртэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаа юм. Шүүхэд хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан талаархаа харагдуулахгүй нь тулд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ худал тайлбар гаргадаг. Энэ худал тайлбар нь нэхэмжлэлийн үндэслэлийн дөрөв дэх хуудасны хамгийн төгсгөл хэсэгт байгаа. Өөрөөр хэлбэл, уг албан бичигт дурдсанаар Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Монополын эсрэг газарт хүргүүлсэн албан бичигт байгууллагын удирдлага болон суралцагчийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу ажлын байраар хангаж ажиллахыг зөвлөсний дагуу хариу хүргүүлсэн гэх агуулгатай албан бичгийг өгсөн. Энэ нь 12 дугаар сарын 11-ний өдөр Монополын эсрэг газраас өгсөн албан бичгийг хэлж байгаа юм. Дараагийн хуудаст 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Монгол шуудангийн дугаартай салбараас над руу утсаар холбогдож миний нэр дээр Монополын эсрэг газраас шуудан ирүүлсэн болохыг мэдэгдэж тус бичиг дээрх хорооны хаяг зөрсөн учраас харьяалагдах хороо руу шилжүүлж 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүргэх талаар хэлсний дагуу би шуудангийн дугаартай салбарт очиж тус бичгийг авч танилцсан. Уг шуудангаар надад хаяг дамжин ирүүлсэн Монополын эсрэг газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгийг Монополын эсрэг газраас 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шууданд өгсөн байна гэсэн байна.
Монополын эсрэг газрын 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн албан бичгийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шууданд өгсөн байна. Үүнийг шууд авч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэдэг байдлаар тайлбарлаж байгаа юм. Гэтэл энэ нь худлаа байсан гэдэг нь хоёр ч баримтаар тогтож байгаа. Нэгдүгээрт 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл байгаа. Хэргийн материалын 119 дэх талд авагдсан байгаа. Мөн гэрч И.Аын утсанд үзлэг хийсэн. И.А нь өөрийн вайбераар нэхэмжлэгч буюу Т.Б*******ийн дугаарт Монополын эсрэг газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/ дугаартай албан бичгийн зургийг явуулсан гэдэг байдлаар үзлэгийн тэмдэглэлд бичигдсэн байгаа. Монополын эсрэг газрын бичиг хэрэг хариуцсан ажилтан нь харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдсэн байгаа. Мөн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд гэрчийг асуусан тэмдэглэл байгаа. Үүнд хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч асуухдаа Монополын эсрэг газрын бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байх үедээ иргэн Т.Б*******т гаргасан албан бичгийн хариуг ямар хэлбэрээр хүргүүлсэн бэ гэж асуухад нь хариулахдаа бичиг орж ирснээс хойш өглөө нэг удаа залгасан утас нь холбогдох боломжгүй байсан. Дахин залгахад утас нь холбогдсон. Гэрч өөрт нь таны хүсэлтийн хариу ирсэн талаар хэлсэн Шуудангаар явуулах гэтэл гэрийн хаяг нь байхгүй байсан учраас хүнээс утасны дугаарыг нь олж аваад ажлын утсаар залгасан юм. Мэйл хаягаар хүсэлтээ явуулаад өгөөч гэж хэлсэн. Тухайн үед манай ажил шинэ байгууллага руу нүүх хөдөлгөөн хийгдсэн учраас интернэт тааруухан байсан учраас мэйлээр явуулсан боловч гацаад явахгүй байсан учраас өөрийн гар утсаар явуулсан. Энэ талаар буцаан Т.Б*******тэй утсаар холбогдож хэлсэн. Хэлэхэд Т.Б******* баярлалаа би маргааш очиж хариугаа авна гэж хэлээд утсаа тасалсан. Утсаар ярьсан дугаарыг шүүхэд миний утас нь дээр сүүлийн гурван сар хийсэн дуудлагууд хадгалагдаж байна. Вайбераар явуулсан албан бичиг харагдаж байгаа. Явуулсны дараа би утас руу нь залгаад албан бичгийн дугаар луу вайбераар явуулсан талаар хэлэхэд баярлалаа гээд маш уриалгахан маргааш өөрөө очиж авна гэж хэлж байсан гэж гэрч хариу өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл маргаан бүхий албан бичгийг нэхэмжлэгчид харилцаа холбооны хэрэгслээр хүргүүлсэн байгаа.
Нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан гомдолд ч албан бичгийг авсан гэдэг нь харагддаг. Тухайлбал хэргийн материалд Т.Б*******ийн өөрийнх нь гаргасан Төрийн албаны зөвлөлийн дарга н. танаа гэсэн гомдол гаргах тухай албан бичиг байдаг. Энэ албан бичигт тухайн Монополын эсрэг газрын албан бичгийг авсан талаар 2 удаа дурдсан байдаг. Тухайн гомдлын гурав дахь хуудасны дөрөв дугаартай хэсэг дээр би ын *******ьд амжилттай суралцаж төгсөж ирсэн гэтэл Монополын эсрэг газраас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/ дугаартай албан бичгээр надад өгсөн хариудаа тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч миний эрх зүйн байдлыг дордуулж *******ьч байхгүй үндэслэлээр шалгуур шаардлага тавьж *******ийг буруу ойлгон тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй гэдэг байдлаар дурдаад байгаа. Өөрөөр хэлбэл 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/ дугаартай бичгийн огноо дугаарыг бичиж байгаад 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байгаа юм.
Мөн энэ гомдлын сүүлийн хуудсыг нь харах юм бол хавсаргасан албан бичгүүдийн жагсаалтын 7 дугаартай хэсэгт Төрийн албаны зөвлөлөөс Монополын эсрэг газарт хүргүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичгийг хавсаргасан байгаа. Т.Б*******ийг маргаан бүхий албан тушаалд томилж ажиллахыг зөвлөж байна гэсэн утга агуулгатай бичиг байгаа. Т.Б******* нь тухайн үед 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/ дугаартай албан бичгийг мэдэж байсан гэдэг нь харагдаж байгаа юм. Хугацааны хувьд харах юм бол Монополын эсрэг газраас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/ дугаартай албан бичгээр таныг шууд ажилд томилох боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэ албан бичгийг аваад 6 хоногийн дараа Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хариу өгсөн. Уг хариундаа Т.Б*******ийн гомдлыг шийдүүлээгүй. Учир нь өмнө нь шийдвэрлэсэн асуудлаар дахин гомдол гаргаж байгаа учраас бид дахин шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг. Энэ асуудлыг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Төрийн албаны зөвлөлийн бичгээр гомдлыг шийдвэрлэсэн байдаг. Уг албан бичгээр Монополын эсрэг газарт Т.Б*******ийг шууд томилох үүрэг өгөөгүй. Томилох боломжтой гэдэг байдлаар зөвлөсөн байгаа. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд 30 хоногийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй. Жишээ нь энэ бичгийг 12 дугаар сарын 17-ны өдөр мэдэж байсан гэж тооцвол 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Үнэхээр хугацаа хэтэрсэн учраас Т.Б******* нэхэмжлэлдээ актуудыг хэзээ гардаж авсан болон мэдсэн асуудлыг худал хэлсэн байгаа юм. Тухайн үед аваагүй байсан, хожим шуудангаар ирсэн гэдэг байдлаар хэлээд байгаа. Гэтэл өөрийнх нь гаргасан гомдлуудад тухайн албан бичгийн огноо, дугааруудыг тодорхой эш татаад Төрийн албаны зөвлөлийн хариуг хавсаргаж гомдол гаргасан байгаа юм. Мөн гэрч Монополын эсрэг газрын албан бичгийг тухайн өдөр нь мэдэгдсэн талаар тодорхой хэлсэн байна. Тиймээс Т.Б******* нь нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлэн худал тайлбарласан байна.
Гуравдугаарт, материаллаг эрх зүйн хувьд нэхэмжлэл үндэслэлгүй байсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/ дугаартай тушаалаар төрийн албанаас түр чөлөөлсөн байна. Тус Тушаалд Төрийн албаны тухай *******ийн 46.1.2, 46.6 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгосон. Төрийн албаны тухай *******ийн 46.1.2-т зургаан сараас дээш хугацааны сургалтад хамрагдах болсон иргэнийг төрийн албанаас түр чөлөөлөх тухай заасан бол *******ийн 46.6-д төрийн албанаас түр чөлөөлөгдсөн иргэн төрийн албан хаагчийн нөөцөд байх тухай заасан байна.
