Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 137/ШШ2025/00286

 

        

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч:............... тоотод оршин суух, Т.......... байгууллагад салбар хариуцсан менежер ажилтай, С овогт Б-ын О /РД: .........., утас: ........./-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ...............тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Б овогт П-ийн Ц /РД: ........., утас:........./

Хариуцагч: ............тоотод оршин суух, Б овогт П-ийн Ц /РД: .........., утас: ............/ нарт холбогдох

   Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийн үнэд төлсөн 80,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгч Б.О, хариуцагч П.Ц нар оролцов.                    

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...О миний бие 2022 оны 4 дүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ирж, П-ийн Ц, П-ийн Ц нараас NORTHBENZ маркийн ....... улсын дугаартай автомашин, FAW9320 маркийн........ улсын дугаартай чиргүүлийн хамт 80,000,000.00 төгрөгөөр авахаар тохиролцсон юм.  Дээрх NORTHBENZ маркийн ...... улсын дугаартай автомашин нь ...........байрлах “И т а” ХХК-ийн өмчлөлд, FAW9320 маркийн ......... улсын дугаартай чиргүүл нь “И т” ХХК-ийн өмчлөлд байсан бөгөөд ойрын хугацаанд миний өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон болно.  Ингээд дээрх автомашины үнэ болох 80,000,000.00 төгрөгийг Б.О миний бие дараах байдлаар төлсөн болно. Үүнд: 1. Б.О-ын Хаан банкны .........тоот данснаас автомашины худалдагч П.Ц-ын Хаан банкны ..........тоот дансанд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 40,000,000.00 төгрөг төлсөн.

2. Б.О-ын Хаан банкны ...........тоот данснаас автомашины худалдагч П.Ц-ын Хаан банкны ..........тоот дансанд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 8,500,000.00 төгрөг төлсөн.

3. Б.О-ын Хаан банкны ..........тоот данснаас автомашины худалдагч П-ийн Ц, П-ийн Ц нарын төрсөн ах П-ийн П-ийн Хаан банкны ...........тоот дансанд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 19,500,000.00 төгрөг төлсөн.

4. Б.О-ын Хаан банкны ..........тоот данснаас автомашины худалдагч П.Ц-ын Хаан банкны .......тоот дансанд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000.00 төгрөг төлсөн.

5. Б.О-ын Г б-ны данснаас автомашины худалдагч П-ийн Ц-ын нөхөр болох Т-ийн С-ын төрсөн дүү Т-ийн П-ийн Х б дахь ........тоот дансанд 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000.00 төгрөг төлсөн. Автомашины төлбөрөө миний зүгээр бүрэн төлсөн ч одоо хүртэл өмчлөлд шилжүүлээгүй байна. П.Ц, П.Ц нар нь тайлбарлахдаа “Дээрх автомашиныг өөр иргэнээс худалдан авсан, тухайн иргэн нь “И т” ХХК-д өр төлбөртэй учраас чиний нэр дээр шилжүүлж өгч чадахгүй байна” гэдэг. Өнгөрсөн  хоёр жил гаруй хугацаанд Б.О миний зүгээс П-ийн Ц, П-ийн Ц нараас автомашинаа нэр дээрээ өмчлөн авахыг удаа дараа шаардаж байсан ч шилжүүлж өгөөгүй. Миний хувьд дээрх автомашин нь бидний өмчлөлд шилжээгүй учраас тээврийн үйл ажиллагаа эрхлэх, гадаад зах зээлд нүүрс тээвэрлэх боломж хаагдаж, өнгөрсөн хугацаанд багагүй хохирол амсаж ирлээ.  Дээрх үйл баримтаас үзэхэд дээрх эгч, дүү хоёр иргэн нь бусдын автомашиныг бидэнд худалдан борлуулсан нь тодорхой байна. П.Ц, П.Ц нар нь иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийг зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн. Иймд иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашиныг буцаан өгч, гэрээгээр шилжүүлсэн 80,000,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3 жилийн өмнө эдгээр хүмүүсээс 80,000,000 төгрөгөрө машин худалдан авсан. Өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй тул тээвэрт явж чадаагзүй, мөн худалдан борлуулж чадаагүй нөхцөл байдал үүссэн. Бүтэн 3 жилийн хугацаа өнгөрсөн тул би тээврийн хэрэгсэлийг буцаан өгч, 80,000,000 төгрөгийг буцаан гаргуулах хүсэлтэй байна гэв.

