Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/20

 

 

 

 

 

      

 

  2024            03           25                                       2024/ДШМ/20

 

 

 

Ц.Д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

прокурор: Ц.Цэрэндулам,

шүүгдэгч өмгөөлөгч З.Алтанцэцэг,

шүүгдэгч: Ц.Д ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Норжинлхам нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Д холбогдох эрүүгийн 2319000000236 дугаар хэргийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

О овогт Ц.Д , Монгол Улсын иргэн, * тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан.

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ц.Д  нь 2023 оны 09 дүгээр сарын 05-наас 06-ны өдөр шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Монгол ардын намын байрны 104 тоотод үйл ажиллагаа явуулдаг гар утас худалдааны лангуунаас Iphone 14 pro max 256 gb 2 ширхэг, Iphone 14 pro 128 gb 2 ширхэг, Iphone 14 plus 256 gb 1 ширхэг, Iphone 14 pius 128 gb 1 ширхэг, Iphone 14 нэг ширхэг, Iphone 13 pro max 3 ширхэг, Iphone 12 pгo тах 2 ширхэг, Iphone 11 pro max 2 ширхэг, Iphone 13 pro 3 ширхэг, Iphone 13 гурван ширхэг, Iphone Xr 1 ширхэг Iphone 13 mini 1 ширхэг, SamsungS23 ultra 2 ширхэг, Airpad чихэвч 1 ширхэг, Ipad 1 ширхэг, Мі брэндийн цаг 1 ширхгийг хулгайлан авч нийт 49.028.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас шүүгдэгч Ц.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4. Анхан шатны шүүх: ... Шүүгдэгч О овогт Ц.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Ц.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д ыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Ц.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн, эдлэх 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д ын эдлэх 1 /нэг/ жил, 15 /арван тав/ хоногийн хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д ын цагдан хоригдсон 172 /нэг зуун далан хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди-г хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цэнхэр өнгийн бариултай аптерк, саарал өнгийн тасарч унасан хуванцруудын хэсгүүд, хар өнгийн иштэй хутга 1 ш зэргийг устгасугай. 9.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “... Ц.Д  нь өөрийн гэм буруугаа ухамсарлаж ойлгож гэмшдэг бөгөөд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Хэргийг шалгаж эхэлсэн үеэс эхлэн Ц.Д ыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба энэхүү хугацаанд маш их зүйлийг ухаарч ойлгож гэмшсэнээ илэрхийлдэг.

Ар гэрийн амьдрал ахуйн хувьд Ц.Д ын ээж аав нь тус тусдаа амьдардаг учир Далайжаргал нь эмээгийнхээ асрамж халамжид байдаг байсан. Харин одоогоор эмээ нь элэгний хагалгаанд 2 удаа орж хэвтэрт байдаг учир Далайжаргалын тус дэм шаардлагатай байгаа тул ар гэрийн амьдрал ахуйг харгалзан үзэхийг хүсэж байна. Иймд Ц.Д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү.” гэв.

6. Шүүгдэгч Ц.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Би эмээтэйгээ багаасаа өссөн. Бага ангидаа эмээтэйгээ, дунд ангидаа ээжтэйгээ, төгсөх ангидаа эмээтэйгээ хамт байсан. Эмээ маань намайг энд орсноос хойш 2 удаа хагалгаанд орж, элэгний хорт хавдартай болж, эмчилгээгүй,  хэвтэрт биеийн байдал нь маш муу байгаа. Би одоог хүртэл хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, ухаарч байгаа. Би дахин ийм хэрэг хийхгүй гэдгээ шүүхийн өмнө нотолж байна.” гэв.