Анх тушаал гаргахдаа нэхэмжлэгчийг түр чөлөөлж байна. Та нөөцөд орсон гэдэг агуулгаар тушаал гарсан. Т.Б******* энэ тушаалтай маргахгүй байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөөд сургалтад явсан. Төрийн албаны нөөцөд байгаа иргэн ямар эрх эдлэх ёстой юм тухайн эрхийг эдлэх ёстой. Төрийн албаны нөөцөд байгаа бусад иргэнээс Т.Б******* ямар нэгэн давуу эрх эдлэхгүй. Хуулийн өмнө бүгд эрх тэгш байна. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор журам баталсан. Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам байгаа. Уг журмын 2.1.4, 4.2 дахь заалтууд мөн адил түр чөлөөлөгдсөн иргэн нөөцөд байхаар заасан байдаг. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай журам баталсан. Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмын 2.1.4, 2.2 дахь заалтуудыг мөн ижил түр чөлөөлөгдсөн иргэн нөөцөд байхаар зохицуулсан. Төрийн албаны тухай *******ийн 33.3-т тусгай шалгалтыг энэ *******ийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна гэж заасан байна.
Мөн Төрийн албаны тухай *******ийн 27.1-т төрийн албаны сул орон тоог тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас болон төрийн албаны нөөцөд байгаа иргэдээс нөхөх тухай заасан. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай Тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 8.1, 8.2, 8.3-т төрийн жинхэнэ албаны сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас болон нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулж нөхөхөөр заасан. Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс тусгай шалгалт авч, тус шалгалтаар шалгарсан иргэдээс нэр дэвшүүлэх замаар томилгоо хийх зохицуулалттай билээ.
Иймд нэхэмжлэгч нь тусгай шалгалт өгөхгүйгээр, Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэлт хийгдэхгүйгээр төрийн албанд томилогдох эрхгүй юм. Монополын эсрэг газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/ дугаартай албан бичгээр иргэн Т.Б*******ийн гаргасан төрийн жинхэнэ албанд томилогдох Хүсэлтийг шийдвэрлэхдээ *******ийн дээрх зохицуулалтуудын хүрээнд шийдвэрлэж, дээрх агуулгаар хариу өгсөн.
Мөн *******ын дээд шүүх энэ асуудалтай холбоотой тайлбар гаргахдаа Монополын эсрэг газартай ижил байдлаар тайлбарласан байдаг. Монополын эсрэг газар тодорхой *******ийн зохицуулалтад нийцүүлэн нэхэмжлэгч Т.Б*******т хариу өгсөн байдаг. *******ын дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тогтоолоор Төрийн албаны тухай *******ийн 23.3, 23.3.2, 23.5 дахь заалтуудыг тайлбарласан. Гэхдээ 2020 оны Төрийн албаны тухай *******ийг тайлбарласан байдаг. Тухайн заалтууд нь ижилхэн 6 сараас дээш хугацааг сургалтад хамрагдахаар төрийн албанаас түр чөлөөлсөн албан хаагч төрийн албаны нөөцөд байна гэдэг заалтууд байгаа. Энэ заалтуудыг тайлбарлахдаа тус тогтоолын ХЯНАВАЛ хэсгийн 20, 21 дугаартай хэсэгт *******ийн тус зохицуулалтуудыг дараах байдлаар тайлбарласан байна.
Үүнд нь Төрийн албаны тухай *******ийн 23.3-т Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө, 23.3.2-т гурван сараас дээш хугацаагаар сургалтаар бэлтгэгдэх болсон, 23.5-д Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно гэж тус тус зааснаар төрийн албан хаагч 3 сараас дээш хугацаагаар ямар нэгэн сургалтад хамрагдах бол төрийн албанаас түр чөлөөлөгдөхөөр, ийнхүү чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн албаны нөөцөд байгаад тооцохоор *******ьчилсан байна.
Нэхэмжлэгчийг дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн захиргааны акттай маргаагүй бөгөөд тэрээр 3 сараас дээш хугацааны сургалтад буюу Австрали улсын Их *******ьд 2 жилийн хугацаатай ын сургалтад суралцахаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тул түүнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцох учиртай. Харин нэхэмжлэгч сул орон тоо гарсан тохиолдолд нөөцөөс нэр дэвшин томилогдох боломжтой, түүнээс өөрөөр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь шууд томилох үүргийг хариуцагч захиргааны байгууллага *******иар хүлээгээгүй. Учир нь референтээр захиргааны байгууллага *******иар хүлээгээгүй учир нэхэмжлэгчийн томилуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь *******ийн дээрх зохицуулалтад нийцжээ. Австрали улсад аар гэрээгээр суралцсан. Гэрээний дагуу суралцаж ирсний дараа үргэлжлүүлж ажиллана гэдэг гэрээний ижил заалтууд байсан. Энэ маргаанаас ялгагдах зүйл байхгүй байгаа юм.