  Хариуцагч П.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Ц миний бие Б.О-тай 2022 оны 04 сард ...... улсын дугаартай норд бенз маркийн автомашин, ........ улсын дугаартай FAW маркийн чиргүүлийн хамт 80,000,000 төгрөгөөр худалдсан. Б.О-т тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч, төлбөр 80,000,000 төгрөгийг хүлээн авсан. Дээрх машиныг миний бие 2022 оны эхээр Д.О-с худалдан авсан. Тухайн үед тээврийн хэрэгсэл нь “И т” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан ба БНХАУ-ийн Эрээн хот руу тээвэрт явуулахад тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэр солигдохоор БНХАУ-ийн Эрээн хот руу зорчих боломжгүй байдал үүсэх тул түр нэрээ шилжүүлж аваагүй байсан. Ингээд бид өөрсдөө тээвэрт явж чадахгүй хий дэмий зогсоож байхаар гээд дээрх тээврийн хэрэгслийг 2022 оны 04 сард Б.О-т худалдсан. Худалдах үедээ бичиг баримт нь өөр хүний нэр дээр байгаа талаар хэлсэн. Өөрөө мэдсээр байж худалдан авсан. Бид бичиг баримтыг шилжүүлж өгөхөөр өмнөх худалдан авсаг хүн болох Д.О-с шаардахаар удахгүй шилжүүлж өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Б.О нь анх тээврийн хэрэгслийг худалдан авахдаа бичиг баримтын зөрчилтэйг мэдсээр байж авсан мөн тухайг тээврийн хэрэгслийг 2 жил гаруй хугацаанд эзэмшиж ашиглаж, үр шимийг хүртэж байгаа. Дээрх тээврийн хэрэгслийн бичиг баримтыг 2025 оны 04 сарын 10-ны дотор Б.О-ын өмчлөлд шилжүүлж өгөх болно гэжээ.

Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.О нь хариуцагч П.Ц-ын гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 04 сарын 10-ны дотор Норд Бенз маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, FAW 9320 маркийн ........ улсын дугаартай чиргүүлийн хамт шилжүүлж өгөх тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Тогтсон хугацаанд  шилжүүлж өгөхгүй бол мөнгөн дүн болох 80,000,000 төгрөгөө гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

           Хариуцагч П.Ц нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.О-ын нэхэмжлэл П.Ц, П.Ц нарийн холбогдох хэрэгт миний бие П.Ц холбогдолгүй тул хамтран хариуцагчаас хасаж өгнө үү. Учир нь Б.О, П.Ц нарын холбогдох хэрэг тул хамтран хариуцагчаас хасаж өгнө үү гэжээ.

           Гэрч Д.О шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: И ХХК-ийн нэр дээр байдаг авто машин байсан. Тэгээд надаар дамжуулаад П.Ц-д худалдсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг худалдахдаа 85,000,000 төгрөгөөр тохиролцож байсан санагдаж байна. Коронавирус гарч эхэлсэн буюу хорио цээрийн дэглэмтэй байх үед худалдсан. Гэрчилгээг шилжүүлж өгөөгүй. И ХХК-ийн нэр дээр байдаг. Худалдсан үнээс 25,000,000 төгрөгийг төлөөгүй, дутуу байгаа учраас тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж агаагүй гэжээ.

             Хариуцагч П.Цшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  П.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би тухайн тээврийн хэрэгслийн О гэх хүнээс худалдан авсан.  О гэх хүнд машин худалдсан гэж хэлээд машин тэргээ шилжүүлж өгөөч гэдгийг хэлсэн. О гэх хүн олдохгүй байсаан өдий хүрсэн. Мөн сайхан урд очиж О-тэй уулзаад машин тэрэг шилжүүлж өг гэхэд за гэж хэлээд шилжүүлээгүй. Би бас л О гэх хүнд мөнгө төгрөгөө шилжүүлж өгөөд нэр дээрээ машин тэргээ шилжүүлж авч чадаагүй өдий хүрч байна. Мөнгө өгөх боломжгүй, нэрийг нь л шилжүүлж өгнө гэв.

Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг гаргаж өгсөн:

Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар

Улсын тэмдэгтийн хураамж 557,950 төгрөг төлсөн төлбөрийн баримт

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар

40,000,000 төгрөг, 19,500,000 төгрөг, 8,500,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн  Хаан банкны

Автомашины гэрэл зураг

Хариуцагч нарын гэрэл зураг зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч талаас шүүхийн журмаар Д.О-д гэрчээр асуулгасан.

Хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад        

                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь дараах байдлаар нэхэмжлэлээ тодорхойлсон

2022 оны 04 дүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ирж, П.Ц, П.Ц нараас NORTHBENZ маркийн ...... улсын дугаартай автомашин, FAW9320 маркийн ...... улсын дугаартай чиргүүлийн хамт 80,000,000.00 төгрөгөөр худалдан авсан. Төлбөр 80,000,000 төгрөгийг 7 удаагийн гүйлгэгээр төлж барагдуулсан. Хариуцагч нар нь 3 жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шилжүүлж өгөөгүй. Удаа дараа шаардсан боловч О гэх хүн бичиг баримтыг шилжүүлэ өгөөгүй гэх шалтгаанаар шилжүүлээгүй. Иймээс тээврийн хэрэгслийн үнэ 80,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргасан.

Хариуцагч П.Ц нь худалдан авалт нь надад огт хамааралгүй тул хамтран хариуцагчаас чөлөөлүүлэхийг хүссэн,

Хариуцагч П.Ц нь О-ээс бичиг баримтыг шилжүүлж авч өгнө, 80,000,000 төгрөгийг өгөх боломжгүй гэж маргасан.

Б.О нь П.Ц, П.Ц нараас NORTHBENZ маркийн.....улсын дугаартай автомашин, FAW9320 маркийн .......... улсын дугаартай чиргүүлийн хамт 80,000,000.00 төгрөгөөр авч, тээврийн хэрэгслийн төлбөрийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 40,000,000.00 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 8,500,000.00 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 19,500,000.00 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000.00 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000.00 төгрөг нийт 80,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нь зохичгдийн тайлбар, төлбөр төлсөн ХААН банкны шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “...хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж зааснаар талууд аман хэлцэл хийж, талуудын хооронд эд хөрөнгө худалдах худалдан авах иргэний эрх зүйн харилцаа буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан харилцаа үүссэн байна. Уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн. Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч нар нь Б.О-т биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй. 2022 оны 02 сараас хойш маргаан бүхий тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхгүй байгаа нь эрхийн доголдолтой эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.О-т худалдсан гэж үзэхээр байна.

Хариуцагч П.Ц нь “О гэх хүнээс өөрөө худалдан авсан тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй, О нь удаа дараа шилжүүлнэ гэж хэлээд алга болж байгаа, О-г иргэний шүүхэд болон цагдаагийн байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргасан байгаа.” гэх тайлбар нь Б.О-аас авсан 80,000,000 төгрөгийг буцаан өгөхгүй байх үндэслэл болж чадахгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар “хэргийн оролцогч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй” гэж заажээ.

Хариуцагч П.Ц нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар худалдсан эд хөрөнгийн доголдолыг арилгах үүрэгтэй. 2025 оны 02 сарын 21-ны өдөр тээврийн хэрэгслийн бичиг баримтыг 2025 оны 04 сарын 10-ны дотор Б.О-т шилжүүлж өгөх талаар шүүхэд тайлбар /хх-ийн 34-35/ гаргасан боловч уг үүргээ биелүүлээгүй.

Хариуцагч нь Б.О-ыг худалдан авсан тээврийн хэрэгслийг О-ийнх гэдгийг мэдэж байсан гэж тайлбарлаж байгаа боловч тайлбараа нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл хариуцагч П.Ц, П.Ц нар нь өөрсдийн татгалзлаа нотлох баримтын хүрээнд нотлож чадаагүй.

Б.О-ын хувьд тээврийн хэрэгсэл нь “И т” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан тус компаниас өөрийн нэр дээр бичиг баримтыг шилжүүлэхийг хүссэн боловч тус компанид О гэх хүн зээлийн өртэй болохыг мэдсэн гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгч нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг хүлээж авахдаа эрхийн зөрчилгүй гэдгийг мэдэх боломжгүй байсан гэж үзэхээр байна.    

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч нараас 80,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хувиарласан болно.

Хариуцагч П.Ц-т шүүх хуралдааны товыг түүний .......дугаарын утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Түүний эзгүйд шүүх хуралдааныг хийхийг нэхэмжлэгч Б.О, хариуцагч П.Ц нар нь татгалзаагүй болно. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар П.Ц, П.Ц нараас 80,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т  олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 557,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 


          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б