 

7. Прокурор Ц.Цэрэндулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  “...өмгөөлөгчийн гомдолд Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж ярьсан. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйл хорих ялын дээд хэмжээ 8 жил, түүнээс доош эсхүл хорих ял оногдуулаагүй гэмт хэрэгт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар зохицуулагдсан. Ц.Д  уг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө буюу 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн. Энэхүү шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 19 хоногийн дараа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн. Өмнөх шийтгэх тогтоолоор түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэсэн. Үүрэг хүлээлгэсэн учраас Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулна гэж заасан байгаа. Мөн Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд мөн ял шийтгэл оногдуулахаар зохицуулсан байгаа. Тэгэхээр Ц.Д ын хувьд энэ хуулиудын зохицуулалтаар бол тэнсэх боломж байхгүй байна. Анхан шатны шүүхийн 167/ШЦТ2024/40 дугаартай шийтгэх тогтоол бол Ц.Д ын эрх зүйн байдлыг бүх талаар нь харж үзсэн, хамгийн доод ялыг оногдуулсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бол хууль ёсны үндэслэлтэй гэж прокурорын зүгээс үзэж байна. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц зөрчил тогтоогдсонгүй.

 

2. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор. Ц.Цэрэндуламаас шүүгдэгч Ц.Д ыг 2023 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Монгол ардын намын байрны 104 тоотод үйл ажиллагаа явуулдаг гар утас худалдааны лангуунаас Iphone 14 pro max 256 gb 2 ширхэг, Iphone 14 pro 128 gb 2 ширхэг, Iphone 14 plus 256 gb 1 ширхэг, Iphone 14 pius 128 gb 1 ширхэг, Iphone 14 нэг ширхэг, Iphone 13 pro max 3 ширхэг, Iphone 12 pгo тах 2 ширхэг, Iphone 11 pro max 2 ширхэг, Iphone 13 pro 3 ширхэг, Iphone 13 гурван ширхэг, Iphone Xr 1 ширхэг Iphone 13 mini 1 ширхэг, SamsungS23 ultra 2 ширхэг, Airpad чихэвч 1 ширхэг, Ipad 1 ширхэг, Мі брэндийн цаг 1 ширхэг, нийт 49.028.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт  үйлдэж, хэргийг  хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

3. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн энэ хэргийн хэмжээнд, шүүгдэгч Ц.Д ын гэм бурууг хянан хэлэлцээд шүүх хуралдаанд шинжлэн судалж, хянан хэлэлцэгдсэн хохирогч Ч.Э мэдүүлэг /1хх12-14/, гэрч Ю.Х , З.Б нарын мэдүүлэг /1хх16, 28/,  шинжээчийн дүгнэлт /2хх58-61/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-10/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 75/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 78-80/ зэрэгт үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж, дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүйн гадна гэмт хэргийн үйл баримтыг бүрэн нотолсон байх бөгөөд хохирогч Ч.Э мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтад үндэслэн  хохирогчид учирсан 49,028,000 төгрөгийн хохирол нь шүүгдэгч Ц.Д ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг үндэслэлтэй тогтоож, гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг гэж, хэргийг зөв зүйлчилж, хуулийг зөв тайлбарласан байна.

 

4. Шүүхээс хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч Ц.Д ын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан  түүнд хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцжээ.

 

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч “...Ц.Д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Хэдийгээр давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрхтэй боловч Ц.Д  эмээгээ зайлшгүй харж, асрах шаардлагатайг нотолсон баримтгүй мөн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх буюу ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүхээс гэм буруутай этгээдэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхэд харгалзан үзэх нэг нөхцөл нь гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал юм.

Шүүгдэгч Ц.Д , Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/139 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд буюу  2023 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн ба энэ нь шүүгдэгчийн хувийн байдалд хамаарах нөхцөл байдал болно.

Анхан шатны шүүх дээрх шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Д  оногдуулсан 2 жил, 1 сар хорих ялыг багасгаж, нийт эдлэх ялыг 1 жил, 15 хоногийн хугацаагаар тогтоож, энэ хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх журам болон гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцжээ.

            Иймд эдгээр дурдсан үндэслэлээр өмгөөлөгч З.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Д ын цагдан хоригдсон 27 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ

Н.БОЛОРМАА