Өөрөөр хэлбэл, *******ын дээд шүүхийн зүгээс Төрийн албаны тухай *******ийн холбогдох зохицуулалт болон төрийн албаны нөөцөд байгаа иргэний эдлэх эрхийг тайлбарласан нь хариуцагчийн тайлбар, татгалзалтай ижил агуулгатай байна. Иймд хариуцагчийн татгалзал *******ь зүйн үндэслэлтэй бөгөөд *******ын дээд шүүхийн тайлбартай ижил агуулгатай байна. *******ын дээд шүүх тайлбарлахдаа томилгооны асуудлыг гэрээгээр зохицуулахгүй, *******иар зохицуулна. Т.Б******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шууд ажилд эргүүлэн томилох ёстой байсан гэж тайлбарлаад байдаг. Гэтэл гэрээг сайн харвал томилгоог Төрийн албаны тухай *******ьд заасны дагуу шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Гэрээний 2.7 дах заалтад оюутныг ажлын байраар хангах талаар Төрийн албаны тухай *******ийн дагуу бүхий л шаардлагатай арга хэмжээг авна гэсэн байна. Төрийн албаны томилгоо ямар нэгэн дарга болон иргэний хооронд зохицуулагдахгүй. Төрийн албаны тухай *******ийн дагуу тодорхой зохицуулна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага *******ь зүйн үндэслэлгүй байна.
Нэгдүгээрт Монополын эсрэг газраас нэхэмжлэгчийг огт ажиллуулахгүй гэх байдлаар татгалзсан нөхцөл байхгүй. Төрийн албаны тухай *******ьд заасан журмын дагуу томилно. Сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд татгалзах зүйлгүй талаар хэлсэн, өмнө нь ч хариу өгч байсан. Шүүхэд хариу тайлбараа ч энэ байдлаар гаргасан. Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ч нэхэмжлэгч нь тухайн тусгай шалгалтад оролцож, нэр дэвшин орж ирэхэд томилогдох эрх нь нээлттэй байгаа. Төрийн ажил ном журмын дагуу явагдаж байгаа тул үүнд хэн нэгний ашиг сонирхол хамаагүй.
...Сул орон тоо үүсээгүй гэж байгаа, ажиллахгүй байвал сул орон тоо гэж үзнэ. Т.Б******* тухайн албан тушаалдаа ажиллахгүй байгаа, тухайн албан тушаалд хэн нэгнийг томилоогүй. Хүн ажиллахгүй байгаа тул тухайн орон тоонд томилуулахаар нэхэмжлэгчийн зүгээс маргаж байгаа. Түүнээс сул орон тоо биш, нэхэмжлэгч нь ажиллаж байсан бол тухайн албан тушаалд томилуулахаар маргах шаардлага Т.Б*******т байхгүй. Мөн Ж-тай холбоотой асуудлыг тайлбарлаж байна. Энэ талаарх албан бичгийг судлуулсан. Т.Б******* гэх хүн нь төрийн албан хаагч байж Монгол *******ын дотоодын үйл хэрэгт гадаа буюу ******* *******ын байгууллагыг татан оролцуулан, ажилд томилуул гэх бичиг явуулж байгаа явдал нь ёс зүйгүй явдал. Гадаад харилцаанд тогтсон дэг жаяг бий. Аль нэг улс өөр нэг улсын дотоод үйл ажиллагаанд оролцохгүй. Тэгэхээр Ж ч, ******* *******ын Засгийн газар ч бай Монгол *******ын дотоод асуудалд оролцож болохгүй...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Т.Б*******ийн гаргасан “Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа Монополын эсрэг газрын даргын эс үйлдэхүй *******ь бус болохыг тогтоож, Монополын эсрэг газар Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Т.Б******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
2.1.ШӨХТГ-аас т суралцахыг зөвшөөрч, миний ажлын байрыг хадгалан, төгсөж ирсний дараа эгүүлэн томилж ажлын байраар хангах баталгааг гарган зөвшөөрч Төрийн албаны тухай *******ь, Хөдөлмөрийн тухай *******ийн холбогдох заалт, бидний хооронд байгуулсан уг гэрээний заалтаар үүрэг хүлээсэн.
