Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 137/ШШ2025/00300

 

 

 

 

                                           Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.Б-д холбогдох 2,741,256.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 27-ны өдөр хүлээн авч 2025 оны 05 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "Т ББСБ” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч З Б нь Т ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2023-11-15-ны өдөр 352023111502200 Huawei_Nova_11Pro_256GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,968,000.0 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 2,741,256.19 төгрөгийг хариуцагч З-ийн Б-оос гаргуулж өгнө үү гэжээ.                                         

 

Хариуцагч .............. тоотод оршин суух, Х овогтой З-ийн Б /РД:......., утас: .........../ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие З овогтой Б нь “Т ББСБ” ХХК гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. “Т ББСБ” ХХК-аас  нэхэмжилж буй 2,741,256.19 төгрөгийг миний бие зээлж авсан нь үнэн болно. Тухайн зээлсэн мөнгөө 2025.06.30-наас 2025.11.30-ны дотор сар бүрийн 30-нд 450,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Ингэхдээ эхний төлөлт болох 6 сарын 30-нд 450,000 төгрөг, дараагийн сар 7 сарын 30-нд 450,000 төгрөг, 8 сарын 30-нд 450,000 төгрөг, 9 сарын 30-нд 450,000 төгрөг, 10 сарын 30-нд 450,000 төгрөг, 11 сарын 30-нд үлдсэн төлбөр болох 491,256.19 төгрөгөөр 6 хувааж төлөх хүсэлтэй байна. Иймд миний хэргийн хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй З овогтой Б-оос нэхэмжилсэн 2,741,256.19 төгрөгийг 6 хувааж төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.Б-д холбогдох 2,741,256.19 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Б  нь нэхэмжлэлийн шаардлага 2,741,256.19 төгрөгийг 2025.06.30-наас 2025.11.30-ны дотор сар бүрийн 30-нд 450,000 төгрөгөөр төлөх ба ингэхдээ эхний төлөлт болох 6 сарын 30-нд 450,000 төгрөг, дараагийн сар 7 сарын 30-нд 450,000 төгрөг, 8 сарын 30-нд 450,000 төгрөг, 9 сарын 30-нд 450,000 төгрөг, 10 сарын 30-нд 450,000 төгрөг, 11 сарын 30-нд үлдсэн төлбөр болох 491,256.19 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч О.О нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч З.Б-д холбогдуулан 2,741,256.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч З.Б нь нэхэмжлэлийн шаардлага 2,741,256.19 төгрөгийг 2025.06.30-наас 2025.11.30-ны дотор сар бүрийн 30-нд 450,000 төгрөгөөр төлөх ба ингэхдээ эхний төлөлт болох 6 сарын 30-нд 450,000 төгрөг, дараагийн сар 7 сарын 30-нд 450,000 төгрөг, 8 сарын 30-нд 450,000 төгрөг, 9 сарын 30-нд 450,000 төгрөг, 10 сарын 30-нд 450,000 төгрөг, 11 сарын 30-нд үлдсэн төлбөр болох 491,256.19 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,810 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 29,405 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 29,405 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Энэхүү захирамжийг хариуцагч З.Б нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                   Э.Б