2.2.Монополын эсрэг газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/ дугаар албан бичиг нь Төрийн албаны тухай *******ийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, ШӨХТГ-ын даргын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/ дугаар тушаал, байгууллага бидний хооронд 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхээс илтэд татгалзаж, урьд эрхэлж байсан албан тушаалд томилохоос татгалзсан гэжээ.
3.Хариуцагч Монополын эсрэг газраас хариу тайлбарын үндэслэлдээ:
3.1.Нэхэмжлэгчийн шаардаж буй Төрийн албаны тухай *******иар тогтоосон журмыг үл хайхран, тусгай шалгалтгүйгээр, Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тогтоолгүйгээр өөрийг нь томилох шаардлага нь *******ь зүйн үндэслэлгүй.
3.2.Т.Б*******т төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа бусад иргэдээс онцгойлон нэхэмжлэгчид давуу эрх олгох, Төрийн албаны тухай *******ьд заасан журмыг зөрчиж нэхэмжлэгчийг тусгай шалгалтгүйгээр, Төрийн албаны зөвлөлийн нэр дэвшүүлсэн тогтоолгүйгээр томилох боломжгүй гэжээ.
4.Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/ дугаар тушаалаар тус газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын дарга Т.Б*******ийг ын сургалтад хамрагдах болсон шалтгаанаар мөн өдрөөс төрийн албанаас түр чөлөөлсөн бөгөөд уг тушаалын 4 дэх заалтад Т.Б*******тэй байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллахыг Тамгын газарт даалгасан.
5. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ******* улсын Засгийн газрын тэтгэлэгт ийн суралцагч болох Т.Б*******тэй 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулах гэрээ байгуулсан. Уг гэрээний Хоёр дахь хэсгийн 4-т “сургалтаа дуусган буцаж ирсэн оюутныг нэн даруй ажлын байраар хангаж, суралцахаас өмнөх албан тушаалаас нь зэрэглэл бууруулахгүй ажлын байраар хангаж 3 ба түүнээс дээш жил ажиллуулна. Энэ заалт нь Төрийн албаны тухай *******ийг үндэслэх ба төрийн захиргааны албан хаагчид хамаарна.”, Гурав дахь хэсгийн 4-т сургалтаа дуусгаад нутаг буцсанаас хойш 30 хоногийн дотор ажилдаа эргэн орох өргөдлөө өгч, ажилдаа орох ...байгууллага нь эргүүлэн авахаас татгалзсан тохиолдолд тухайн өдрөөс хойш 30 хоногийн дотор Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргана.” гэж заасан байна.
6. Хариуцагч байгууллагаас 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01/,
мөн оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/ дугаар албан бичгээр тус тус Төрийн албаны зөвлөлд нэхэмжлэгчийн маргаж буй албан тушаал болох Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын сул орон тоонд тусгай шалгалт зохион байгуулах захилга өгч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/ дүгээр албан бичгээр . сонгон шалгаруулалтыг зарласан талаар мэдээлэл хүсэхэд Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02/ дугаар албан бичгээр “... танай 01/ дугаар албан бичгийг үндэслэн сонгон шалгаруулалтыг цуцалсан” талаар мэдэгджээ.
7. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн01/ дугаар албан бичгээр “... сонгон шалгаруулалтыг хойшлуулах хүсэлтийг үндэслэн цуцалсан.” гэснээр нэхэмжлэгчийн маргаж буй албан тушаалд сонгон шалгаруулалт зарлагдаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
8.Төрийн албаны тухай *******ийн 46 дугаар зүйлийн 46.1.”Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө:”, 46.1.2.”зургаан сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон;”, 46.6.”Энэ *******ийн 46.1-д заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно.”,
Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмын 2.1.”Төрийн жинхэнэ албаны нөөцийн сан нь удирдах, гүйцэтгэх гэсэн төрөлтэй байна. Нөөцийн сан нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна.”, 2.1.4.”Төрийн албаны тухай *******ьд заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалаас түр чөлөөлөгдсөн, 62.1.4-т заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэний нөөц;” гэж зааснаас үзэхэд төрийн албан хаагч 3 сараас дээш хугацаагаар сургалтад хамрагдахаар болсон тохиолдолд түүнийг төрийн албанаас түр чөлөөлөхөөр, ийнхүү чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн албаны нөөцөд байгаад тооцохоор *******ьчилжээ.
9.Түүнчлэн мөн *******ийн 33 дугаар зүйлийн 33.3”Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ *******ийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ *******ийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ *******ийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна.” гэж заажээ.
10.Мөн тус *******ийн 27 дугаар зүйлийн 27.1”Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:”, 27.1.1.”төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ *******ийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс;” гэжээ.
11.Эдгээр зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч Т.Б******* нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/ дугаар тушаалаар Т.Б*******ийг ******* улсад ын сургалтад хамрагдах болсон шалтгаанаар төрийн албанаас түр чөлөөлсөн тул түүнийг төрийн албаны нөөцөд байгаад тооцохоор байна.
12.Харин Т.Б*******ийг төрийн албанаас түр чөлөөлсөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/ дугаар тушаалын 4 дэх заалтад Т.Б*******тэй байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллахыг Тамгын газарт даалгасан боловч уг гэрээний Хоёр дахь хэсгийн 4-т “... энэхүү заалт нь Төрийн албаны тухай *******ийг үндэслэх ...” талаар тусгасан бөгөөд уг гэрээний харилцаа Төрийн албаны тухай *******ьд нийцэх учиртайг тэмдэглэх нь зүйтэй.
13.Түүнчлэн Т.Б*******ийн “...ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд, 61 дүгээр зүйлийн 61.1.2 “хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, 127 дугаар зүйлийн 127.1 “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж заасантай нийцэхгүй.
14.Нэхэмжлэгч Т.Б*******ээс Монополын эсрэг газрын даргад гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ажлын байраар хангаж өгөхийг хүссэн хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, Төрийн албаны зөвлөлд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гомдлыг тус тус гаргажээ. Төрийн албаны зөвлөл уг гомдлын дагуу Монополын эсрэг газрын даргад 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03/ дугаар албан бичгээр зөвлөмж хүргүүлсэн.
15. Т.Б*******ийн дээрх хүсэлтэд Монополын эсрэг газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/ дугаар албан бичгээр “...Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэдийг сонгон шалгаруулж Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн нөхцөлд ... зохих журмын дагуу ажлын байраар хангахад татгалзах зүйлгүй.” гэсэн хариу өгсөн.
Захиргааны ерөнхий *******ийн 37 дугаар зүйлийн 37.3.”Эс үйлдэхүй гэж иргэн, *******ийн этгээдээс эрх, *******ь ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага *******ьд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасан бөгөөд хариуцагчаас ийнхүү шийдвэрлээгүй орхигдуулсан *******ь бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.
16.Монополын эсрэг газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/
дугаар албан бичгээр Т.Б******* хүргүүлсэн хариуг Монополын эсрэг газраас 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Монгол шуудан ХК-д хүргүүлснийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Т.Б*******т гардуулсан баримтыг үндэслэн тус шүүх Т.Б*******ийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн.
17.Харин хариуцагчаас Монополын эсрэг газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/ дугаар албан бичгийг Т.Б*******ийн дугаарын утсаар мэдэгдэж, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр viber-аар илгээсэн гэх тайлбар ирүүлсэн бөгөөд тайлбарт дурдсан бичиг хэргийн ажилтныг гэрчээр асууж, гар утсанд хийсэн үзлэгээр болон Монголын цахилгаан харилцаа ХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3/246 тоот албан бичгээр тус газрын дугаарын утаснаас нэхэмжлэгч Т.Б*******ийн дугаарын утсанд 2024 оны
11 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цаг 16 минутаас 122 секундын дуудлага хийж, 122 секунд үргэлжилсэн талаарх баримт зэргээр хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болох нь тогтоогдсон.
18.Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02/ дугаар албан бичгээр Т.Б*******т гаргасан гомдлыг дахин шийдвэрлэх боломжгүй тухай хариу өгсөн байгаагаас Т.Б******* шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа хэдий ч хэргийн үйл баримтад дүгнэлт хийж, нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
19.Эдгээр үйл баримтуудад дүгнэлт хийж Монополын эсрэг газрын даргад холбогдуулан нэхэмжлэгч Т.Б*******ийн гаргасан “Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа Монополын эсрэг газрын даргын эс үйлдэхүй *******ь бус болохыг тогтоож, Монополын эсрэг газар Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай *******ийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай *******ийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.2, 46.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б*******ийн Монополын эсрэг газрын даргад холбогдуулан гаргасан “Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа Монополын эсрэг газрын даргын эс үйлдэхүй *******ь бус болохыг тогтоож, Монополын эсрэг газар Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай *******ийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай *******ийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН